BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


Хулгана жэл ямар болохоб?

 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
darimazh
ороошо


Зарегистрирован: Jan 26, 2006
Сообщения: 100
Откуда: Mongolia
СообщениеДобавлено: 15.01.08, 04:59 +0000     Хулгана жэл ямар болохоб? Ответить с цитатой

Хундэтэ нухэд, би оороо хулгана жэлтэйб,тиигээд энэ жэл зурхайшадай уларилаар ямар болохоб гэжэ мэдэхэ hаа хэлээд угыт.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
songool
соохор адуу


Зарегистрирован: May 21, 2004
Сообщения: 2359
Откуда: Ургэн Сухын хойноос бэшэ Хабтагай Туулын хаяанаас
СообщениеДобавлено: 15.01.08, 06:23 +0000     Ответить с цитатой

Эрдэниин зуйлээр боолжээд байдаг
Эруу сагаан хулгана нэгэн жэл ээ.

Хубитай хун
Хулгана жэлые узэдэг гэлсэгшэ. Дарима ехээр санаагаа бу зобоогыш. Болокуй вол Булад ламбагайдаа хэлээд ном уншуулжархяаа хаа жэлдээ сайн ябахаш. :lol:
_________________
миний блогто айлчалаарай!!!
http://songolia.blogspot.com
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Yahoo Messenger ICQ Number
darimazh
ороошо


Зарегистрирован: Jan 26, 2006
Сообщения: 100
Откуда: Mongolia
СообщениеДобавлено: 15.01.08, 23:50 +0000     Ответить с цитатой

songool писал(а):
Эрдэниин зуйлээр боолжээд байдаг
Эруу сагаан хулгана нэгэн жэл ээ.

Хубитай хун
Хулгана жэлые узэдэг гэлсэгшэ. Дарима ехээр санаагаа бу зобоогыш. Болокуй вол Булад ламбагайдаа хэлээд ном уншуулжархяаа хаа жэлдээ сайн ябахаш. :lol:

Шиниингээ хэлээшээр тиихэ юм шаалби даа :roll:
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
HORIDOIMERGEN_2
ахамад


Зарегистрирован: Jul 11, 2007
Сообщения: 502
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 23.01.08, 05:20 +0000     Ответить с цитатой

hainaar hanavalshni goyo boloho.
_________________
http://horidoimergen.blog.gogo.mn/
ХОРИДOЙМЭРГЭН
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
aquila
ороошо


Зарегистрирован: Mar 14, 2005
Сообщения: 139
СообщениеДобавлено: 25.01.08, 11:42 +0000     Ответить с цитатой

Julia писал(а):
Нохой жэлтэй хунуудтэ ямар байхаб гараха хулгана жэлдэ?


Шинэ он гарна гэдэг хvний амьдралын тvvхэнд шинэ хуудас, шинэ vйл явдал, гайхамшгийг дагуулсан чухал зvйл байдаг.
Ирж буй 2008 он шороон буюу шаргал хулгана жил. 12 жилээс хамгийн сэргэлэн, адтайд тооцогддог эл амьтныг єрнє, дорнодод єєр єєрєєр дvгнэдэг. Энэтхэгт хулганыг эрдэм номын бурхан Ганешигийн заан толгойт дvрс хэмээн vздэг бол Японд аз жаргалын бурхны дагуул хэмээдэг байна. Харин Хятадад хулгана vvрлэсэн газар амьдрал цэцэглэнэ гэж vздэг аж. Учир нь хулгана живж буй хєлгийг орхин оддогтой адил гэрийн орчим хулгана эс vзэгдвээс тийм ч сайны ёр биш гэнэ. Ялангуяа гэрт vvрлэсэн хулгана байнга ямар нэг зvйлийг мэрж, тvчигнvvлэхэд мєнгєє тоолж байна хэмээн Хятадууд ихэд бэлгэшээдэг байна.
Азийн зvvн ємнє зvгт орших зарим оронд хулгана анх хvнд будаа авчирсан гэсэн домог байдаг ажээ. Хулгана тодотгол нэрээсээ хамаарч янз бvрийн шинж чанартай байна. Тухайлбал, шороон хулгана туршлагатай, ухаалаг, тємєр хулгана дур татам, сэтгэл сайтай, усан хулгана тооцоотой, жvжиглэх авъяастай, модон хулгана хєдєлмєрч, найдвартай гэх мэт. Хулгана жилд мэндэлсэн хvн Япон болон Вьетнам зурхай ёсоор бусдад vзэсгэлэнтэй тєгс, харилцаа сайтай харагддаг. Гэхдээ энэхvv сэтгэгдэл хуурмаг бєгєєд гайхалтай дvр тєрхийн цаана бачимдуу, яаруу зан чанар нуугдаж байдаг гэмтэй аж. Хулгана жилтнvvд хувийн чанартай зvйлсээ бусдаас ухаалгаар нууцалж чаддаг. Ирж буй шороон хулгана жил монгол тооллоор 2008 оны хоёрдугаар сарын 19-нєєс эхлэх бєгєєд энэ жилд тєрсєн хvн хєдєлмєрч, шаргуу нэгэн болно. Шар хулгана туршлагатай, хєдєлмєрч тул єєр шигээ хvмvvсийг vнэлж, хайрлах аж.

ХУЛГАНА
Хулгана жилтэн хамгаалалтад байна. Ажил vйлс, хайр сэтгэлийн хувьд сэтгэл дvvрэн байх нь.
Энэ жил Та урьд урьдынхаас илvv олны анхааралд оршиж гайхамшигт тєрх, авъяас чадвараараа бусдыг байлдан дагуулж чадна. Амьдралд тань шинэ vйл явдлууд тохиолдох тєдийгvй зарим нь таны тєсєєлж ч чадамгvй гайхамшгаар дvvрэн байна. Энэ жил зєвхєн єєрийнхєє бус ойр дотныхныхоо тєлєє ихийг хийж чадахаас гадна ажил, мэргэжлийнхээ салбарт шат ахиулах болно. Ерєнхийдєє бvхий л хулгана жилтнvvдэд єгєєж буянаа харамгvй хайрласан сайхан жил болно. Гагцхvv Та атаач, хор шартай хvмvvсээс хол байгаарай.

YХЭР
Мєнгє хуримтлуулахыг хvсч байвал энэ жилийг л бvv алдаарай. Yхэр жилтнvvдийн бvхий л ажил vйлст хулгана тусална.
Хулгана Танд амьдралын шинэ vеийг амлаж байна. Таныг олон чухал vйл явдал, єєрчлєлт хvлээж буй агаад оны сvvлчээр тэс єєр єндєрлєгт хvрснээ мэдэрнэ. Мєн хэцvv, таагvй хvнд vеийг туулахаас гадна аз жаргалтай, хєгжилтэй vеvд ч ирнэ. Олон vхрийн гэр бvлийн байдалд єєрчлєлт гарна. Бэрхшээл хvндрэлээс эмээж, шантарч болохгvй. Yvнийг давж чадвал хvссэн бvхэндээ хvрч чадна. Зарим таагvй vеийг даван туулах нь гарцаагvй тул шинэ жил гарах vеэс л тайван, тооцоотой амьдралыг эрхэмлэ. Тvvнээс гадна эрvvл мэнддээ vргэлж анхаар. Эрvvл зєв хооллолт, цэвэр агаар, байгальтай ойр байх нь тустай. Ажил тєрлєє яаралгvй зєв хуваарилж сур. Таны амьдралд шинэ хайр дурлал, шинэ найз, танилууд бий болох бєгєєд эдгээр холбоо багагvй ашигтай байх болно.

БАР
Зєвхєн ирээдvйн тухай бодно. Энэ жил тvvний хувьд уйтгартай, гойд зvйлгvй єнгєрнє
Ажил хэргийн тал дээр тэвчээр, анхаарал шаардах таагvй зvйл гарч болзошгvй. Бар жилтний хувьд оддын нєлєєлєл сєрєг байхгvй ч бага зэргийн сэтгэл тvгшээсэн vеvдийг давах хэрэгтэй болно. Хамгийн гол нь хэлэлцээр хийх урлагт сайн суралцаж, зєн совингоо сайтар сонс. Санхvvгийн хувьд єсєлт, уналт ээлжлэх тул хэзээ ямар vед хэрхэн хєдлєхєє зєвхєн єєрєє л шийдвэрлэ. Ажил тєрєлтэй холбоотой сэтгэл зvйн хямралд орж болзошгvй тул хєнгєн, зугаатай харилцаанаас бvv татгалз. 2008 онд Таны зєн совин хурц байх тул дотоод хvнээ сонсч, тvvнийхээр байхад буруудахгvй.

ТУУЛАЙ
Ажилдаа болгоомжтой ханд, найзууддаа бvрэн итгэж болохгvй. Хуурамч зvйл, мэхлэлтээр дvvрэн байж болзошгvй.
Ажил тань єндєр шаардлага, анхаарал шаардана. Янз бvрийн шинэ холбоо, ажлын зохион байгуулалт Таны хувьд ердийн ажил болно. Хэрвээ Та одоо хvртэл ойр тойрныхон болон даргатайгаа хэл амаа ололцдоггvй бол хулгана жилд эл харьцаагаа сайжруулахад ээлтэй. Жилийн туршид шинэ зvйл эхэлж буй туулайнуудад хулгана туслах бєгєєд нэг ч зvйл эрмэлздэггvй, амжилт, бvтээлийн тєлєє хєдєлдєггvй, vйл явдлын урсгалд амьдрахыг хvсэгчдэд ямар ч дэмжлэг нєлєє vзvvлэхгvйг анхаарна уу. Харин бvтээлч, бие даасан, шийдвэртэй туулайнууд хувь заяаны урамшуулал хvртэнэ. Шинэ жил Таны хувьд тийм ч гойд сайхан жил болохгvй ч сайхан сэтгэгдэл vлдээх таатай vйл явдал тохионо. Гэр бvлийн дотоод асуудал сайн байна. Амьдралаа эрс єєрчилж, чухал шийдвэр гаргах гэж буй, сайхан зvйлд тэмvvлсэн зоригтой, зорилготой туулайнуудад одод сайн нєлєє vзvvлэхийг анхаараарай. Гэхдээ анхаарал, болгоомжийг дээд зэргээр сахих нь зvйтэй.

ЛУУ
Сайхан жил болно. Баяжих эх сууриа тавих хэрэгтэй.
Хулгана жил Танд олон гэнэтийн бэлэг барина. Энэ нь ажил дээр ч, хvмvvс хоорондын харилцаанд ч илэрнэ. Гагцхvv Та эрvvл мэндийн тал дээр л асуудалд орохгvй байх нь чухал. Тиймээс жилийн эхнээс л эрvvл мэнддээ анхаар. Сайн, сайхны тєлєє байнга тэмцдэг луунууд хvссэндээ хvрч чадна. Гэхдээ ганцхан жилийн дотор бvхий л мєрєєдлєє биелvvлнэ гэж найдах хэрэггvй. Олон зvйл амжилттай хэрэгжинэ гэдэгт л итгэ. Ялангуяа хавар болоход тулгарч байсан бэрхшээлvvд vгvй болж ажил, vйлс таатайгаар vргэлжлэх болно. Хавар, зуны улиралд ганц бие луунууд хань, ижлээ олж амьдралаа єєрчлєх нь. Гэр бvлтэй луунуудын амьдралд єєрчлєлт гарч болзошгvй. Ажил тєрєл, хувийн асуудалд чухал шийдвэр гаргахаар бол зєвхєн єєрєє єєртєє итгэ. Ойрын тєлєвлєгєєнд дахин ийм боломж гарахгvйг анхаараарай.

МОГОЙ
Хэт єрнvvн жил болно. Гэхдээ таатай зvйл элбэг. Гагцхvv ухаалаг чанарыг эрхэмлэ.
Єнгєрснєє сєхєлгvйгээр урагш тэмvvл. Бvх гараг могойг анхааралтай ажиглаж байх тул таагvй зvйлс холуур єнгєрнє. Найз нєхдийн хvрээгээ єргєсгєх, албан тушаалаа дээшлvvлэх зэрэгт шинэ боломж олдоно. Гагцхvv жилийн эхээр баг болон ажиллах нь амжилт авч ирэхгvй. Зєн совин, мэдрэмжиндээ бvрэн итгэж болно. Хувиа бодсон vзлээсээ салж бусдын тухайд ч бодож байх нь сайн нєлєєтэй. Ажлын болон хувийн асуудалд чухал шийдвэр гаргахдаа ойр тойрныхноо vл бодсон, яаравчилсан шийдвэр гаргахгvйг хичээ. Ямар ч харилцаанд маргаан, сєргєлдєєнийг мартаж дипломат занг эрхэмлэ. Ялангуяа оны эхний саруудад илvv ухаалаг байх нь чухал. Єєрийнхєє сонирхсон зvйлд цаг, хєдєлмєрєє зориул. Урьд урьдынхаас тайван, бодлоготой байснаар Та таагvй зvйлээс холуур явна.

МОРЬ
Тийм ч сайн жил бус. Ажил, амьдралд болгоомжлол байнга шаардлагатай.
Таатай vйл явдал олон тохиох ч бага зэргийн таагvй зvйлс vл сална. Ялангуяа санхvvгийн байдал доройтож болзошгvй. Гэхдээ зарим морь жилтнvvд єв залгамжлах ч юмуу санхvvгийн баялаг эх vvсвэртэй болно. Гагцхvv таатай зvйлтэй давхцан єнгєрсєн жилийн юмуу санамсаргvй байдлаар vvсэх томоохон гарз тулгарч болзошгvй. Хэрвээ Та таагvй зvйлд онцгой анхаарал хандуулалгvйгээр амьдралынхаа эерэг талд тєвлєрч чаддаг бол тийм ч хор хєнєєлтэй мэт санагдахгvй. Морь жилтнvvдийн хувьд ирж буй жил уналт, єсєлт хослох тул энэ бvх єєрчлєлтєд тэвчээр хатуужилтай, амгалан байх нь чухал. Хувь заяаны ямар ч эргэлтэд бэлэн байгаарай. Асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой зам зєвхєн Таны дотоод ертєнцєд оршиж буйд эргэлзэх хэрэггvй.

ХОНЬ
Єєрєє нэгэнт хийж чадахгvй бол бусдын хуримтлуулсныг тооцоолон суусан нь дээр.
Удирдагч хонинуудын бизнесийн амжилт, нэр тєрийн єсєлт сайн байна. Єєрийн хvчинд л найд гэж зєвлєх байна. Тєлєвлєгєєгєє хойшлуулж, шийдвэртэй, идэвхтэй алхмаас ухрах vе биш гэдгийг анхаар. Илvv эргэлзээгээ орхиж, дахин ийм боломж олдохгvй гэдгийг ойлго. Хулгана жил Таны амьдралыг vзэх vзэлд нэлээд нєлєєлєх тул амьдралынхаа зарим тєлєвлєгєєг засах, шинэчлэхэд гэмгvй. Ирж буй жилд vндсэн зорилгоо мєрдвєл сайн. Хонь жилтнvvд тєрєлхийн єєдрєг vзэлтнvvд байдаг болохоор хулгана жилийн амжилт, єєртєє итгэх итгэл тань улам батжина. Гэхдээ зарим таагvй зvйл дээр хулгана огт хамгаалахгvй шvv. Гэр бvлтэй хонинууд ойр дотно хvмvvсийнхээ хэрэгцээ, шаардлагад анхаараарай.

БИЧ
Гайхалтай жил. Бvх зvйл санасан ёсоор бvтнэ. Ялангуяа хулгана жилтэн Танд дурлавал хамгийн аз жаргалтай хvн байх болно.
Та бие даасан байдлаа олон зvйл дээр харуулж байх шаардлагатай. Энэ нь Таны гадаад vзэмж тєдийгvй сэтгэл санааны байдалд ч онцгой єєрчлєлт дагуулна. Дотоод болон гадаад єєрчлєлт ирж буй жилийн єнгийг тодорхойлно. Шинэ он гарахаар бич жилтнvvд ойр дотныхноосоо илvv єєртєє анхаарал хандуул. Та энэ жил яаравчилсан дvгнэлт, шийдвэр гаргаж болзошгvй байгаа тул vйл ажиллагаандаа хянамгай, шvvмжлэлтэй ханд. Ямар нэг зvйл тань бvтэлгvйтвэл хэт эмзэглэж болохгvй. Идэвхтэй, шийдвэртэй хvмvvст хувь заяа инээмсэглэнэ гэдгийг санаарай.

ТАХИА
Муу vйлээс болгоомжил
Ирж буй 2008 он ерєнхийдєє сайн жил ч тахиа жилтнvvдийг болгоомжтой байхыг сануулж байна. Олон янзын vйл явдал, амжилтаар дvvрэн байх ч алдаа, эндvvрэл ихтэй байна. Таны амьдралд хэд хэдэн чухал єєрчлєлт гарах бєгєєд vр дvн Таны эхлэлтэй шууд холбоотой. Сэтгэл санаагаа тайван байлгаж чадвал хамгийн хэцvv нєхцєлд оновчтой шийдвэр олдоно. Амьдрал байнгын нєхєн тєлжилт дээр оршдогтой эвлэр. 2008 оныг тодорхой зорилготой угтвал тодорхой амжилтад хvрнэ. Та бусдын нvдэнд амьдралын хэмнэлийг хурдасгах гэсэн яаруу мэт харагдах ч алхмууд тань зоригтой байх болно. Гэхдээ асуудал бvрийн шийдвэрийг гаргахдаа яаруу дvгнэлт, дутуу бодлоос зайлсхий. Аз жаргал асуудлыг шийдвэрлэх зарчмаас хамаардаг нь амьдралын хэв маяг шvv дээ.

НОХОЙ
Сонирхол vгvй бол сонирхолтой амьдрал vгvй.
Одож буй 2007 он нохойнуудын хувьд тийм ч сайн жил байгаагvй. Гэхдээ ирж буй онд хавьгvй дээр байх нь. Гагцхvv таатай агшин бvрийг мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Таагvй байдалд орохгvйн тулд нохой жилтнvvд юуг эрхэмлэх вэ? Юуны ємнє єр зєєлєн, хvлцэнгvй байх. Ажил, гэрт хаана ч тохиолдсон єчvvхэн vйл явдал Таны эсрэг томоохон асуудал учруулж болзошгvй. Хурц, зоримог алхмууд Таныг ер бусын амжилтад хvргэж чадна. Нєлєє бvхий хvмvvс, найзуудын тусламж чухал дэмжлэг болно. Гэрээ хэлэлцээр хийх, хурим хийх зэрэг vйлс єлзийтэй. Ажил хэргийн шинэ холбоо тогтоох, энэ чиглэлийн бvхий л алхамд сайн vр дvн хvлээж байна.

ГАХАЙ
Ажлын амжилт дvvрэн. Шинэ хайр дурлалтай учирна. Єсєн, хєгжихєд тохиромжтой vе.
Амьдралын шинэ vе, шинэ эриний эхлэл тавигдана. Азгvй явдал, бvтэлгvйтэл хол байж бvхий л салбарт амжилт олох vе иржээ. Хуучин бvхнээсээ бvрмєсєн хагацаж шинэ амьдрал, шинэ тєлєвлєгєє зохио. Мэдрэмтгий чанараа дээшлvvлж єєрийгєє єєрчлєхєд анхаар. Орчин тойрноосоо сайн сайхан зvйлийг онцлон харж, оюун санаагаа гэгээрvvл. Оны эхээр сонирхол, vзэл бодлын улмаас ойр дотныхоо хvмvvстэй vл ойлголцолд орж болзошгvй. Сонирхолдоо тулгуурласан зарим харилцаагаа тасалж дотно хvмvvсээ гомдоохгvйг хичээ. Бусдын дэмжлэг, туслалцааны ачаар таагvй зvйлс холуур єнгєрєх нь.

Ц.МЄНХЖАРГАЛ θ :lol: :lol:

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=81810


Последний раз редактировалось: aquila (25.01.08, 11:47 +0000), всего редактировалось 1 раз
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
aquila
ороошо


Зарегистрирован: Mar 14, 2005
Сообщения: 139
СообщениеДобавлено: 25.01.08, 11:45 +0000     Ответить с цитатой

Шар хулгана хямд гоёлыг тоодоггvй

Ирэх онд хулгана жил гарна. Хулгана жилийн єнгийг товч шинжиж vзье.
Юу ємсєх вэ?
Зvvн ємнєд Азийн орнуудад гарч буй жилийн єнгєтэй хувцас ємсдєг заншил бий. Ирэх жил шар хулгана жил гарна. Тэгэхээр шар, алтлаг єнгє илvv vнэд орох гэнэ. Тийм учраас шинэ жилийн гоёлд алтан шаргал болон шар єнгийн хувцас ємсч болох юм. Мєн шар дээр бvдгэвтэр судалтай хувцас ч дажгvй гоёл болох ажээ. Мєн хулганы баг ємсч шинэ жилийнхээ баярт очоорой. Гэхдээ єєр амьтньт vс, арьс нємрєх нь буруу гэсэн шvv.

Гутал
Гоё, гэхдээ хєлд эвтэйхэн гутал сонгоорой. Хулгана хєдєлгєєнд дуртай амьтан. Бvжиг, бvжиг, бас дахин бvжиг. Тийм учраас бvжиглэхэд хєлд эвтэйхэн туфль сонговол зvгээр

Vнэртэн, будаг
Шар хулгана vнэрч амьтан. Бас хурц vнэрт дуртай. Тийм учраас тод анхилуун vнэртэнг сонгож болох юм. Тухайлбал, ургамлын гаралтай, гэр дотроо шанз мэтийн халуун орны ургамлын vнэртэн илvv зохимжтой. Хулгана хурц, тэр тусмаа тод улаан єнгийг таашаадаггvй. Тийм учраас энгэсэг тавихдаа, хумсаа будахдаа ягаан, саарал, сувдан, алтан, хvрэн єнгийг хослуулбал зvгээр.

Юугаар гоёх вэ?
Шил, хуванцар эдлэлийг хулгана таашаадаггvй. Алмаазан шигтгээтэй бєгж байхгvй байлаа ч гэсэн маргад эрдэнийн ээмэг, мєн алт, мєнгєн эдлэлvvд тохирно. Тэрчлэн жинхэнэ мод, арьс, єд сєдєєр хийсэн гоёл ч танд зохимжтой гэнэ.

Хаана, хэнтэй баяраа тэмдэглэх вэ?
Хулгана их сонор амьтан. Тэгэхээр шинэ жилийн vдшийг єнгєрєєх газар тун чухал. Тийм учраас шинэ жилийн баяраа гэртээ, эсвэл сайн мэдэх найз нєхдийн хvрээнд тэмдэглэх нь дээр. Мєн их сониуч амьтан. Тиймээс ойрхон аялж болно. Найз нєхєдтэйгєє салхинд гарах, ойрхон, хєдєє хамаатан, найз нєхєд дээрээ очиж болно. Урьд нь очиж vзээгvй газар руу явах гэж байгаа бол шинэ жилээс арай ємнєхєн урьтаад хєл тавиад ирэхэд гэмгvй гэнэ. Шинэ жилийг ганцаараа угтаж хэрхэвч болохгvй. Хулгана олуулаа, гэр бvлсэг амьтан, бас дуу хуурт дуртай гэнэ шvv.

θ

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=81294
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
aquila
ороошо


Зарегистрирован: Mar 14, 2005
Сообщения: 139
СообщениеДобавлено: 25.01.08, 11:54 +0000     Ответить с цитатой

2008 он танд юу амлаж байгаа бол

Манай гаригийн хvн тєрєлхтєний дєрєвний нэг нь Дорнын од гаригсын тохиолоор шинэ оныг угтдаг. Єєрєєр хэлбэл, 12 жилээр он тооллын хуанли нь эргэдэг. 2008 он бол алтан буюу шар хулгана жил.
Амжилт бvтээл, мєнгє тєгрєгийн хувьд хvн бvрт боломж олгох жил. Шинэ ажил бизнес эхлэхэд хамгийн тохиромжтой. Хэн єєрийнхєє хvч чадлыг дайчлан сэргэлэн, авхаалж, самбаатай ажиллаж чадна тэр хvнд энэ он санхvvгийн амжилт авчрах аж. Харин 2008 онд шинжлэх ухааны шинэ нээлт, боловсролоо дээшлvvлэх, олон нийтийн ажилд оролцох, ном бvтээх зэрэг ажлаа аль болох хойш тавсан нь дээр гэж од гаригс танд зєвлєж байна. Дорно дахинд "эрдэнийн зvйлээр бєєлжєєд байдаг эрvv цагаан хулгана" гэдэг учраас энэ оныг эд баялаг, сайн сайхны бэлгэдэл гэж vздэг байна. Тиймээс одон орон судлаачид санхvvгийн салбарт ажиллаж байгаа бvх хvнд амжилт авчрах он гэж vзэж байгаа юм. Гэхдээ хулгана єєрт нь хvндэтгэлтэй хандаж хайрладаг хvнд илvv хишгээ хайрлана гэдэг.

Хулгана жилийг хэрхэн угтах вэ? Та хулгана жилийг шар єнгийн хувцсаар гоёж угтаарай. Мєн энгийн vед хулганы саарал, бор, хар хєх єнгийн хувцас сонгохыг хичээгээрэй. Харин гоёлын хувьд хулганы дvрстэй зvйл цєєнгvй байвал догь. Шинэ оныг олуулаа, гэр бvлийн халуун дулаан уур амьсгалаар угтахыг танд зєвлєх байна. Гацуур модоо аль болох алтан шар єнгєтэй тоглоом саагаар чимэглэ. Харин хайртай хvмvvстээ алт, vнэт чулуун бэлэг бэлд.

Ирэх жилийг чиглуулэгч гариг бол Далай ван. Энэ гариг нь элбэг дэлбэг амьдрал, амжилтыг бэлэгддэг. Далай ван залсан жил хvн бvрт сайн сайхныг авчирдаг.

Дугаар 201,202/313,314/


http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=81294
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
aquila
ороошо


Зарегистрирован: Mar 14, 2005
Сообщения: 139
СообщениеДобавлено: 25.01.08, 11:56 +0000     Ответить с цитатой

2008 он танд юу амлаж байгаа бол
Манай гаригийн хvн тєрєлхтєний дєрєвний нэг нь Дорнын од гаригсын тохиолоор шинэ оныг угтдаг. Єєрєєр хэлбэл, 12 жилээр он тооллын хуанли нь эргэдэг. 2008 он бол алтан буюу шар хулгана жил.
Амжилт бvтээл, мєнгє тєгрєгийн хувьд хvн бvрт боломж олгох жил. Шинэ ажил бизнес эхлэхэд хамгийн тохиромжтой. Хэн єєрийнхєє хvч чадлыг дайчлан сэргэлэн, авхаалж, самбаатай ажиллаж чадна тэр хvнд энэ он санхvvгийн амжилт авчрах аж. Харин 2008 онд шинжлэх ухааны шинэ нээлт, боловсролоо дээшлvvлэх, олон нийтийн ажилд оролцох, ном бvтээх зэрэг ажлаа аль болох хойш тавсан нь дээр гэж од гаригс танд зєвлєж байна. Дорно дахинд "эрдэнийн зvйлээр бєєлжєєд байдаг эрvv цагаан хулгана" гэдэг учраас энэ оныг эд баялаг, сайн сайхны бэлгэдэл гэж vздэг байна. Тиймээс одон орон судлаачид санхvvгийн салбарт ажиллаж байгаа бvх хvнд амжилт авчрах он гэж vзэж байгаа юм. Гэхдээ хулгана єєрт нь хvндэтгэлтэй хандаж хайрладаг хvнд илvv хишгээ хайрлана гэдэг.

Хулгана жилийг хэрхэн угтах вэ? Та хулгана жилийг шар єнгийн хувцсаар гоёж угтаарай. Мєн энгийн vед хулганы саарал, бор, хар хєх єнгийн хувцас сонгохыг хичээгээрэй. Харин гоёлын хувьд хулганы дvрстэй зvйл цєєнгvй байвал догь. Шинэ оныг олуулаа, гэр бvлийн халуун дулаан уур амьсгалаар угтахыг танд зєвлєх байна. Гацуур модоо аль болох алтан шар єнгєтэй тоглоом саагаар чимэглэ. Харин хайртай хvмvvстээ алт, vнэт чулуун бэлэг бэлд.

Ирэх жилийг чиглуулэгч гариг бол Далай ван. Энэ гариг нь элбэг дэлбэг амьдрал, амжилтыг бэлэгддэг. Далай ван залсан жил хvн бvрт сайн сайхныг авчирдаг.

Дугаар 201,202/313,314/

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=81262


8) 8) 8) θ
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
darimazh
ороошо


Зарегистрирован: Jan 26, 2006
Сообщения: 100
Откуда: Mongolia
СообщениеДобавлено: 30.01.08, 04:26 +0000     Ответить с цитатой

aquila. hайн даа. Монголооршье hаа, яhала ойлгосотой. :wink:
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
mongol_huu
шэнэхэн


Зарегистрирован: Feb 10, 2008
Сообщения: 14
СообщениеДобавлено: 11.02.08, 06:54 +0000     Ответить с цитатой

http://www.sonin.mn/?p=18077 энэ товчихон бичсэн байна.Эрхэм та ийшээ морилон орж унш...
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн Часовой пояс: GMT - 3
Страница 1 из 1

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
электронный учебник бурятского языка




Рейтинг@Mail.ru