BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


Монгол шYлэгYYд
На страницу Пред.  1, 2
 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
songool
соохор адуу


Зарегистрирован: May 21, 2004
Сообщения: 2359
Откуда: Ургэн Сухын хойноос бэшэ Хабтагай Туулын хаяанаас
СообщениеДобавлено: 20.03.05, 03:59 +0000     Ответить с цитатой

aquilla
terniige neg saihan scandaad end tavichih. bi ch gesen ter shulegd ih durtai baisan heden examplarnuudaa buryad nuheddoo taraasaar baigaad duuschihsn ug ni nad buryadaarshe halhaar sh baisan yum.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Yahoo Messenger ICQ Number
aquila
ороошо


Зарегистрирован: Mar 14, 2005
Сообщения: 139
СообщениеДобавлено: 21.03.05, 05:36 +0000     Ответить с цитатой

Би зав гаргаж байгаад едрийн сайныг енжин байж,хоногын сайныг шинжин байж байгаад хоюулангын нь явуулчихья?
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
aquila
ороошо


Зарегистрирован: Mar 14, 2005
Сообщения: 139
СообщениеДобавлено: 22.03.05, 13:08 +0000     Ответить с цитатой

Яруу найрагч Рэнчингийн Чойням
БУРИАД
Хээрийн гереес шиг насны минь
Хээтэй хоргой шиг намтар дунд
Арилшгvй мерее vлдээсэн
Аяа,миний буриад
Шvлэг бидэн хоёрын ханилсан
Шvр сувд шиг жилvvдийн хэлхээнд
Алтанхан эрх болж vлдсэн
Аяа, миний буриад
Дураар задгай амьдралын минь
Дундуур дvvрэн хундаганууд дунд
Аагтайхан сархад болж амтлагдсан
Аяа,миний буриад
Урган телжих насны минь
Ум зандан шиг цогцсонд
Эйдэльбесийн цэцэг болж дэлгэрсэн
Энэ миний буриад
Ендер оройтой малгайнд чинь
Ерген эмжээртэй дээлэнд чинь
Утсан цацагтай бvсэнд чинь
Улаан сеехий гуталд чинь
Ойд хангинах сvхэнд чинь
Ононг гатлах бирваазанд чинь
Мойлтой тос,зеехийнд чинь
Монцгор менген трубканд чинь
Булиа хурэн хvзvvнд чинь
Бух юлдэн хутганд чинь
Уяхан эршvvд аашинд чинь
Угийн ажилсаг аясанд чинь
Хадуур тармуур анжисанд чинь
Хашаа амбаар бууцанд чинь
Хатгуур меертэй тэргэнд чинь
Хатирч морьтой чарганд чинь
Нэр минь,шvлэг минь,зvрх минь
Нэг л эрхгvй татагдаад байна л
Мэнд амар аа ! Буриад зон
Тагш дvvрэн мэлтийлгэж барьсан
Таван шимийн дээжнээс чинь
Ядам хуруугаараа сvслэн ергеж
Яруухан Онондоо сэржим цацаж
Баавай та нарыгаа,Хан Хэнтий шигээ
Бат тvшин жаргаж суухын
Ариухан ереелийг зvрхэндээ шивнээд
Амьсгал татан хентерч орхиё
Халх гэдэг их сансарт
Ард тvмэн гэдэг однууд дунд
Буриад гэдэг нэгэн эрхсийн
Буданд мандалд алхан орж
Евермец гадаргуунд нь хел тавьж
Евер гvн vрvv нь нэвтрэн орох
Эрдэнийн алтан тvлхvvр болсон
Сэмжvvхэй
Элэг зvрхнээс минь гарнагvй л
Хол vнинэй ариун дуртхал
Холдоо толирсон алтан Ононой
Хонгиохон дуугаа намдаа дуулыш
Холширхон зантай Сэмжvvхэй минь
Мvнгэн шенийн наргиантай намиан соо
Мvльхэн сэсэг хангир жингэр
Мереедел дvvрэн нюдэн соо нь
Мэшид олон гялар ялар
..................................................
Уучлаарай бусдын хэлэнд хуруу дvрж
Ур муутайхан дервен бадаг хэллээ
Буруу байх аваас жинхэнэ
Буриадаар нь болгон хэлнэ биз
Ямарч гэсэн хориод насандаа
Ялалтын буудлага шиг бадарч явахдаа
Чамбайхан басганы хайрын сэтгэлд
Шатаж байсан тэртээх шенvvд
Цэнгэлийн дугарааг нэг месен
Цэлэлзvvлэн бялхаагаад хелчvvрэх шиг
Ааш болоод баяр гунигаар
Арван жил шархалсан юм шиг
Одоо хvртэл зvрхэнд хендvvр
Олон дуртгал сэтгэлээс ендийне
Онон минь буриад минь,уучлаарай,
Овилгогуй ч явлаа,залуухан ч явлаа
Хvрэн улаан тvvдэг галын туяанд
Хевгvvд охидтой цогтой шоволзож
Хатираа бvжих хелийн нь сvvдэр
Ханын шийрний шvvдэр шиг цацарна
Тал бvр тийшээ хувь заяаны
Таавар зен шиг хувилан одож
Тас харанхуй шенийн хэвлийд
Танай манайгvй уусаж байсан
Уран цэнгvvн ёохорын аяс
Ургаа модны vзvvр дамжин
Уран овоо хелний елмийнvvд
Угалзрах голыг тойрон дэвсэлж
Намжир шидэх адтай нvдний
Нарийн давхраанд нь зvрхээ хавчуулж
Хархан гэзэг уургын хуйв шиг
Хацар дундуур шилбvvрдэн эргэж
Аминдаа махлаг зеелен гар нь
Ассан дел шиг халуу дvvгэж
Надтай хамт буриад басган
Наадам зугаанаас албаар теерев
Чийг даасан Ононгийн шенеер
Чингэлэгтэй тэрэгний арал сандайлж
Чийрэг болоод зузаан уруулаар
Чимээ нь ихтэй таалж байсан
Натгар жаахан Сэмжvvхэй нь
Намайг одоо мартаа болов уу?
Насан ахиж vс нь бууралтсан ч
Наалинхай зан нь хэвээрээ болов уу?
Харин би яасан ч мартаагvй
Халуун залуу насны минь дуртгал
Хал узээгvй Диваажингийн орон
Харанхуй шенvvд минь мандтугай
Менген саран уулын цаанаас
Мерний усанд зоос цацхад
Менхийн уснаас зуудлэн тамшаалж
Мергецгийн эрэг уруу халти жийх нь
Баргажин техмийн буриад самганы
Балиусаар хуссан загасны хайрс
Тунгалагхан уснаа бутрав уу гэлтэй
Туссан гэрэл нь бужиглэн байхад
Зурхэм ни, зурхэм ни, инаг нь
Зугээр энеэхдээ яанавши
Ужин Эльдэн баархамни
Углеедер буу ябаарай гэж
Ононой жаахан Сэмжvvхэй
Онцгойхон надад шивнэж билээ
Хацар нvvрээ зvрхэнд минь
Хауун дvvгтэл наалдуулж билээ
Дуугуйхан ингээд наалдаж байх нь
Дух нь хамраасаа тевгерхен ч юм уу даа
Хайрлан хайрлан гэмшихийг нь vзвээс
Халхын хvvхнvvдээс эрххэн ч юм уу даа
Аяа,хеерхий Сэмжvvхэй
Алтан Ононой Сэмжvvхэй
Аашны чинь хеерхенд би чинь
Арга ч vгvй автсан юм сан
Хайр хайрынхаа илчинд
Хайлах шахам шатаж байдаг
Самрын боргоцой шиг жаахан басган
Сайн хvvхэн байж билээ
Эгзэгтэй цагт тvшиг болж
Эргэж буцашгvй шийдэж чаддаг
Эрэмгий зантай буриад басган
Эгэлгvй хvн байж билээ
Сайхан сэтгэлтэй тэр бvсгvйтэй
Сайн нехер минь таницуулсан юм
Ам нээвэл уушиг нээнэ гэдэг шиг
Аавын минь vг унэн юм байна
Дайны талбарт нэг нэгнийгээ vvрэх
Дайчины ёсоор тэр бид хоёр
Ярайсан шvлгэн сумаа бvсэлж
Яруу найргийн талбарт гарсан юм
"Натгар жаахан Сэмжvvхэйд минь
Зуун зvрх тэмvvлээ юм биз
Найзаас минь хойш
Ерен ес нь шархлах юм биз"
Хэнтийн дунд сургуулийн
Хээгvй найз минь хэлсэн сэн
Заяаныхаа оргилыг байлдан эзлэх
Замаа тэндээс эхэлсэн сэн
Харин би буриад биш ээ
Халх Боржгоны vр сад
Хаяа нь алдрах талын тэртээ
Хазаарт морин дээр ессен хvvхэд ээ
Тоглон дэвхцэх бяцхан хелдее
Тоногт бойтог емсее нь vгvй
Цанхаалж ессен толгой дээрээ
Цацагт малгай тавиа нь vгvй
Би еерее буриад бишээ
Бишгvй дээ л би олон удаа
Биндэр,Дадал,Батширээтийн
Бяцхан буриад хевгvvдтэй
Хэнтийн сургуулийн довон дээр
Хэмх нанчилдаж ессен хvvхэд ээ
Ялаа ч vгvй,ялагдаа ч vгvй
Яамай тэр нь хамаатай биш
Буриад гэдэг чинь хэн бэ гэдгийг
Буруу биш,зевеер нь таньсан
Дуутай шуутай тэр жилууд минь
Дунд сургуулиас ч илуу санагдана
Хими,физик,алгебрь,геометрийн
Хэцvv томъёонуудаар яах юм бэ?
Хэрлэн Хэнтий хоёрын завсарт
Хэнтэй нехерлехее мэдвэл болоо биш vv?
Халх хуний будуун бараг амьдралд
Халбага шелнеес илvv vнэгvй
Буруу номын vсгээр мэдрэлээ нvдvvлсэнээс
Буриад нударгаар хамраа нvдvvлсэн нь
Алсдаа дээр байсан юм,нээрээ шvv
Амьдрал гэдэг чинь ном биш шvv дээ
Алтанхан Ононой буриад басганд
Алгебраар захиа бичихгvй шvv дээ
Хайртай жаахан Сэмжvvхэйг минь терvvлсэн
Халуун элгэн буриад зон
Хан Хэнтий,Онон,Хурхын
Хатуу сахиус-буриад зон
Наалдаж дасахгvй цэрвvv явбал
Нанчилдахаб гээд ерж ч мэднэ
Хуудуу гаргаж хундага залилбал
Хутгалахаб гээд дvрж ч мэднэ
Зангий нь мэдэхгvй сониуч хvнд
Зайдуу газраас сонжин харвал
Тосон будгаар ур муутайхан
Товшиж зурсан зураг шиг
Дээлийнхээ арыг ганц нугалж
Дэргэр суран бvс бvсэлж
Дэрвэгэр шилтэй шовгор малгай емссен нь
Дэрсэн овоохой шиг харагддаг биз
Хоёр гар нь тэрэгний меер шиг
Холуур дугуйрч бээлий нь унжаад
Хемен гутлаа гадагш нь ешиглеж
Хевеетэй мерее vлдээж алхахыг
Хатуу мохоор хуурай зажилж
Хаясан шулс нь шарлаж хоцрохыг
Энд тэнд харсан тедийгеер
Эндуу хуудуу дvгнэж болохгvй
Эл хуль хевчийн эзэн болсон
Эрдуу тvмэн тэд нар мен
Балт сvхээ гэрнээс нь авч
Бавайсан сахлаа нэг шувтарч
Барвайсан алгандаа хэд нулимснаа
Баруун хелее гэдрэг нь гишгэж
Аажуухан далайсан хvдэр эрийн
Алиман сар шиг сvхний ир
Агаар тэнгэрийг зvсэн бууж
Арын модонд цуурай хадаж
Хар модны дvнгэсэн биед
Хагас сеем шигдэх цацуу
Хvч алдрах тунгалаг давирхайгаар
Хvний емне байгаль уйлна
Аглаг ууланд мод бэлдсэн
Ажилсаг буриадын ембуул урцанд
Аагтай цай,соодтой ёпоошигий нь
Амтлан суух нэгэн жаргал аа
Зуны тэнгэр хураа татаж
Зугаатай цэцгийн тоос дэгдэх
Хадлангийн цагт нар хvн хоёр
Халуунаа булаалдан тулгарч байдаг.
Халиурсан евстэй цэнхэр талд
Ханарсан жагсаал цэгцрэн давшиж
Хадуурууд хагас гортиг татаж
Ханарсан мер гевийн vлдэнэ
Нарны цацраг шугаманд бичсэн
наймтын задгай нотууд шиг
Хар ногоон бухлууд ярайж
Ханхар том нуруунууд ендийхед
Сэрвээ сайтай буриад эрчvvд
Сэрээ барьж евс шордоно
Бvдvvн улаан самгад нь
Бvтэн бухлыг ергех дехне
Орой болоход газар зуухнаас
Олгойдох утаанаар цай ханхална
Еерсдийн барьсан амттай талханд
Етген шаргал зеехий тvрхэнэ
Хожуухан гарсан хорьдын саран
Хойргохон юм шиг мэлэрч байхад
Майханы амны хоёр баадан
Майга хел шиг дугуйрч байхад
Хэдийнэ унтсан Теедаагийн хамар
Хэдгэнэ адил дvнгэнэж байхад
Баавайн гаансны бохь нь буцлаад
Батгана адил жингэнэж байхад
Шvvдэр буусан ногоон дээгvvр
Сvvдэр адил чив чимээгvй
Халуун сэтгэлт немген басган
Хайрын болзоонд гvйгээд ирнэ
Хоёр хелнийхее будуун шилбийг
Хормой хотоороо ороон сууж
Дураа егсен хевvvний цээжинд
Духаа нaаж ийнхvv шивнэнэ
"Бууралхан бааваймни унтана vгvй л даа
Буцалсан трубканий нь намжаана vгvй л даа
Бодохо гэхэдэмни болно vгvй л даа
Борхон зурхэмни тэснэ vгvй л даа
Ийгэж л би шамдаа ирээб
Ирэх л гэж би заалхаа ирээб"
" Аяа, шамдаа л адил басганыг би
Онон худар эреэд эреэд
Олохогvйб даа" гэж
Омголон залуу санаа алдана
Хендийн адаг уруу хадланч залуусын
Хегжилтэй ёохорын дуу хадна
Барх,Хурхын хатан урсгалыг
Бялхаж vерлэтэл бvжин хатирна
Vргэлжлэл бий
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 20.02.06, 10:19 +0000     Ответить с цитатой

Ene yamar shuleg baina?




Б. Лхагвасvрэн



Боржигины бор тал

Санаа алдахад
Эхийн сvv тагнайд амтагдаж
Салхины vзvvр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

Тэргэл саран туулж баралгvй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос єєр
Тайтгаруулах цэцэггvй нvцгэн тал минь

Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг тєрєхєд тал минь
Торго шиг зєєлєн байсан чи

Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хvн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргvvлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи

Сайран дээр чинь єдєлсєн жигvvртэн тэнгэртээ нєгчихєд
Салхи хєлєглєсєн єд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь vхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сvvг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хєхийг нь амирлуулсан

Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн тєвтэй чи л нийлvvлсэн
Чиний шарх
Зvрхний шархнаас хождож анина тал минь

Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон

Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зvрхлээгvйдээ чи
Намайг гэнэн болгосон

Газрын нvдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон

Хєрєєний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хєх галын чинь урт улаан дєл
Намайг бадрангуй болгосон

Сайхан чиний гандах элэгдэх хоёр
Сартай шєнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон

Нутаг усны минь хаяа єлзийтэй тvмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хvртэл
Намайг хvн болгосон

Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурал сууж
Багадаа хєхсєн эхийн сvv
Гадагшлахын цагт

Шvлгээ би чам дээрээ
Хvн чулуу шиг орхиод
Сvvдрээ дарж унахдаа
Элгийг чинь цємлєн шингэнэ
Боржигины бор тал минь
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
NeBuryatka
хүндэтэ айлшан


Зарегистрирован: Feb 03, 2007
Сообщения: 1
СообщениеДобавлено: 03.02.07, 12:11 +0000     Re: Монгол шYлэгYYд Ответить с цитатой

enhd писал(а):
buural писал(а):

З.Дорж Алтайн гурван гол

Алтайн нуруунаас эхэлсэн
Цагаан, Цэнгэл, Булганы
Агуу дvvрэн голууд
Баруун тийшээ урсжээ
Цастай буурал Алтайн
Хvйтэн тунгалаг судас
Цагтай єрсєн урссан
Дайдар гурван ус
Бєгтгєр цэнхэр давалгаандаа
Халтар тэхийн цогиотой
Бvрэн эрхт улсынхаа
Дархан хил дээр золгоотой.
1973 он

Даю не поэтический, а как можно буквальный перевод.

Могучие реки
Цагаан, Цэнгэл, Булган
берущие исток
с алтайских хребтов
текут на запад.
(они) холодные и прозрачные жилы (буквально: кровеносный сосуд)
снежного седого Алтая
(они) ???? три рек (слово дайдар не знаю наверное поэтическое )
текущие состязявшись с временем.
Бугористый голубые волны (их)
Подобны галопу бурого теке (горного козла)
они соединяются
на священной границе своей страны.

дайдар – есть слово "дайд" которое обозначает небо, огромный, великий ??
давалгаа, долгио – волна
бєгтгєр – сутулистый, бугористый

PS: Озеро Ганга



Я бы так перевела:

Там, где нет вороватых ментов
И торгующих дурью цыган,
Начинаются с горных хребтов
Реки – Цэнгел, Булган, Цааган.
Три прозрачные вены. В реке
Что истоком глядит на Восток,
Искупается бурый теке -
И Алтай уж не так одинок.
Седовласый, заснеженный царь
- Повелитель далёкой страны.
Он глядится сегодня, как встарь,
В синеву родниковой волны.
Три реки, чей поток не закрыл
Беспокойного времени бег,
И бетонных не создал могил
Враг живого всего – Человек.
Нет таможен, налогов, ГАИ.
Нет ни слез, ни чумы, ни войны...
...Раскрывают объятья свои
Три сестры на границе страны
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Amale
ороошо


Зарегистрирован: Oct 07, 2006
Сообщения: 60
СообщениеДобавлено: 08.02.07, 09:25 +0000     Gurbazar Ответить с цитатой

Хань минь ээ чи арай
Хорвоод байхгүй чин журамтныг дэргэдээн дагуулсандаа
Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ
Үгүй дээ хайрт минь
Үнэнчийн алдрыг чамаас хүртэх гэж
Үнэнийг нуугаад би яах юм бэ?

Үнэнээ гэвэл би
Нүд бүдрээсэн орчлонгийн сайханыг зөрүү харж байгаагүй
Нүүрээн сэтгэл гэж боддог хүүхнүүдийг зүхэж байгаагүй
Гуйж учраагүй төрх ааш шиг олон учрал
Туулж өнгөрөх насанд минь олон л байх юм байна ш дээ хань минь ээ
Хань минь ээ чи арай
Хорвоод байхгүй чин журатныг дэргэдээн дагуулсандаа
Хорин жилийн амьдрал заяа хазайгаагүй явна гэж боддог юм биш биз дээ
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн Часовой пояс: GMT - 3
На страницу Пред.  1, 2
Страница 2 из 2

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
Заказать книгу 5 лет одиночества Надежды Цой




Рейтинг@Mail.ru