BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


Репатриация в Монголию
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9
 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Ниигэм улас түрын шуулган
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
sanj
мүнхэ


Зарегистрирован: Jul 17, 2003
Сообщения: 2264
СообщениеДобавлено: 10.01.12, 10:27 +0000     Ответить с цитатой

теперь надо только внедрить правила, обеспечивающие эту бепрепятственность.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
AltaiHangai1
ахамад


Зарегистрирован: Jul 28, 2003
Сообщения: 714
СообщениеДобавлено: 16.01.12, 14:57 +0000     Ответить с цитатой

oord писал(а):
Абсолютно правильно, вот если бы вас государственные мужи Монголии услышали!


Президент все знает, не зря он ойрат. Но, во первых народу пора начинать понимать что Монголия перестала быть страной из которой убегают, во вторых выборы за бугром.

А калмыкам стоит держатся за кусок Каспии. Между нами ведь только Казахстан, относительно виртуальная страна. Когда РФ и КНР скоро распадутся, кто будет оплотом стабильности во внутренной Азии? Турция и Монголия. :roll:
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
sanj
мүнхэ


Зарегистрирован: Jul 17, 2003
Сообщения: 2264
СообщениеДобавлено: 16.01.12, 20:15 +0000     Ответить с цитатой

а что уже есть амбиция стать "оплотом стабильности во внутренней азии"?
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
byir
муухай


Зарегистрирован: Jul 12, 2008
Сообщения: 2068
СообщениеДобавлено: 17.01.12, 05:24 +0000     Ответить с цитатой

Бурятам сегодня необходимо закрепить за собой северные и прибайкальские территории и закрепиться в крупных промцентрах региона: Чите, Иркутске, чтобы быть готовым к перекройке Сибири. А призыв Президента Монголии? нам впору звать к себе монголов мира.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail
sanj
мүнхэ


Зарегистрирован: Jul 17, 2003
Сообщения: 2264
СообщениеДобавлено: 17.01.12, 08:37 +0000     Ответить с цитатой

это точно.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
bushido
ахамад


Зарегистрирован: Dec 12, 2007
Сообщения: 592
Откуда: Нармай Монгол Улас
СообщениеДобавлено: 17.01.12, 08:55 +0000     Ответить с цитатой



После обращения президента Элбэгдоржа калмыцкий известный певец Цагаан зам официально заявил о своем решении получить гражданство Монголии.

О.Цагаанзам: 400 жилийн дараа Халимагийн ард Халимагийн Ардын туульч, хөөмийч О.Цагаанзамтай ярилцлаа. Тэрбээр Монгол улсын иргэн болох хүсэл өвөрлөн иржээ. Үүнийгээ тэрбээр хэрхэн тайлбарлаж байгааг хүргэе.

-Таныг Монголын иргэн болох гэж байгаа гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнө хэвлэлээр гарсан. Энэ хэр ортой мэдээлэл вэ?
-Тийм ээ, Тэр мэдээлэл үнэн. Би Монгол улсын иргэн болох талаар өнгөрсөн аравдугар сард хүсэлт гаргасан.

-Яагаад Монгол улсын иргэн болохоор шийдэв?
-Үүний цаана маш олон шалтгаан, учир бий. Намайг танай улсын иргэн болно гэхээр хүмүүс их гайхаж байгаа байх. Хүн хөгшрөхөөр нутгаа үгүйлнэ гэж нэг үг байдаг даа. Монголын нэгэн дуунд “Эхийнхээ хээлэнд зарагдсан унага Ижлээ орхиод нутгаадаа гүйж явна” гэж нэг сайхан үг байдгийг та санаж байгаа байх. Миний ирж байгаа нь яг энэ үгтэй ойролцоо гэж болно. Мөн интернэтээр монголчууд маань намайг манай улсын иргэн болооч гэсэн олон хүсэлт илгээсэн. Үүнийг үзээд миний сэтгэл өөрийн эрхгүй хөдөлж, аргагүй огших сэтгэл төрөн энэ шийдвэрийг гаргасан.

-Сая та нэг дууны шүлгээс эшиллээ. Яагаад энэ үгтэй утга ойролцоо гэж. Таны төрж өссөн, өвөг дээдсийн тань нутаг Ижил мөрний хөвөө, Халимагийн ард түмэн биз дээ?
-Тийм л дээ. Гэвч жинхэнэ түүхээ мэддэг хүн үүнийг өөр өнцгөөс хардаг. Бидний мах, цусаар монгол хүний цус урсаж, монгол хүний үнэр ханхалж байгаа. Тэртээх 1600-аад оны сүүл, 1700-аад оны эхээр Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд байсан торгууд, дөрвөд, баяд, урианхай зэрэг ард түмэн Ижил мөрний хөвөөнд нутаглахаар нүүн одож байж. Түүнээс хойш 400 жил өнгөрчээ. Хэдий сайхан байгаль, зэлүүд газарт тэд буудалласан ч бодол санаа, сайхан амьдралын хүслэн төдийлөн биелсэнгүй. Харин ч өөрсдөө ангалын ам руу очоод орчихсон юм шиг санагддаг.

-Ангалын ам руу орчихсон гэснээ тайлбарлахгүй юү?
-Би нэг их нарийн ширийн зүйл яримааргүй байна. Гэхдээ миний хувьд Монгол улсын иргэн болохоор шийдсэний бас нэг учир нь "Би яах гэж Монгол хэмээн овоглож яваа билээ. Тиймээс үлдсэн хэдхэн жил, магадгүй 15 жилийн хугацаанд энэ орныхоо төлөө өөрийн хийж чадах зүйлээ зориулахыг хүсч буй" гэсэн бодолтой маань ч холбоотой. Яагаад ингэж байна вэ гэвэл Ижил мөрөн рүү нутгаа орхин нүүсэн өвөг дээдсийнхээ үүсгэсэн шалбархайг бага ч атугай нөхөх гэсний минь илрэл гэсэндээ ийнхүү ирж явна. Нөгөөтэйгүүр 400 жилийн дараа Халимагийн ард түмэн товшуураа үүрээд буцаад ирж байгаа нь энэ хэмээн илэрхийлэхийг хүсэж байна.

-Танд гагцхүү энэ хэдэн шалтгаан биш өөр бас нөлөөлсөн зүйл бий байх тийм үү?
-Байх нь байгаа л даа. Энэ бүхнийг нэг бүрчлэн дурьдаад баймааргүй байна. Бүх монгол туургатан нийлээд тусгаар улсынхаа төлөө хүчээ өгөх хэрэгтэй байна.

-Уучлаарай таны тэр нуугаад байгаа зүйлийг Монголын тань ахан дүүс ч бас хуваалцаж болохгүй гэж үү. Цөөн гэсэн ч тэр шалтгаануудаас ярихгүй юм уу?
-Би 30 настайгаасаа уран бүтээлээ эхэлсэн. Хоцрогдсон, устаж буй ардын соёлоо дахин сэргээхийн төлөө зүтгэж яваа нэгэн. Уран бүтээлээ анх гаргаж байхад намайг эхний долоон жил Оросоос хааж, боомилсон. Сонин хэвлэлээр гаргахгүй, олны дунд авъяасаа үзүүлэх зэрэгт удаа дараа шахалт ирдэг байлаа. Одоо ч гэсэн манай Халимаг улсын дээд дарга нар надад дургүй. Монголд сайхан байна. Үзэл суртал гэж алга. Бүх юм чөлөөтэй, хэн юу дуртайгаа хийж байна. Миний бодлоор ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа орон гэж боддог. Тийм ч учраас Ардчиллын оон улсын хурал зөвлөлгөөнийг Монгол улс тэргүүлж байгаа байх. Орост их ястан нь бага ястнаа шахаж дарамталдаг үзэгдэл бараг энгийн болсон. Гэхдээ сүүлийн хэдэн жил арай гайгүй болж байгаа. Энэ цагт бүх монгол туургатан тусгаар улсынхаа төлөө хүчээ өгөх хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Бас нэг талаараа Орос, Монгол улсад мөнгөний төлөө зүтгэдэг тууштай тэмцлээрээ адилхан юм шиг. Ер нь мөнгө хаана байна, тэнд аз жаргал байна гэсэн үг биз дээ. Миний хувьд мөнгө төгрөгт нүүрээ улайлгаад байдаггүй. Гагцхүү орхигдсон ариун соёлоо хойч үедээ бага ч болов өвлүүлэх.

-Одоо таны уран бүтээлийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөх болж. Халимаг улсаас дэмжиж байгаа зүйл бий юү?
-Нэг их дэмжээд сүйд болоод байсан юм байхгүй. Харин ард түмэн минь намайг маш өндрөөр үнэлдэг. Энэ л надад өгч байгаа бэлэг.

-Халимагт тууль, ардын хөгжим хоцрогдож байхад таныг анх гаргаж ирсэн гэдэг юм билээ?
-Тийм ээ. Яг устахын ирмэгт тулаад байхад би дахин сэргээхийг хичээсэн. Улмаар энэ бүхнийг би л сэргээж ард түмэндээ хүргэх юм байна гэдгийг ойлгож зориг шулуудсан хэрэг. Надад ямар нэгэн зараал ирсэн байх.

-Ямар зараал ирсэн гэж?
-Би багадаа настай хүмүүсийн үгийг их сонсдог хүүхэд байлаа. Бүр нутгийнхан маань намайг "Бичгэн өвгөн" /жаахан өвгөн/ гэдэг байсан. Би нэг шөнө цагаан өвгөн цаасан дээр бичсэн зүйл барин уйлж ирж байгаа талаар зүүдэлсэн. Тэр цагаас хойш тууль хайлах болсон юм.

-Та одоо манай улсын иргэн болох бүх бичиг баримтаа бүрлүүлээд өгчихсөн үү?
-Бараг тийм. Гэхдээ энэ жилдээ бүтэхгүй байх. Ямар ч байсан нэг жилийн виз даруулчихсан байгаа. Дараа жил гэхэд Монголын иргэн болчихсон байна. Монгол улсын бүртгэлийн ерөнхий газраас бичиг баримтыг минь саадгүй бүтээж өгөх талаар хэлсэн.

- Таныг манай улсын иргэн болж байгаад миний хувьд ч гэсэн их баяртай байгаа. Харин халимагчууд энэ мэдээг хэр хүлээж авч байна вэ?
-Тэд одоохондоо эсэргүүцсэн талаар юм мэдэгдэхгүй л байгаа. Мэдээж дургуй л байгаа байх. Тэдний дууг хааж, нээдэг бас нэгэн хүчин зүйл байгаа шүү дээ. Бид их гүрний мэдэлд учраас чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй.

-Танай улсын яам, тамгын газрын дарга нарыг халимагчууд өөрсдөө сонгодог уу, эсвэл Оросын Засгийн газраас томилдог юм уу?
-Их гүрнээс л томилно шүү дээ. Одоо байгаа ерөнхийлөгч А.Орловыг Халимагийн ард түмэн таашаадаггүй. Саяхан нэг хэцүүхэн зүйл болсон байна лээ. Манай Халимагийн ард түмний сайн сайхны төлөө 18 жил зүтгэсэн миний нэг дотнын танил маань эхнэртэйгээ согтуу жолоочтой цагдаагийн машинд дайруулсан золгүй явдал болжээ. Тэр анх 1993 онд Халимагийн дэд ерөнхийлөгч болж байсан. Гэвч дээд мяндагтангуудын хавчлагаас болж арав гаруй жил ажилгүй явсан юм. Би ямар ч байсан найзынхаа 49 хоногоос түрүүлж Халимагт очно гэсэн бодолтой байна.

-Халимагийи иргэд гадаад руу нэлээд гарч байгаа гэсэн. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Тийм. Ихэнх нь Япон, Хятад зэрэг орон руу гарч байгаа. Гол нь цалин мөнгө маш бага, амьдрал хэцүүхэн байгаа учраас л тэр шүү дээ. Тэнд бүх зүйл сайхан байсан бол яалаа гэж нутгаа орхин гарах билээ. Үнэндээ цалин авдаг хүн ховор. Багш, төрийн албан хаагч, өндөр настангууд л хэдэн рубль авдаг. Багш нар гэхэд 200 ам.долларын цалин л авдаг.

-Халимаг хүүхдүүдийг Оросын төрөөс сурлагын тал дээр нь хэр дэмждэг вэ?
-Зөвхөн онц, сайн сурсан хүүхд үүдийг л цөөнөөр нь тэтгэлгээр сургадаг.

-Амьдралын боломж тааруу хүүхдүүдэд тэтгэлэг олгодог юм уу?
-Үгүй. Харин бүтэн өнчин хүүхдүүдэд төрөөс тэтгэмж олгодог. Монголтой харьцуулбал үүнийг ямар дэмжлэг гэх вэ дээ. Амьдралын боломж доогуур ч гэсэн аав, ээжтэй хүүхдүүдэд ямар ч хөнгөлөлт байхгүй. Учир нь тэднийг хөдөлмөрийн чадвартай гэж үздэг.

-Одоогоор Халимагийн нийслэлд хэдэн мянган хүн амьдарч байна вэ?
-120 гаруй мянга. Ихэвчлэн торгууд, өөлд, дөрвөд, баат зэрэг ястнууд амьдардаг. Миний хувьдбБаат ястай. Халимагийн хэмжээнд Баатууд хоёр суманд 1000 хүрэхгүй шахам үлдсэн. Өнөөдөр манай Баатууд, Халимагийн ард түмэн /ХII/27/ эрчүүдийн нэг жилийн нас нэмж буй зул сарын өдрөө тэмдэглэж байгаа. Бас "жилийн эцэс", цагаан өвгөн буцах өдөр ч гэж нэрлэдэг. Харин эмэгтэйчүүд, хүүхдүүд арванхоёрдугаар сарын 20-нд нас нэмдэг. Эрчүүд нь нас нэмж буй үедээ хол газар явахгүй зэрэг хатуу дэгийг барьдаг уламжлалтай.

-Тэндэхийн залуус монгол хэлээ бараг мартаж байгаа гэж дуулсан юм байна. Та дотор нь байгаа, бас үндэсний соёлын өвөө тээгч хүний хувьд юу гэмээр байна?
-Үнэхээр тийм шүү. Одоо бараг үндэснийхээ хэлээр ярьдаг хүн ховор болсон. Энэ бол мөхөл рүүгээ ойртож буйн нэг илрэл. Уг нь халимаг хэл дээр хичээл ордог, бүр их сургууль хүртэл байгаа. Гэвч хэл бол нийгмээсээ шалтаалдаг болохоор яаж ч хорьж болохгүй байгаа юм. Үүний цаана өнөөх том үндэстний мастер бодлого яваад байгаа шүү дээ.

-Танай улсад уул уурхайн орд хэр байдаг вэ?
-Халимагийн газар нутаг газрын тос, уран, хийн нөөц ихтэй. Энэ төрлийн бүтээгдэхүүний олборлолт маш их явуулдаг. Би Монголд ирээд нэг зүйлд их санаа зовж байна.

-Ямар зүйлд?
-Улаанбаатарын утаа гэж хүн гадуур явахын аргагүй болжээ. Манай тэнд бүх айл хийн хоолойд холбогдсон болохоор халаалт, цахилгаанд санаа зовно гэсэн ойлголт байхгүй.


http://www.24tsag.mn/content/5761.shtml
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
puttiput
заримдаа ороошо


Зарегистрирован: Jan 18, 2012
Сообщения: 18
СообщениеДобавлено: 18.01.12, 12:47 +0000     Ответить с цитатой

zagdlh писал(а):
я сейчас обижу многих честно не желая этого. Но как говорится ничего личного.
Те, кто говорит о бегстве, предательстве это люди, для которых их язык, культура, генофонд не являются достаточным основанием к необходимости политической независимости. Может даже они считают, что буряты вообще не имеют права на это. То есть у них отсутствует то что называется политическим самосознанием. Но оно есть ни что иное, как собственный признак этничности. Без потребности в свободе нет этноса. А как буряты (и китайские монголы) могут ее обрести? Единственным путем - получением монгольского гражданства.
если кто то утверждает, что Россия и есть "наше" государство, то тем самым он выступает не как бурят, а как русский в этническом смысле. Это не бурят, а именно русский не хочет оставлять СВОЮ землю. Она действительно есть собственность РФ, чтобы мы себе ни говорили.
это жестокая необходимость. Не только сегодняшние монголы стояли перед таким выбором. Еще наши далекие предки хунны были вынуждены покидать Великую Петлю со слезами на глазах. И даже их вождь, жестокий Модэ, не смог обречь людей на истребление ради своих понятий, которые были трижды правильными. Случись иначе, мы с вами не имели бы удовольствия беседовать!

Всё верно сказано, чувствую, что наконец-то для советских бурят начинает доходить, что не стоит держаться за то, что в совке в бурят насильно вбивали - псевдодружбу народов(всё для русского брата-"ведущей нации"), советское социалистическое воспитание, советское мышление, выбивание бурятского языка, прямой запрет говорить на бурятском языке (старшее поколение помнит как учителя-буряты это в школе говорили) и т.п. Приходит политическое самосознание, а за ним придёт и суверенность и государтвенность. Монголия это трамплин для бурят в демократический МИР, это выход их под плотной опеки русского царева ока.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
AltaiHangai1
ахамад


Зарегистрирован: Jul 28, 2003
Сообщения: 714
СообщениеДобавлено: 19.01.12, 10:57 +0000     Ответить с цитатой

sanj писал(а):
а что уже есть амбиция стать "оплотом стабильности во внутренней азии"?


Ну, весь смысл заниматься демократией в этом. Это больше как необходимость чем амбиция.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
sanj
мүнхэ


Зарегистрирован: Jul 17, 2003
Сообщения: 2264
СообщениеДобавлено: 19.01.12, 21:08 +0000     Ответить с цитатой

че то не понял... поразвернутей можно?
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
WarriorSpirit
эрдэмтэн


Зарегистрирован: Jul 15, 2003
Сообщения: 1945
Откуда: Монголия. Улаанбаатар
СообщениеДобавлено: 20.01.12, 01:08 +0000     Ответить с цитатой

Вкратце: начиная с прошлого года, Монголия официально стала председателем Содружества демократических стран на период 2011-2013.

В содружество входят 106 стран, приверженных идеи демократии http://www.ccd21.org/about/index.html

Это почетное международное поручение признающее успехи страны в развитии мирового демократического движения. Содружество основывается на Варшавской декларации 2004 года о всемерном укреплении демократии и ее институций во всем мире. В него входят 106 стран и более 300 негосударственных организаций. Конгресс сотрудничества демократий будет проведен в Монголии в следующем году. В прежние годы конференции проводились в 2000 году Варшаве, 2002 году Сеуле, потом в Сантьяго, Бамако, Лиссабоен и Кракове. Центр сотружества находится в Вашингтоне, а в Совет входят разные развитые и развивающиеся страны, приверженные демократии, такие как США, Италия, Литва, Мексика, Монголия, Южная Африка, Португалия, Индия.

Содружество работает по таким направлениям
как снижение бедности и развитие, развитие демократии и ее риски, жендерная справедливость, охрана прав женщин, региональное сотрудничество, развитие и охрана негосударственных организаций.

Монголия как председатель сотружества на 2011-2013 годы особое значение прилагает развитие демократического образования, развитию институций демократии и общественных организаций, укреплению регионального сотрудничества в этом направлении.



АОХН нь ардчиллыг дэмжин, ардчиллын хэм хэмжээ, институцийг түгээн бэхжүүлэхэд улс орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм. АОХН-ийг 2000 онд Польшийн Варшав хотноо болсон Гадаад хэргийн сайд нарын анхдугаар бага хурлаар байгуулсан. Анхдугаар бага хуралд оролцсон 106 орны төлөөлөгч “Варшавын Тунхаглал”-ыг баталсан.

АОХН-ийн бүрэлдэхүүнд Төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн төлөөллүүд багтдаг. Эдүгээ иргэний нийгмийн 300 гаруй байгууллага элсэн оржээ.

АОХН-ийн 10 жилийн ойд зориулсан Сайд нарын түвшний уулзалт 2010 оны 7 дугаар сарын 2-4-нд Польшийн Краков хотноо болсон. Уулзалтын дүнгээр Варшавын тунхаглалын үзэл санааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх баримт бичиг гаргасан. Баримт бичигт өнгөрсөн 10 жилд өрнөсөн улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил нь дэлхий дахины ардчиллын үйл явцад хүчтэй нөлөөлснийг тэмдэглэхийн сацуу манай гарагийн зарим газар, оронд ардчиллын үйл явц зогсонги байдалд орсныг мөн онцлон дурджээ.

АОХН-ийн удирдах байгууллага нь Зөвлөлдөх бүлэг (Convening Group) бөгөөд Бүлгийн даргыг хоёр жилийн хугацаатайгаар ээлжлэн сонгодог. Зөвлөлдөх бүлгийн шийдвэр зөвшилцлийн замаар гардаг бөгөөд шийдвэр нь тогтоол гаргах, мэдэгдэл хийх, ардчиллыг дэмжих зорилгоор баг илгээх зэрэг хэлбэртэй байдаг.

Зөвлөлдөх бүлэгт АНУ, БНСУ, Кабо- Верде, Итали, Литва, Мали, Мексик, Монгол, Морокко, Өмнөд Африк, Польш, Португал, Филиппин, Чех, Чили, Эль Салвадор, Энэтхэг улсууд багтдаг. Зөвлөлдөх бүлгийн гол үйл ажиллагаа Вашингтонд өрнөдөг.

АОХН-ийн Байнгын нарийн бичгийн дарга нарын газар /БНБДГ/ 2009 онд байгуулагдсан. БНБДГ нь АОХН-ийн дарга улс болон Зөвлөлдөх бүлэгт зохион байгуулалтын болоод бодлого зохицуулалтын асуудлаар дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Мөн захиргааны, үйл ажиллагааны, техникийн арга хэмжээг зохион байгуулах, төрийн бус байгууллага болон бусад түнш байгууллагатай харилцах үүргийг гүйцэтгэдэг. Байнгын нарийн бичгийн дарга нарын газрын төв нь Варшав хотноо байрладаг.

АОХН-ийн хүрээнд дараах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.

§ Ядуурал, хөгжил, ардчиллын асуудлаарх ажлын хэсэг,

§ Ардчиллыг хөгжүүлж, үндэсний болоод үндэстэн дамнасан аюулаас хамгаалах ажлын хэсэг,

§ Хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлын хэсэг,

§ Бүсийн хамтын ажиллагааны ажлын хэсэг,

§ Иргэний нийгмийг байгуулж, хамгаалах ажлын хэсэг,

§ АОХН-ийн шинэчлэлийн асуудлаарх ажлын хэсэг

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгтэй хамтран ажилладаг ажлын хэсгүүд дэлхий дахины ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн 18 зүйл бүхий Дэлхийн ардчиллын ажлын төлөвлөгөө нэртэй зөвлөмжийг Краковын бага хурлын үеэр гаргасан.

Монгол Улсын оролцоо:

Монгол Улс 2000 оноос хойш АОХН-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын түвшний бага хурлуудад оролцож ирсэн. Варшавын бага хуралд Гадаад харилцааны сайд Н.Туяа, Сөүлийн бага хуралд Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Сантьягогийн бага хуралд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Бамако, Лиссабоны бага хурлуудад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбат, Д.Цогтбаатар нар тус тус оролцсон.

Манай улс 2005 оны 9 дүгээр сараас АОХН-ын Зөвлөлдөх бүлгийн гишүүнээр ажиллаж эхэлсэн. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр болдог уулзалтууд, “Ардчиллын бүлэг” болон Зөвлөлдөх бүлгийн хуралдаанд оролцож байна.

Мөн АОХН-ийн Иргэний нийгмийн байгууллагыг байгуулж, хамгаалах ажлын хэсгийн гишүүнээр 2009 оноос хойш ажиллаж байна. Эл ажлын хэсгийн дарга Канад Улс манай Засгийн газрын зүгээс иргэний нийгмийг төлөвшүүлэх, дэмжихэд явуулж ирсэн хүч чармайлтыг үнэлж байгаагаа илэрхийлж, дээрх ажлын хэсгийн хүрээнд манай улсыг “жишиг улс” болгох тухай санал тавьсныг манай тал хүлээн авсан.

Түүнчлэн Польштой хамтран Ардчиллын боловсролын асуудлаар Ажлын хэсэг байгуулах санал Зөвлөлдөх бүлэг дээр дэмжлэг хүлээсэн. Үйл ажиллагааны төлөвлөгөөний төслөө 4 дүгээр сарын 18-нд Зөвлөлдөх бүлгийн хуралдаан дээр танилцуулсан. Одоо бусад улсаас санал авч байна.

АОХН-ийн 10 жилийн ойг холбогдуулан Краков хотноо хийсэн Сайд нарын уулзалтад манай Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Сайд Г.Занданшатар Парламентчдийн чуулга уулзалтын баримт бичигт гарын үсэг зурсан.

Монгол Улс АОХН-ийг даргалах хугацаандаа ардчиллын боловсролыг гол сэдэв болгох, чингэхдээ иргэний нийгмийн байгууллагын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой хамтран ажиллах, туршлага солилцох зэргийг дэд сэдвээр сонгон ажиллах талаар АОХН-ийн Зөвлөлдөх бүлэг, Байнгын нарийн бичгийн дарга нарын газартай ярилцаж, зөвлөлдөж байна.


Мөн http://www.community-democracies.org/, http://www.vilnius2011.mfa.lt/ холбоосуудаар АОХН-ийн тухай болон Вильнюсийн бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг англи хэлээр үзэж болно.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Ниигэм улас түрын шуулган Часовой пояс: GMT - 3
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9
Страница 9 из 9

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
buryad.fm - бурятское интернет-радио




Рейтинг@Mail.ru