BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


Бид монгол-туурагтангууд

 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
Зоригтбаатар
ороошо


Зарегистрирован: Aug 22, 2006
Сообщения: 126
Откуда: Монгол Улс, Баян-Улгийский аймаг, Алтанцугц сум.
СообщениеДобавлено: 20.07.08, 07:24 +0000     Бид монгол-туурагтангууд Ответить с цитатой

Бид монгол-туурагтангууд

/ Монголия, Тува РФ., Калмыкия РФ., Бурятия РФ., Хазараджан Афг., Увурмонгол КНР./

/ халх, баяд, дурвуд, хотон, узэмчин, ураанхай, уулд, захчин, торгууд, буряд, монгольский хасаг, хазар, дархад, бараг, цаатан /


_________________
Амарын Зоригтбаатар
Монгол Улс, Баян-Улгийский аймаг, Алтанцугц сум.
zoridtbaatar@mail.ru


Последний раз редактировалось: Зоригтбаатар (21.07.08, 01:26 +0000), всего редактировалось 1 раз
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
byir
муухай


Зарегистрирован: Jul 12, 2008
Сообщения: 2068
СообщениеДобавлено: 20.07.08, 23:37 +0000     Re: Бид монгол-туурагтангууд Ответить с цитатой

[quote="Зоригтбаатар"]Бид монгол-туурагтангууд

аба гэбэл, абаха гэсэн утхатай,
эжи гэбэл, эзэн гэсэн утхатай,
буряад гэбэл, эхин табигша гэсэн утхатай.

Халхасууд бол, анханай уг гарбалай нютагтаа Баргажан Тvхэм бусажа хаан эзэдтэй мvргэжэ, урагшаа дабшадахань, болтогой!
Алан Гуа, Хорилортой мэргэн, Ариг Ус таа мvргэмуй!
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail
Зоригтбаатар
ороошо


Зарегистрирован: Aug 22, 2006
Сообщения: 126
Откуда: Монгол Улс, Баян-Улгийский аймаг, Алтанцугц сум.
СообщениеДобавлено: 21.07.08, 01:41 +0000     Бид монгол-туурагтангууд Ответить с цитатой

Бид монгол-туурагтангууд
_________________
Амарын Зоригтбаатар
Монгол Улс, Баян-Улгийский аймаг, Алтанцугц сум.
zoridtbaatar@mail.ru
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
Зоригтбаатар
ороошо


Зарегистрирован: Aug 22, 2006
Сообщения: 126
Откуда: Монгол Улс, Баян-Улгийский аймаг, Алтанцугц сум.
СообщениеДобавлено: 27.07.08, 01:17 +0000     www.mongolei.de Ответить с цитатой


_________________
Амарын Зоригтбаатар
Монгол Улс, Баян-Улгийский аймаг, Алтанцугц сум.
zoridtbaatar@mail.ru
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Посетить сайт автора
bushido
ахамад


Зарегистрирован: Dec 12, 2007
Сообщения: 592
Откуда: Нармай Монгол Улас
СообщениеДобавлено: 31.12.08, 06:30 +0000     Ответить с цитатой

Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Залу
ороошо


Зарегистрирован: Feb 03, 2009
Сообщения: 87
Откуда: Хальмг Танhч
СообщениеДобавлено: 07.02.09, 18:27 +0000     Ответить с цитатой

Ик дорвуд
Баh дорвуд
Торhуд
Бузав
Найнтахн
Цаhада
Цаатн
Авhнр
Шевнр
Арвн баатрмуд
Багут
Дойда багут
Эрктн
Буухс
Зюнгара
Зюнгара дудахн
Зюнгара бадмахн
Зюнгара кетчнр
Цорос
Чонса
Керяд
Хошуд
Сарт- хальмг
Няямн
Бембяхна
Манджикин
Дорджигин
Кетчнр
Алцын хута барунахн
Цорос
Чомпот
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
bushido
ахамад


Зарегистрирован: Dec 12, 2007
Сообщения: 592
Откуда: Нармай Монгол Улас
СообщениеДобавлено: 22.02.09, 13:18 +0000     Ответить с цитатой

Бусад : » Монголд хориод угсаатан бий
2009-02-21 13:26:02 , Мэдээний дугаар: #1148254

Манайд хэдэн угсаатан амьдардаг, тэднийг хэрхэн судалдаг талаар судлаач, докторант Б.Баатархvvгээс тодрууллаа.

Тэрээр ШУА-ийн Тvvхийн хvрээлэнгийн Нийгэм, соёлын антропологийн салбарын эрхлэгчээр ажилладаг. Ємнє нь Угсаатны зvйн болон Угсаатан судлалын хэмээн нэрлэгдэж байсан тус салбар 2008 оноос ийм шинэ нэртэй болжээ.

Монголд хичнээн ястан буюу угсаатан амьдардаг юм бэ?
-Манайд хориод ястан буюу угсаатны бvлэг байдаг. Зарим нь угсаа, соёлоо сайн хадгалж vлдсэн. Зарим нь шинжлэх ухааны нэр томъёогоор ижилссэн. Энэ маань энгийн яриагаар мєхсєн гэсэн vг. Vндсэндээ бусад ястандаа уусаад vгvй болж байгаа гэж ойлгож болно. Эдгээрийг судладаг Угсаатны зvйн шинжлэх ухаан Монголд 1960-аад оноос хєгжиж ирсэн. Уг шинжлэх ухаан тухайн ард тvмний угсаа гарал, ахуй соёлыгсудалдаг. Монголын угсаатан судлаач эрдэмтэд энэ хугацаанд 3 том суурь боть бvтээл хийснийг онцлох ёстой. Халх угсаатан, Баруун Монгол буюу олон ястан, манж хамниган буюу Монголын зvvн хэсэгт орших угсаатны талаар судлан гаргасан. Сvvлийн vед хотжилт, суурьшмал амьдрал хvчтэй явагдаж байгаа учир халхжих нь ихэсч байна.

Xориод угсаатнаа газар зvйн байршилаар нь тодорхойлж хэлж болох уу?
-Монголын олон угсаатны бvлгvvд эрт vеэс идээшин уламжилж ирсэн тодорхой газар нутаг, байршилтай. Бидний ойрадууд буюу Баруун Монголчууд гэж ярьдаг ястанууд баруун аймгуудад зонхилон амьдардаг. Ялангуяа Ховд аймгийг олон vндэстэн, ястаны єлгий гэж эртнээс нэрлэж ирсэн. Ховдод єєлд, мянгад, торгууд, захчин, Увс, Баян-Єлгийд урианхай, баяд, дєрвєд, хотонгууд бий. Мэдээж Монголын хvн амын 70 гаруй хувийп.эзэлдэг халхчууд бараг бvх аймагт оршин суудаг. Зvvн аймгуудад б и д дарьгангачууд гэдэг баргууд, vзэмчин , хамниган, Xэнтий , Дорнодод буриадууд байдаг. Манайд буй хориод угсаатны бvлгээс буриадууд єєрсдийн угсаа гарал, зан заншил, соёл, гоёлоо сайн хадгалж vлдсэн. Тэд Хэнтийн Биндэр, Дадал, Батширээт, Дорнодын Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо сумдад голчлон бий.

Хєвсгєлийн цаатангууд маань улам цєєрсєєр байгаа юу?
-Яг баттай тоог нь санахгvй байна. Сvvлийн vеийн тоогоор 60-аад єрх байгаа гэсэн байх. Тэд бол эрт vеийн ойн иргэдийн vлдэгдэл. Манайхан Цаатан гэж нэрлээд байдгаас уг гарлаараа тэд Тува хvмvvс. Хожуу буюу цаа буга маллаж эхэлсэн vеэс нь цаатан гээд нэрлэчихсэн. Єєрсдєє цаатан гэж хэлvvлэх дургvй. Уйгар гэх мэтээр л хэлэх жишээтэй. Угсаатан зvйч, нэрт эрдэмтэн С.Бадамхатан Хєвсгєлийн цаатан ардын аж байдлын тухай бие даасан бvтээл гаргаж байсан. Мән Хєвсгєлийн дархад ястан, Увсын хотон ястан болон єєлдvvдийн талаар ч тусгайлсан бvтээлvvд гарч байлаа.

Тэгвэл Монгол угсаатан ястаны ахуй соёлд ямар єєрчлєлт гарч байна вэ?
-Єнєє vеийн хотжилт, vйлдвэржилт, нийгэм эдийн засгийн хєгжил, цаг vеийн онцлогоо дагаад тухайн ард тvмний ахуй соёл бvдгэрэн гээгддэг. Тухайлбал одоогийн хєдєєний айлуудаар ороход гэрийн хошлон бvслvvр нь уламжлалт дээс бус Хятадын мяндсан материал байх жишээтэй. Айргаа бvлж байгаа сав нь уламжлалт ширэн хєхvvр бус том, том цэнхэр савнууд байдаг болчихсон гээд энэ талаар олон жишээ баримт хєлж болно.

Ц.Тєрмєнх

СОЁМБО сонин
Дугаар 7, 8 /10116, 10117/

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1148254
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
bushido
ахамад


Зарегистрирован: Dec 12, 2007
Сообщения: 592
Откуда: Нармай Монгол Улас
СообщениеДобавлено: 22.02.09, 13:27 +0000     Ответить с цитатой

Olloo.mn : » Дэлхий дээр 11 сая монгол vндэстэн байдаг байна
2009-02-19 17:42:30 , Мэдээний дугаар: #1148207

Эдvгээ дэлхий дээр 11 сая монгол vндэстэн байдаг гэсэн судалгаа байдаг талаар ‘’Тархан суурьшсан монголчууд’’ байгууллагынхан мэдээлэл хийж байна.



сурталчилгаа »

Yvний 2.7 сая нь манай улсад, 5.8 сая нь БНХАУ-д vлдсэн хэсэг нь дундад ази, бага азийн нутгаар голчлон суурьшсан гэнэ. Хvчирхэг байлдан дагууллын дараа дэлхий даяар тархан суурьшсан монголчуудыг судлаачид Монгол дахь монголчууд, Хятад дахь монголчууд, Орос дахь монголчууд болон бусад буюу Афганистаны-хазара, аймак-могол, Пакистан болон Ираны монголчууд гэж ангилдаг аж. ‘’Тархан суурьшсан монголчууд’’ байгууллага монголчуудын байлдан дагууллын явцад дэлхий даяар тархан суурьшсан монголчуудад хvрч тэдний ирэл гарлын тvvх, єнєєгийн аж амьдрал, нийгмийн байдал, хэл соёл-зан заншлаа хэрхэн хадгалан vлдэж байгаа талаар судалгааны ажил хийдэг байна. Энэ талаар тус байгууллагын захирал Санчирмаа ийнхvv ярьж байна.


Энд дарж vзнэ vv (Бичлэг - 1)


Дашрамд дурдахад Чингис хаан их цэргээ удирдан 1226-1227 онд Хархориноос Тангуд улсыг дайлаар мордохдоо Торгоны зам дагуу одоогийн БНХАУ-ын Гансу, Чинхай мужийн нутгуудад хэсэг хугацаагаар буудалласан байна. Улмаар их дайны хєлд шархдаж, тамирдсан цэргvvдээ vлдээгээд явснаас эдvгээгийн урд хєршид маань оршин суух зарим монгол vндэстэнvvд vvссэн тvvхтэй. Тэдний нэг нь Монгор буюу Цагаан монголчууд гэнэ. Эргэж ирээд аваад явнаа хэмээн тvvхийн vзvvрт домог мэт хэлэгдсэн тэр л vгийг Цагаан монголчууд одоо ч гэсэн дуу болгон аялсаар байдаг гэнэ.
Olloo.mn
Д.Сугар, Ж.Дархаа

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1148207
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Steve
баймга ороошо


Зарегистрирован: Feb 07, 2009
Сообщения: 294
СообщениеДобавлено: 22.02.09, 14:11 +0000     Ответить с цитатой

Бухы юумэеэ хитадhаа асарж бнаа гэж ойлгобоб. Ард зоной байдал уламжалт дээс болж байн.
Манай нэгэ турэл айл Дашбалбарта байдаг hэн. Улаан-Батор з88жэ ерээ гэжэ дуулааб. Абаниинь сэрэгэй албанда ябаа, барилга баридаг байгаа. Мун88 ундэр настай байж болоно. Басаганиинь Харьковско авиационно институт дургэсэн, Улаан-Баторай аэропортодо радионавигационно аппараатууды заhадаг hэн. 60 насандаа дутэлжэ байгаа естой. Манай гэртэхин 30 жэл бэе бэеэ мэдэлсээгуй.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
HORIDOIMERGEN_2
ахамад


Зарегистрирован: Jul 11, 2007
Сообщения: 502
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 24.02.09, 01:56 +0000     Ответить с цитатой

Дашбалбарай ахай нар мэдэжэ магад )))
_________________
http://horidoimergen.blog.gogo.mn/
ХОРИДOЙМЭРГЭН
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
bushido
ахамад


Зарегистрирован: Dec 12, 2007
Сообщения: 592
Откуда: Нармай Монгол Улас
СообщениеДобавлено: 06.04.09, 07:58 +0000     Ответить с цитатой

ТЭД БИДНИЙГ АВНА ГЭЖ ОДОО Ч ХАРСААР БАЙДАГ
2009-03-05 11:51:35
Хүмүүс:
Үйл явдал:
Сэдэв:

Дээд монгол буюу Хөх нуурын монголчууд дээр манай эрдэмтэд судлаачид очиж байсан юм билээ. Хятадын баруун хойт хэсэгт орших Чинхай буюу монголоор Хөх нуур мужид аж төрдөг Хавт Хасарын удам, тvvхэндээ Хошууд гэгдэх дөрвөн Ойрдын нэг бол одоогийн Дээд монголчууд юм. Эдvгээ тэдний vр хойч болох 90-ээд мянган Дээд монголчууд баруун ба зvvн гарын чуулган болон, 29 хошуунд харьяалагдан монгол ёс заншил, бичиг соёл, өв уламжлалаа хадгалан Чинхай мужид төвлөрөн суурьшиж байна. Дээд Монголчуудын тухай тvvхийн сурвалж бичгvvдэд нэлээд бичиж vлдээсэн байдаг.

Манайхны хамгийн том алдаа нь Хятад улсад байгаа монголчууд гэхээр Өвөрмонгол гээд ойлгочихдог.
Тэгтэл Шиньжаны монгол, Кордогийн монгол, Дээд монгол, Дэлхийн монгол, Цагаан монгол, Цастын монгол гээд ийм олон монгол vндэстэн байна. Дээд монголчууд манай монголчуудыг vнэхээр дээдэлдэг. Монгол бичиг, хэл соёл нь vлдсэн болохоор тvvх сурвалжаа их судалсан байдаг. Дээд монголын айл болгон гэртэй гэр дотроо эргэнэг, гуулин шанага, домбо, тулга гээд бvгд байдаг. Хөсөг тэрэг бvгд бий. Тэнд очоод удаан хугацаагаар амьдарсан эрдэмтэд цөөхөн. Буурал эрдэмтэд маань ерөнхийдөө арлаар нь маш сайн мэддэг. Хятадаар бичигдсэн сурвалж бичгvvд их байдаг. Өвөрмонголоос хоёр мужийн цаана амьдардаг, 350 жилийн өмнө очсон vндэстэн гэхэд Өвөрмонголчуудын тvvхийн эрэл галавын vеэс шал өөр vндэстэн байдаг. Дээд монголд биднийг галт тэрэгнээс буухад цагаан эсгий дэвсэж, хадаг сvv бариад угтдаг. Хэнтэй ч холбоо бариагvй байхад тэгж хvлээж авч байгаа юм. Тэд биднээс илvv ахуй амьдрал, зан заншлаа хадгалаад vлдсэн, vргэлж биднийг ахан дvvсээ гэж бодож суудаг юм билээ.

Өөр ямар vндэстэн хаана байна вэ?
Тархан суурьшсан монголчуудын тухай ярихаар нийгмийн хоёр лагер зайлшгvй холбогдож байгаа юм. Нэгдvгээрт нь коммунист дэглэмтэй, хоёрдугаарт нь лалын шашинтай. Оросд байгаа монголчууд бол ойлгомжтой. Буриад, Тува, Халимаг гээд тэртээ тэргvй монголчууд ярих, судлах дуртай учраас ойлгомжтой сэдэв рvv орохыг бид хvсдэггvй. Хvмvvсийн хvрч чадахгvй байгаа, мэдэхгvй тэр алслагдсан vндэстнvvдийг судлахыг зорьж ажиллаж байна. Афганистаны "Хазара" гэж монгол vндэстэн бий. Энэ нь "мянган морьтон" гэсэн vг. Афганистаны тvvхийн ямар ч зохиолд Чингис хааны байлдан дагууллын тухай дурдсан байдаг.Эдvгээ зургаан саяар тоологддог "Хазара" vндэстэн ч мөн энэ л дайны халуун мөр бөлгөө. Цухас дурдахад энэ их дайнд Иран, Ирак, Афганистаны гурван сая гаруй хvн амь vрэгдсэн нь тухайн vедээ тэдгээр улсын хvн амын 30 хувь нь байжээ. Хазара vндэстэн vнэхээр дарамтлагдсан, гологдсон ард тvмэн юм билээ. Монголчуудын байлдан дагууллаас хойш нэг ч удаа сэргэн мандалт явагдаагvй. Дайны хөл тасраагvй гэж Хазарачууд одоо ч ярьдаг. Ер нь ажиглагчид ч тэгж дvгнэдэг. Мэдээж лалын шашинтай дайн байлдаантай газар очиж судалгаа хийнэ гэдэг бол эмэгтэй хvний хувьд нэлээд хvнд байсан.

Судалгааны ажлаар Афганистан руу явахдаа айж байгаагvй юу, таныг хэн нэгэн ивээн тэтгэдэг vv?
Мэдээж дайн байлдаантай, лалын шашинтан улс руу ганцаараа явахад эвгvй байсан. Тэнд байдаг Монгол эмэгтэй надад их тус болсон. Ямар нэгэн ивээн тэтгэгч байдаггvй. Би өөрийн сайн дурын vндсэнд судалгаагаа хийж явдаг. Афганистаны дөрвөн хотод очиж судалгаа хийсэн. Кабул, Хираф, Домняан, Газник гэж. Афганд ганц эмэгтэй очоод зураг аваад судалгааны ажил хийнэ гэдэг бас л зориг шаардсан ажил байлаа. Энэ бол монгол хvний давуу тал юм болов уу гэж бодогдсон шvv. Яагаад гэвэл барууны дvр төрхтэй хvн камер бариад "Хазара" айлд очиж зураг авна гэж байхгvй. Харин Монгол хvн байнаа гээд айлд ороход тэр дундаа эмэгтэй хvнд илvv ойр дотно хандаж байсан. Орчуулагч маань ари хэлнээс орчуулга хийж өгч байсан, vнэхээр сайхан байлаа. Айлуудаар очиход Домнян мужийн Монголын "Хашгираа"-ны хот гэдэгт очсон. Чингисийн довтолгооны дараа ийнхvv нэрлэдэг болсон юм билээ. Тэнд очиход хаа сайгvй яс, эвдэрч сvйрсэн ваар сав,төмрийн сэг зэв яг л тэр чигээрээ. Балих гэдэг хотыг эзлээд хэнийг ч vлдээлгvй хvйс тэмтэрсэн гэж хөгшчvvл ярьж байсан. Тэнд нь очоод ярьж байхад нутгийн угуул иргэд энэ довтолгооноос хойш Балых гэдэг хот дахин сэргэн мандаагvй. Энэ хотын туурь дотор гадаад хvн орж байгаагvй. Довтолгооноос хойш дахин хэн ч ийшээ зvглээгvй. "Хараагдсан" хот гэж нэрлэдэг хэмээн тайлбарласан. Тэр дvр зургийг баримтжуулж авсан. Удахгvй телевизээр vзэгч тvмэндээ хvргэнэ.

Та өөрийн судалгааны ажлаа цуврал маягтай хийж байгаа гэж ойлгож болохуу? Дахиад хаашаа зорих бол?
Тийм цуврал. Цагаан монголчуудын тухай "Тунтрахиймаа" гэж баримтат кино бvтээсэн. Энэ бол нөгөө дээр ярьсан эргэж ирээд аваад явна гэсэн хvлээлтийн 35 бадаг дууны нэр байгаа. Хазара vндэстний тухай хийсэн киногоо "Хайртай гэж хэлж өгөөч" гэж нэрлэсэн. Долоо, найман зуун жилийн өмнө хvчирхэг байсан Хазарчууд өнөөдөр хамгийн доод vндэстэн хэмээн гологдож дарамтлагдаж амьдарч байна. Яагаад бид элэг нэгт vндэстнvvддээ хайртай гэж хэлж болохгvй гэж хэмээн ярьж басан Хазара хvний vгээр нэрлэсэн. Кабулын онгоцонд суугаад 30 минут орчим болж байтал бөмбөг дэлбэрч байсан. Мэдээж надад аймаар санагдаж байсан. Дээд монголчуудын тухай "Монголын төлөөхи зvрх бvхэнд" зориулав гэж нэвтрvvлэг хийсэн. Дээд монголчууд vнэхээр гайхамшигтай 90 мянган хvнтэй мөртлөө. Бичиг, соёлоо авч vлдсэн vндэстэн. Vнэхээр гайхамшигтай юм билээ. Монгол бичгээ хэрэглэдэггvй бидний хувьд ичмээр санагдаж байсныг нуух юун. Дээд монголчууд сонины хороо, сургууль, радио бvгд монгол бичиг, хэлээрээ ярьж бичнэ. Уртын дуу, хөсөг тэрэг, монгол гэртэйгээ vлдэж чадсан. Цагаан монголчуудыг бодвол Дээд монголчуудын амьдрал боломжийн хангалуун бас боловсролтой. Тэдний ганц хvсэл нь монголдоо очиж vзэх юмсан гэж ярьдаг. Бид нэг малчин эгчийнд очоод юм ярьж суутал, тэр эмэгтэй энэ насны амьдрал маань ингээд өнгөрлөө. Хойд насандаа Монголдоо төрж монголынхоо агаарыг нэг амьсгалах юмсан хэмээн ярьж байсан. Vнэхээр vндэсний vзэл, монголоо гэсэн чин сэтгэл дээд зэргээр оршсон vндэстнvvд биднийг хvлээж харж байдаг гэдгийг хvмvvст мэдрvvлхийг хичээж байна.

Өнөөдөр манайхан Монголд амьдрал хэцvv боломжгvй гээд яриад байдаг. Гэтэл тэр Лалын шашинтай улс оронтой харьцуулахад монголд бvх боломж байна. Энэ олон аяллын дараа надад өөрийн эрхгvй тэгж бодогдсон.Монголд дэндvv эрх чөлөө байгааг харсан даа.

Цаашдын төлөвлөгөө юу байна вэ, Яг өөрийн тань судалгааны эцсийн зорилго юу вэ? Монголчуудыг нэтгэх гэсэн бодол уу?
Монголын эзэнт гvрний нийслэл Хархорин хот байсан. Хархориноос байлдан дагуулал эхэлж байсан бол яагаад Хархориноос судалгааны ажлаа эхэлж болохгvй гэж бодож байна. Хархорин монголын нийслэл байсан шиг. Монголын баруун нийслэл Ираны Таблиц хот байсан гэдгийг тэр болгон Монголчууд мэддэг болов уу, Иран руу явах гэж олон удаа оролдсон. Vймээнтэй байгаа учраас аялал маань нэлээд хэдэн удаа хойшилсон. Хэдхэн хоногийн дараа Иран явахаар болоод байгаа. Иранд хэдэн мянгаар биш цөөхөн монголчууд байдаг. Иракт ч монгол vндэстэн бий.

Судалгаа хийгээд явж байхад чинь дээрх Монгол vндэстнvvдээс хамгийн их бидэнд элэгтэй. Монголд ирэх юмсан. Нэгдэх юмсан гэсэн санаатай нь ямар vндэстэн байна вэ?
Хазара хvмvvстэй уулзаад би монгол байна гэхээр би ч монгол. Бид хаадын удам гэж ярих их дуртай юм билээ. Зарим нь болохоор та нараас болоод өнөөдрийн өдрийг хvртэл пашту хvмvvст дарамтлуул амьдарч байна гээд хялайх хvн ч таарсан. Vнэхээр хамгийн ажилгvй, ядуу, боловсролгvй нь Хазарачууд байдаг юм билээ. Зарим нь монгол гэдэг vндэстнийг мэдэхгvй гэдэг юм. Хамгийн анх таван жилийн өмнө Цагаан монголд очиход нэг настай эмэгтэй биднийг дагаад явахаар шийдсэн л дээ.Тэгээд бид паспорт, виз гэж байдаг. Шууд ингээд явж болохгvй хэмээн учирласан чинь бvр уйлаад дагаад байсан. Зарим vндэстнvvд өрөвдмөөр бараг Бээжин рvv ороход визтэй шахуу юм билээ. Дунсиань vндэстнvvдийн дунд 4-5 сар хамт амьдарсан. Настай хvмvvс нь дунсианаар яриад тvvх яриад гэр орныг нь цэвэрлээд тариа тарилцаад цуг байхаар их дотнож бидний мах цусны тасархай гээд уйлаад л хамаг домог, мэддэг бvхнээ ярьж өгдөг. Дан ялангуяа настай эрэгтэйчvvд нь монголд их элэгтэй. Дунсиань хэл нь алтай язгуурын хэл л дээ. Гэхдээ шашнаар дамжаад хэл соёл их өөрчлөгддөг юм билээ.

Хамгийн тvvх, соёлоо авч vлдсэн vндэстэн ямар vндэстэн вэ?
Дээд монголчууд хятадад уусах боломж байсан. Тэгтэл тэд бичиг соёлоо хадгалаад vлдсэн учраас vнэхээр vндэстнээрээ vлдэж чадсан. Нэг сургуульд зочлоход л монголчуудаа харна гээд бvр цувчихдаг. Монгол хvнийг харах гэж л ирж байгаа юм. Дээд монголчууд Монголын талаарх мэдээллийг сайн авдаг юм билээ. Монголын сонгууль, Ерөнхийлөгч нь хэн юм бэ, яруу найрагч Пvрэвдорж, Цоодол, Хулан, Лхагвасvрэн, дуучин Сосорбарам, Жавхлан гээд сайн мэддэг. Дээд монголчуудын хувьд "Нvvдэл суудал" романыг монгол бичгээр буулгачихсан гэртээ залдаг. "Монголын нууц товчоо", "Хар чоно" орсон айл болгоны хойморт харагдсан. Чингис хааны хөргийг залаагvй монгол айл бараг байхгvй. Монголд Чингис хаанаар тамхи хийчихсэн гэсэн тиймээ гэж асууж байсан. Нэг жишээ хэлье л дээ. Дээд монгол багш залуугийнд Ар монголын нэг хvн Чингисийн зурагтай тамхи бэлэглэж л дээ. Тэгсэн тамхийг нь татаж дуусаад Чингисийн зурагтай хайрцгийг нь бурханы хажуудаа залах гэсэн нэг л зохимжгvй. Шатаах гэхээр Чингисийн зургийг шатаамааргvй байдаг гээд нэлээд олон жил хадгалсан гэж ярьж байсан. Тийм vнэн сэтгэлээсээ vнэмшилтэй хvндэлдэг юм билээ. Ерөөл, магтаал, зан заншил, хувцас хэрэглэл vнэхээр гайхамшигтай. Монгол ахуйг биднээс илvv хадгалж vлдсэн. Улааны шашин, Шарын шашин хоёр 350 жилийн өмнө Хөхнуурт мөргөлдөж л дээ. Цогт хунтайж улааны шашинтай, Гvvш хаан шарын шашинтай. Мөргөлдөөн болоход Тавдугаар далай ламын байр суурь ганхаж эхэлсэн. Тавдугаар далай ламын урилгаар хөх нуурт очиж нэлээд том мөргөлдөөн болж Гvvш хааны ялалтаар дууссан. Дээд монголд Хошууд, Цорс, Ойрад, Халх гэсэн дөрвөн vндэстэн байдаг. Зарим нь 800 жилийн өмнөөс vлдсэн, зарим нь ХХ зууны эхэн vед эсэргvv бослогын vеэр монголоос нэлээд олон лам хувраг очсон байдаг. Гарлыг нь ингэж тайлбарладаг юм билээ.

Таны судалгааны хамгийн сvvлийн гол vр дvн, зорилго юу вэ, Монголчуудыг нэгтгэх гэсэн санаа юу, Дээрх vндэстнvvдийг монголд авч ирэх гэсэн юмуу?
Энэ сэдвээр дугараад ирэнгvvт хvмvvс нийлvvлэх гэж байна гэж ихэнх нь ойлгож байна лээ.Зарим нь клуб байгуулья гэж яриад байдаг. Миний гол зорилго бол Манай тусгаар улс монголчууд маань дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын талаар мэдлэгтэй байгаасай. Тэднийг мэдэж байгаасай. Байлдан дагуулал, Чингис хаан гэж бахархаад байдаг. Дараа нь юу болсон юм бэ. Дараа нь тvvх vргэлжилсэн. Vvнийг vнэнээр нь мэдрээсэй гэж хvсэж байгаа юм. Эргэж ирээд аваад явна гэсэн тийм бодолтой биднийг ахан дvvс минл гэж хvндэлж бахархаж байдаг vндэстнvvд байна шvv гэдгийг мэдvvлхийг хvслээ.

Өнөөдөр манай монголчуудын ихэнх нь өөрсдийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаггvй. Хямралтай, ажилгvй, ядуу байна гээд л. Тэгвэл лалын шашинтай, коммунист дэглэмтэй, мэдээлэлгvй хаагдмал амьдарч байгаа монгол vндэстнvvдээ хараад өөрийн улс орондоо эрх чөлөөтэй, сайхан амьдрах боломж байгааг илvv их хараасай гэж хvссэн. Америк, Солонгост ажил хийнэ сайхан амьдарна гээд яваад байдаг. Тэгвэл тэр тусгаарлагдсан vндэстнvvдэд бидний эх орон диваажин мэт санагдаж байна шvv дээ. Монгол гэдэг энэ орондоо сэтгэл хангалуун, боломжоороо баялаг бvтээж амьдарч болохгvй гэж vv. Улс төрийн тухай дурьдахыг хvсээгvй. Зарим хvмvvс хятадуудыг сурталчилж байна гэж шvvмжилж байна лээ. Энэ бол тэр хvмvvсийн мэдлэггvй байгаагийнх нь илрэл. Чи өөрөө хятадын эрлийз vv ч гэх шиг. Монголоо гэсэн сэтгэлтэй vндсэрхэг vзэлтэй байхын тод жишээг харуулхыг зорьсон минь биелэлээ олж байх шиг байна

МОНЦАМЭ
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн Часовой пояс: GMT - 3
Страница 1 из 1

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
Заказать книгу 5 лет одиночества Надежды Цой




Рейтинг@Mail.ru