| Предыдущая тема :: Следующая тема
|
Автор |
Сообщение |
Mongolman ороошо
Зарегистрирован: Jul 07, 2005 Сообщения: 88
|
Добавлено: 25.05.10, 14:28 +0000 Буриад Монголчууд Мөхөн Үгүй Болж Байна |
|
|
Буриад Монголчууд Мөхөн Үгүй Болж Байна
J. Lee Jacobson хэмээх нэгэн Америк сэтгүүлчийн бичсэнээр Оросын харьяанд байдаг Буриад хэмээх Монгол гаралтай нэгэн үндэстэн мөхөж үгүй болоход тун ойрхон байгаа аж.
Монголчууд өөр хоорондын дайны улмаас хүчин ихэд суларч Халхын хойд хязгаарт харьяалагдаж байсан Байгаль нуурын орчмын нутаг дэвсгэр ард иргэдийнхээ хамт Оросын хаант улсын довтолгоог эсэргүүцэх чадалгүй болж тэдний харьяанд хүч мөхөсдөн орсон 1688 оны үеэс Буриад хэмээх сонин нэрийг авсан энэхүүү язгуурын Түшээт Хан аймгийн харьяат ард түмний түүх эхэлдэг.
Түүхийн явцад Буриадууд хэл соёл заншлаа бага багаар алдаж оросжсоор ирсэн боловч засаг захиргаанын хувьд бас чиг бие даасан байдлыг сахихыг эрмэлзэж саяхныг хүртэл Оросын засаг захиргааны Сибирь дэх гурван ч тойрог мужид Буриад гэсэн нэрийг зүүлгэсээр ирсэн аж. Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн жилд Оросын ерөнхийлөгч асан Путины Сибирийг бүр мөсөн Оросжуулах хүчтэй бодлогын улмаас Уст-Ордын Буриадын Автономат муж (Ust-Orda Buryat Autonomous Area ) Орос хүн ам зонхилдог Эрхүү мужид харьяалагдан, Агын Буриадын Автономат Муж (Aginsk Buryat Autonomous Region) нь Өвөр Байгалын мужид харьяалагдах болж Буриад гэсэн нэр автономат статусаа алджээ.
Станфордын Их Сургуулийн Kathryn Stoner болон бусад шинжээчидийн үзэж буйгаар дээр дурдсан Буриадын хоёр муж нь Орос улс дахь 89 захиргааны нэгжийн Сибир дэх Орос бус үндэстэн өөрөөр хэлбэл Буриад хүн ам зонхилсон хоёрхон тойрог байсан ба энэ хоёр тойргийг Орос хүн ам зонхилсон мужуудад нэгтгэсэн нь Буриадуудын хувьд хүнд цохилт болж улс төр эдийн засгийн хувьд харьцангуй бие даасн байдал нь алдагдаж цаашид хэл соёлоо алдан уусан алга болоход хүчтэй нөлөө үзүүлэх аж. Буриад хүн ам ихтэй Агинск мужид дунд сургуульд Буриад хэл зааж Монгол соёл ахуйг уламжлуулах нөхцөл боломж нь өдгөө алга болж буй ба хамгийн наад зах нь сургалтын санхүүжилтийн асуудал нь гэхэд л харьяалагах мужын захиргааны Орос эрх мэдэлтнүүдээс хамаарах болсон бэрхшээл буй аж.
2007 оноос Буриадын автономат засаглалыг үгүй хийх гэсэн Оросын бодлого хүчтэй явагдаж Буриад нутагт "Нэг Хязгаар Нутаг Нэг Ард Түмэн" уриан дор Буриад Орос хоёр үндэстнүүд нь нэг ард түмэн учираас хуваагдах ёсгүй, Буриад нутаг бол Орос нутаг хэмээн ухуулсан "тархи угаах" довтолгоо хүчтэй явагдаж засаг захиргаанаас ард иргэддээ хүчтэй дарамт үзүүлэн Буриадын тойргуудыг Орос тойргуудад албан ёсоор нэгтгэх тогтоолыг батлуулах болсон байна. Тогтоолыг эсэргүүцсэн санал өгсөн оюутнууд дүнгээ авч чадахгүй байх, төрийн албан хаагчид нь ажлаасаа халагдах заналхийлэлд өртөх зэрэг нь захын нэгэн хүчирхийлсэн асуудал байсан аж. Хэдийгээр анхан шатандаа Буриад иргэдийн 91-94 хувь нь уг Буриад тойргуудыг үгүй хийх тогтоолыг эсэргүүцэж байсан боловч хүссэн хүсээгүй уг тогтоол албан ёсоор хэрэгжсэн юм.
Тухайн үейин Агинск мужын нэр хүнд бүхий захирагч Баяр Жамсуев (Zhamsuev) Агинск мужыг автонамит тусгаар байдлаар нь авч үлдэх сонирхолтой байсан ч сүүлдээ Оросуудын бодлогыг дэмжих болсон нь түүний ажил амьдралын ирээдүй, мөн захирагчын суудалдаа үлдэх эсэх нь Москвагаас хамааралтай байсаны улмаас арга буюу хувийн амьдралаа бодсон хэрэг хэмээн судлаачид үзэж байна. Судлаачидын үзэж буйгаар тухайн үед Буриадуудад нөлөө бүхий байсан, өдгөө Москвад тушаал дэвшин очсон Жамсуев Буриадуудын эрх ашигийн төлөө туйлбартай зогсож чадсан бол хэдийгээр хувийн амьдрал бизнес, кареер нь бэрхшээлтэй учирч болох байсан ч өдгөө тэрвээр Буриадын ард түмэндээ түүхэн гавьяа байгуулж, үндэстнийхээ хувь үгүй болох аюулаас Буриадуудыг аварах, мөн өдгөө үлдээд буй цорын ганц Буриад нэр зүүсэн Буриадын Бүгд Найрамдах Автономат Улс гэсэн нэр бүхий жижигхэн тойргоо үгүй болох аюулаас аюулаас сэрэмжлэх байсан гэжээ.
Өдгөө Оросуудын захиргаанд бүр мөсөн орж санхүүгийн бүх төсөл нь Оросуудаар шийдэгдэх болсон Ust-Orda болон Aginsk мужуудад зонхилох хүн амыг эзэлж байсан буриадууд байр сууриа алдсаны улмаас Оросын бусад мужууд руу амьдрал эрэн нүүн одсоор байгаа боловч тэдний хувьд амьрал бүрхэг байсаар байна.
Буриадын "Эрх" хэмээх хүний эрхийн байгууллагын ажилтан Николай Цэрэнпэл (Nikolay Tsyrempilov) - ийн үзэж буйгаар Агинск болон Уст-Орд мужууд Буриад гэсэн нэр статусаа алдсан нь зөвхөн эхлэл ба одоо үлдээд буй Буриадын Бүгд Найрамдах Автономат Улс нь удахгүй үгүй болж Эрхүү эсвэл Өвөр Байгалын тойрогт харьяалагдах болох нь тодорхой аж. Баяр Жамсунов Буриад зоны үйл хэрэгээс ухарч Буриадын элитүүдиг ятган ард түмний тархийг угааж Агинск мужыг Өвөр Байгалын тойрогт нэгтгэсэн нь цаашид Буриадыг бүр мөсөн үгүй хийх боломжийн үүдийг дэлгээд тавьсан юм гэж Буриад зон үзэж буй аж.
Хамгийн сонирхолтой нь Алтайн хязгаарт байх Адыгэй (Republic of Adygeya) автонамит улс нь дээрээс ирсэн Орос үндэстэн зонхилсон тойрогтой нэгдэх шийдвэрийг эсэргүүцэж, орон нутгийн засаглалын удирдагчид нь ард түмэнтэйгээ нийлэн жагсаал цуглаан зохион байгуулсанаар автонамит улсаа авч үлдэж чаджээ.
Харин хөөрхий Буриадууд болон тэдний удирдлагуудад Оросын бусад бага үндэстнүүдэд байх тийм сэтгэл зүрх зориг чадал байсангүй. Онигор нүд, хавтгай нүүр ази Монголдуу төрх, Буриад нэр төдийгөөс өөр юм үлдээгүй тэдэнд тун удахгүй Буриад хэмээх нэр нь ч үгүй болж Оросын нэгэн шоовдор үндэстэн болж үгүй болж мартагдах цаг холгүй байж мэдэх бодит нөхцөл бүрэлдээд байна _________________ Under eternal heaven ! |
|
Вернуться к началу |
|
HORIDOIMERGEN ходо байгша
Зарегистрирован: Jan 06, 2007 Сообщения: 338 Откуда: Castle of Pan-Mongol |
Добавлено: 07.06.10, 12:14 +0000 |
|
|
End unen bichjee. Orsiin buriaduudiin setgehui unaltand orson. Mongold ch mun yalgaagui. _________________ http://horidoimergen.blog.gogo.mn/
ХОРИДOЙМЭРГЭН |
|
Вернуться к началу |
|
damchaa шэнэхэн
Зарегистрирован: Apr 10, 2010 Сообщения: 9 Откуда: USA |
Добавлено: 08.06.10, 01:36 +0000 |
|
|
ёстой үнэн бичиж |
|
Вернуться к началу |
|
Ундрах шэнэхэн
Зарегистрирован: Oct 01, 2010 Сообщения: 6
|
Добавлено: 01.10.10, 12:03 +0000 |
|
|
Үнэн үнэн .. :wink: |
|
Вернуться к началу |
|
Mongolman ороошо
Зарегистрирован: Jul 07, 2005 Сообщения: 88
|
Добавлено: 06.10.10, 14:09 +0000 |
|
|
Tegeed odoo yahuu ah duu naraa ? Mongolchuud bid nomhon honi shig baih yumuu? _________________ Under eternal heaven ! |
|
Вернуться к началу |
|
|