Батаа заримдаа ороошо
Зарегистрирован: Sep 09, 2009 Сообщения: 15
|
Добавлено: 06.04.10, 23:55 +0000 medee |
|
|
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын талбайн урд хэсэгт суулт зарлаж буй иргэдийн ‘’Ард түмний гэр’’-ийг М.Мөнхбат жолоочтой УБМ 01-40 улсын дугаартай Ланд 80 маркийн автомашин гэрийн баруун талаас мөргөж, гэрийн гадна болон дотор байсан 6 хүнийг гэмтээсэн байна. Энэ хэрэг өглөөний 05:04 цагт болжээ. Одоогоор 49 настай, эмэгтэй Т.Баасанжавын биеийн байдал хүндэвтэр, Н.Төмөрбаатар /44 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд, Х.Морьтар /46 настай, эрэгтэй/ биеийн байдал дунд байсан тул эмнэлэгийн анхны тусламж үзүүлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгчээ. Бусад гэмтсэн 3 хүнийг Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар эмнэлэгт хүргэсэн байна.
Энэ хэргийн талаар яг одоо УМБГ-т мэдээлэл хийж байна. Бид мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно. |
|