BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


mend amar!Buryad shulegiig olloo!Urgeljlel bii!

 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
borjigon
заримдаа ороошо


Зарегистрирован: Apr 06, 2007
Сообщения: 15
СообщениеДобавлено: 12.04.07, 15:04 +0000     mend amar!Buryad shulegiig olloo!Urgeljlel bii! Ответить с цитатой

Хээрийн гєрєєс шиг насны минь
Хээтэй хоргой шиг намтар дунд
Арилшгvй мєрєє vлдээсэн
Аяа миний буриад.

Шvлэг бидэн хоёрын ханилсан
Шvр сувд шиг жилvvдийн хэлхээнд
Алтанхан эрх болж vлдсэн
Аяа миний буриад.

Дураар задгай амьдралын минь
Дундуур дvvрэн хундаганууд дунд
Аагтайхан сархад болж амтлагдсан
Аяа миний буриад.

Урган тєлжих насны минь
Ум зандан шиг цогцсонд
Эйдельбесийн цэцэг болж дэлгэрсэн
Энэ миний буриад.

Єндєр оройтой малгайд чинь
Єргєн эмжээртэй дээлд чинь
Утсан цацагтай бvсэнд чинь
Улаан сєєхий гуталд чинь

Ойд хангинах сvхэнд чинь
Ононг гатлах бирваазанд чинь
Мойлтой тос зєєхийд чинь
Монцгор мєнгєн трубканд чинь

Булиа хvрэн хvзvvнд чинь
Бух юлдэн хутганд чинь
Уяхан эршvvд аашинд чинь
Угийн ажилсаг аясанд чинь

Хадуур тармуур анжсанд чинь
Хашаа амбаар бууцанд чинь
Хатгуур мєєртэй тэргэнд чинь
Хатирч морьтой чарганд чинь

Нэр минь, зvрх минь, шvлэг минь
Нэг л эрхгvй татагдаад байна л
Мэнд амараа! Буриад зон.

Тагш дvvрэн мэлтийлгэж барьсан
Таван шимийн дээжнээс чинь
Ядам хуруугаараа сvслэн єргєж
Яруухан Онондоо сэржим цацаж

Баавай та нарыгаа Хан Хэнтий шигээ
Бат тvшин жаргаж суухад
Ариухан ерєєлийг зvрхэндээ шившээд
Амьсгал татан хєнтєрч орхиё.

Халх гэдэг их сансарт
Ард тvмэн гэдэг однууд дунд
Буриад гэдэг нэгэн эрхсийн
Будант мандалд алхан орж

Євєрмєц гадаргуунд нь хєл тавьж
Євєр гvн уруу нь нэвтрэн орох
Эрдэнийн алтан тvлхvvр болсон Сэмжvvхэй
Элэг зvрхнээс минь гарамгvй


Хол vнэнтэй ариун дуртгал
Холдоо толирсон алтан Ононой
Хонгиохон дуугаа намдаа дуулыш
Холширхон зантай Сэмжvvхэй минь.

Мvнгэн шєнийн наргиантай намиан соо
Мvльхэн сэсэг хангир жингэр
Мєрєєдєл дvvрэн юндэн соо нь
Мэшид олон гялар ялар.



Уучлаарай бусдын хэлэнд хуруу дvрж
Ур муутайхан дєрвєн бадаг хэллээ.
Буруу байх аваас жинхэнэ
Буриадаар нь болгон хэлнэ биз.

Ямар ч гэсэн хориод насандаа
Ялалтын буудлага шиг бадарч явахдаа
Чамбайхан басганы хайрын сэтгэлд
Шатаж байсан тэртээх шєнvvд

Цэнгэлийн дугарааг нэгмєсєн
Цэлэлзvvлэн бялхаагаад хєлчvvрэх шиг
Ааш болоод баяр гунигаар
Арван жил шархалсан юм шиг

Одоо хvртэл зvрхэнд хєндvvр
Олон дуртгал сэтгэлээс єндийнє.
Онон минь, буриад минь уучлаарай
Овилгогvй ч явлаа, залуухан ч явлаа

Хvрэн улаан тvvдэг галын туяанд
Хєвгvvд охид цогтой шоволзож
Хатираа бvжих хєлийн нь сvvдэр
Ханын шийрний шvvдэр шиг цацарна.

Тал бvр тийшээ хувь заяаны
Таавар зєн шиг хувилан одож
Тас харанхуй шєнийн хэвлийд
Танай манайгvй уусаж байсан.

Уран цэнгvvн ёохорын аяс
Ургаа модны vзvvр дамжин
Уран овоо хєлийн єлмийнvvд
Угалзрах голыг тойрон дэвсэлж

Намжир шидэх адтай нvдний
Нарийн давхраанд зvрхээ хавчуулж
Хархан гэзэг уургын хуйв шиг
Хацар дундуур шилбvvрдэн эргэж

Аминдаа махлаг зєєлєн гар нь
Ассан дєл шиг халуу дvvгэж
Надтай хамт буриад басган
Наадам зугаанаас албаар тєєрєв.

Чийг даасан Ононгийн шєнєєр
Чингэлэгтэй тэрэгний арал сандайлж
Чийрэг болоод зузаан уруулаар
Чимээ нь ихтэй таалж байсан

Натгар жаахан Сэмжvvхэй нь
Намайг одоо мартаа болов уу ?
Насан ахиж vс нь бууралтсан ч
Наалинхай зан нь хэвээрээ болов уу ?

Харин би яасан ч мартаагvй
Халуун залуу насны минь дуртгал
Хал vзээгvй диваажингийн орон
Харанхуй шєнvvд минь мандтугай !

Мєнгєн саран уулын цаанаас
Мєрний усанд зоос цацахад
Мєнхийн уснаас зvvдлэн тамшаалж
Мєргєцєгийн эрэг уруу халит жийх нь

Баргажин тєхємийн буриад самганы
Балиусаар хуссан загасны хайрс
Тунгалагхан уснаа бутрав уу гэлтэй
Туссан гэрэл нь бvжиглэн байхад

Зvрхэм ни, зvрхэм ни, инаг нь
Зvгээр инеэхдээ яанавши
Yжин Эльдэн баархамни
Yглєєдєр бvv ябаарай гэж


Ононой жаахан Сэмжvvхэй
Онцгойхон надад шивнэж билээ
Хацар нvvрээ зvрхэнд минь
Халуун дvvгтэл наалдуулж билээ.

Дуугvйхэн ингээд наалдаж байх нь
Дух нь хамраасаа тєвгєрхєн ч юм уу даа.
Хайрлан хайрлан гэмшихийг нь vзвээс
Халхын хvvхнvvдээс эрххэн ч юм уу даа.

Аяа хєєрхий Сэмжvvхэй
Алтан ононой Сэмжvvхэй
Аашны чинь хєєрхєнд би чинь
Арга ч vгvй автсан юм сан.

Хайр хайрынхаа илчинд
Хайлах шахам шатаж байдаг
Самрын боргоцой шиг жаахан басган
Сайн хvvхэн байж билээ.

Эгзэгтэй цагт тvшиг болж
Эргэж буцашгvй шийдэж чаддаг
Эрэмгий зантай буриад басган
Эгэлгvй хvн байж билээ.

Сайхан сэтгэлтэй тэр бvсгvйтэй
Сайн нєхєр минь танилцуулсан юм.
Ам нээвэл уушиг нээнэ гэдэг
Аавын минь vг vнэн юм байна.

Дайны талбарт нэг нэгнийгээ vvрэх
Дайчны ёсоор тэр бид хоёр
Ярайсан шvлгэн сумаа бvсэлж
Яруу найргийн талбарт гарсан юм.

“Натгар жаахан Сэмжvvхэйд минь
Зуун зvрх тэмvvлээ юм биз.
Найзаас минь хойш
Ерэн ес нь шархлах юм биз”
Хэнтийн дунд сургуулийн
Хээгvй найз минь хэлсэн сэн

Заяаныхаа оргилыг байлдан эзлэх
Замаа тэндээс эхэлсэн сэн.

Харин би буриад биш ээ
Халх Боржгоны vр сад
Хаяа нь алдрах талын тэртээ
Хазаарт морин дээр єссєн хvvхэд ээ.

Тоглон дэвхцэх бяцхан хєлдєє
Тоногт бойтог ємсєє нь vгvй
Цанхаалж єссєн толгой дээрээ
Цацагт малгай тавиа нь vгvй

Би єєрєє буриад биш ээ
Бишгvй дээ л би олон удаа
Биндэр, Дадал, Батширээтийн
Бяцхан буриад хєвгvvдтэй

Хэнтийн сургуулийн довон дээр
Хэмх нанчилдаж єссєн хvvхдээ
Ялаа ч vгvй, ялагдаа ч vгvй
Яамай тэр нь хамаатай биш.

Буриад гэдэг чинь хэн бэ гэдгийг
Буруу биш зєвєєр нь таньсан
Дуутай шуутай тэр жилvvд минь
Дунд сургуулиас ч илvv санагдана.

Хими, физик, алгебрь, геометрийн
Хэцvv томъёонуудаар яах юм бэ
Хэрлэн Хэнтий хоёрын завсарт
Хэнтэй нєхєрлєхєє мэдвэл болоо биш vv.

Халх хvний бvдvvн бараг амьдралд
Халбага шєлнєєс илvv vнэгvй
Буруу номын vсгээр мэдрэлээ нvдvvлснээс
Буриад нударгаар хамраа нvдvvлсэн нь

Алсдаа дээр байсан юм нээрээ шvv
Амьдрал гэдэг чинь ном биш шvv дээ
Алтанхан Ононой буриад басганд
Алгебраар захиа бичихгvй шvv дээ.

Хайртай жаахан Сэмжvvхэйг минь тєрvvлсэн
Халуун элгэн буриад зон
Хан Хэнтий, Онон, Хурхын
Хатуу сахиус буриад зон.

Наалдаж дасахгvй цэрвvv явбал
Нанчилдхаб гээд єрж ч мэднэ.
Хуудуу гаргаж хундага залилбал
Хутгалхаб гээд дvрж ч мэднэ.


Зангий нь мэдэхгvй сониуч хvнд
Зайдуу газраас сонжин харвал
Тосон будгаар ур муутайхан
Товшиж зурсан зураг шиг

Дээлийнхээ арыг ганц нугалж
Дэргэр суран бvс бvсэлж
Дэрвэгэр шилтэй шовгор малгай ємссєн нь
Дэрсэн овоохой шиг харагддаг биз.

Хоёр гар нь тэрэгний мєєр шиг
Холуур дугуйрч бээлий нь унжаад
Хємєн гутлаа гадагш нь єшиглєж
Хєвєєтэй мєрєє vлдээж алхахыг
Хатуу мохоор хуурай зажилж
Хаясан шvлс нь шарлаж хоцрохыг

Энд тэнд харсан тєдийгєєр
Эндvv хуудуу дvгнэж болохгvй
Эл хуль хєвчийн эзэн болсон
Эрдvv тvмэн тэд нар мєн.

Балт сvхээ гэрнээс нь авч
Бавайсан сахлаа нэг шувтарч
Барвайсан алгаа хэд нулимснаа
Баруун хєлєє гэдрэг нь гишгэж

Аажуухан далайсан хvдэр эрийн
Алиман сар шиг сvхний ир
Агаар тэнгэрийг зvсэн бууж
Арын модонд цуурай хадаж

Хар модны дvнгэнэсэн биед
Хагас сєєм шигдэх сацуу
Хvч алдах тунгалаг давирхайгаар
Хvний ємнє байгаль уйлна.

Аглаг ууланд мод бэлдсэн
Ажилсаг буриадын ємбvvл урцанд
Аагтай цай, соодтой ёпоошигий нь
Амтлан суух нэгэн жаргал аа.

Зуны тэнгэр хураа татаж
Зугаатай цэцгийн тоос дэгдэх
Хадлангийн цагт нар хvн хоёр
Халуунаа булаалдан тулгарч байдаг.

Халиурсан євстэй цэнхэр талд
Ханарсан жагсаал цэгцрэн давшиж
Хадуурууд хагас гортиг татаж
Ханарсан мєр гєвийн vлдэнэ.

Нарны цацраг шугаманд бичсэн
Наймтийн задгай нотууд шиг
Хар ногоон бухлууд ярайж
Ханхар том нуруунууд єндийхєд

Сэрвээ сайтай буриад эрчvvд
Сэрээ барьж євс шордоно.
Бvдvvн улаан самгад нь
Бvтэн бухлыг єргєх дєхнє.

Орой болоход газар зуухнаас
Олгойдох утаанаар цай ханхална.
Єєрсдийн барьсан амттай талханд
Єтгєн шаргал зєєхий тvрхэнэ.

Хожуухан гарсан хоридын саран
Хойргохон юм шиг мэлэрч байхад
Майхны амны хоёр баадан
Майга хєл шиг дугуйрч байхад

Хэдийнэ унтсан Тєєдаагийн хамар
Хэдгэнэ адил дvнгэнэж байхад
Баавайн гаансны бохь нь буцлаад
Батгана адил жингэнэж байхад

Шvvдэр буусан ногоон дээгvvр
Сvvдэр адил чив чимээгvй
Халуун сэтгэлт нємгєн басган
Хайрын болзоонд гvйгээд ирнэ:

Хоёр хєлийнхєє бvдvvн шилбийг
Хормой хотоороо ороон сууж
Дураа єссєн хєвгvvний цээжинд
Духаа нааж ийнхvv шивнэнэ.

“Бууралхан бааваймни унтана vгvй л даа
Буцалсан трубканий нь намжаа нь vгvй л даа
Бодохо гэхэдэмни болно vгvй л даа
Борхон зvрхэмни тэснэ vгvй л даа

Ийгэж л би шамдаа ирээб
Ирэх л гэж би заалхаа ирээб”

“Аяа шамдаа л адил басганыг би
Онон худар эреэд эреэд
Олохгvйб даа “ гэж
Омголон залуу санаа алдана.

Хєндийн адаг уруу хадланч залуусын
Хєгжилтэй ёохорын дуу хадна.
Барх, Хурхын хатан урсгалыг
Бялхаж vерэлтэл бvжин хатирна.

“Yндэр хадын саанахаа
Yvрэй сайтар хатаръя л
Yе тэнгийн залуушууд
Зугаалангvй яахам найб”

Нарсны шилмvvс найган бvжнэ
Наадам зугаа тэднийг дуудна.
Наргиантайхан, долгиотойхон
Энэ л буриад гэгч хэн бэ.

Цагаан сараар эхнэр хvvхдvvд нь
Цангинатал дуулж бєєн бєєнєєрєє
Yvр цайтал айлаар наргиж
Yхрийн халуун нэрмэл уудаг

Уран цагаан хуруугаараа
Утас ээрч оймс нэхдэг
Ууж наргихдаа хvvхнvvд нь бэрх
Угийн буриад гэгч хэн бэ ?

Алтанхан тайгын ар шилийг
Анчны нvдээр дуран шиг харж
Идэр есєєр хvрэн баавгайг
Ичээн дээрээс нь зангадан дардаг

Баргажины хэрэм, Дагуурын сувд
Байгалийн булга, Ярууны хандгайгаар
Бахархан дуулах анчдыг тєрvvлсэн
Энэ буриад гэгч хэн бэ ?

Байгаль далайгаар нутагтай л гэдэг
Баргажин тєхємєєс гаралтай л гэдэг

Баялаг тvvхийн эртний бичгvvдэд
Балар ойн иргэд гэдэг.

Заншил нь содон, байдал нь сонин
Зан нь эршvvд сэтгэл нь цагаан
Заяаны энэ буриад зон
Тvvхийн бэрхэд vvссэн билээ.

Умар зvгийн ян хєвчид
Ургасан удам, торнисон угсаа
Уйлсан уянга, дуулсан дуу
Урссан цус, дусалсан хєлс

Якут, Тувагийн цус холилдож
Яагаад тунгус, хамниган болж
Ямар учраас баргууд тасарч
Явдал нvvдэл vvсэн єнгєрснийг

Хатуу жилvvдийн амьд гэрч
Хашир баавайнууд хvvрнэнэ vv гэхээс
Хадмын аясаар жолоо татсан
Халхын тvvхчид мэдэхийн аргагvй.

Адуу малын билчээр дагаж
Амд тvвдийн уншлага цээжилж
Арван долоогоос хорь дахь зуунд
Аниастай ирсэн халх тvмэнд

Эх дэлхийн соёлоос эмтэлж
Энэ буриадууд vvрч ирсэн юм
Оёдол тааруу тансар дээлдээ
Орос хэлийг євєрлєж ирсэн юм.

Бараан тоонотой хємєн гутлаараа
Балрын ёсыг зориглон єшиглєж
Тэрэгний тємєр ширгээдэг дєшиндєє
Тэмцлийн илдийг давталцаж єгсєн юм.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн Часовой пояс: GMT - 3
Страница 1 из 1

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
buryad.fm - бурятское интернет-радио




Рейтинг@Mail.ru