BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


слышали об этом?

 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Соёл түүхын шуулган
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
songool
соохор адуу


Зарегистрирован: May 21, 2004
Сообщения: 2359
Откуда: Ургэн Сухын хойноос бэшэ Хабтагай Туулын хаяанаас
СообщениеДобавлено: 09.04.05, 10:19 +0000     слышали об этом? Ответить с цитатой

Чингис хааны алтан ургийн сурвалжтаны булш олдлоо


Олдворуудыг энд дарж тус бvрээр нь томруулан харна уу!
МУИС-ийн НШУС-ийн Антропологи-Археологийн тэнхим 2002 оноос Азийн судалгааны тєвийн (ARC) санхvvжилтээр хэрэгжиж байгаа "Дорнод Монгол" эрдэм шинжилгээний тєслийн хvрээнд Дорнод, Хэнтий, Сvхбаатар аймгийн нутагт археологи, антропологийн хээрийн хайгуул, малтлага судалгаа хийж байгаа билээ. 2004 онд уг тєслийн хvрээнд Хэнтий, Сvхбаатар аймагт археологич Д.Наваан, антропологич М.Эрдэнэ, Хэнтий, Дорнод аймагт археологич З.Батсайхан нар хайгуул, малтлага шинжилгээний ажил хийлээ. Судалгаанд тус тэнхмийн оюутнууд оролцон ажилласан.
2003-2004 онд Сvхбаатар аймгийн Засаг дарга, Тамгын газрын хvсэлтээр Сvхбаатар аймгийн ємнє зvгийн сумд Асгат, Дарьганга, Халзан, Онгон зэрэг сумдад ажиллах явцад Асгат сумын Шаргын уул, Дарьгангын Цагаан-Овоот, Yрлэн манх, Молцог элс зэрэг газар хайгуул малтлага хийж, улмаар Онгон сумын засаг дарга, тамгын газартай тохиролцон тус сумын нутагт ажиллаж Шартын уул, Таван толгой, Шивээтэд хайгуул хийн хvрэл тємрийн vеийн эртний булш, дєрвєлжин булш, шоргоолжин булш, сvvлийн vеийн олон зуун мянганы дурсгал, булш хэрэгсvvр эрэлчлэн бvртгэсэн болно.
Одоогоос арваад жилийн ємнє доктор Д.Баяр "Монголчуудын чулуун хєрєг" (1995) гэсэн судалгааны зохиол бичиж, Сvхбаатар аймгийн Дарьганга, Дорнодын Шонх Таван толгойн хvн чулуун хєшєє, хєргvvдийн талаар санаа оноогоо єгvvлсэн байдаг юм. Yvнээс ємнє 1927 онд Дорнод Монголоор судалгаа хийсэн В.А.Казакевич дарьганга дахь хvн чулуун хєргvvд гэсэн аян замын тэмдэглэл бичсэн буй.
Шивээтийн хvн чулуун хєшєєний орчимд уул дурсгалтай холбоотой байж болох хэд хэдэн булш байсан ба уг бvлэг булшны газарзvйн солбилцол, булшны гадаад хэлбэр, байршлыг нарийвчлан тодорхойлоод малтлагыг дараагийн жил хийхээр тєлєвлєсєн билээ. Харин Таван толгойн хєшєєнєєс ємнє нэлээд зайтай орших газар зvйн цэг - шон босгосон газрын хавьцаа орой хяраараа хад чулуутай толгойн энгэр бэлээр эртний булш, хиригсvvр байгааг бvртгэн тэдгээрээс гадаад байгууламжаар болон байрлалаар євєрмєц бvлэг булш олж хоёрыг нь малтсан нь ёстой л азын тэнгэр ивээсэн юм.
Булш 1. Газрын єнгєн хєрсєн дээр чулуун єрлєг нь Хvннvгийн булшны шинжтэй боловч онцлогтой, толгой талд тахилга vйлдсэн байв. Булшны гvн 3,5 м болоход алт шармал бvvрэг бvхий эмээлтэй морины яс (толгойгvй) илэрсэн. Тvvний баруун талд толгойг баруун хойш хандуулж нутаглуулсан эмэгтэйн шарил гарсан юм. Тэр эмэгтэйн цогцос огт хєндєгдєєгvй, анатомийн зохион байгуулалтаар байв. Тvvний баруун зvvн гарын хуруунд маш уран хийцтэй алтан бєгж гарч шалгаж нягтлахад бєгжний дотор талын толигорт шонхор шувууны тод томруун дvрс нууцлан зурагласан байв (Зураг 1).
Шонхор шувууны тухайд бол монголчуудын дээд євєг Чингис хааны алтан ургийн vvх тvvхтэй холбогддог. Энэ талаар монголын дундад зууны (ХII-XIII) сурвалж бичиг, аман тvvх, домог зэргээс олон баримт дурдаж болно. Юуны тvрvvнд Монголын нууц товчоонд дурдсан нь:
63-р зvйл " ... Цагаан шонхор шувуу нар сар хоёрыг атган нисч ирээд миний гар дээр буув ... " (Хонгирадын Дай Сэцэн ийн єгvvлнэ). Цааш нь, " ... Есvхэй худ чи хєвгvvн дагуулж ирсэн нь даруй миний зvvдний тайлбар болов. Таны Хияд аймгийн сvлд ирж зvvдээр тохиолгосон аж ..." гэжээ (Ц.Дамдинсvрэн, МНТ, худам монгол, 1947). Энд Есvхэй баатар Тэмvжин хvvгээ 9 настай байхад бэр (Бєртэ-г) гуйхаар Дай Сэцэнийд ирж байгааг єгvvлнэ. Тэмvжинг Хияд боржгины цагаан шонхор сvлдээр дvрсэлсэн байна.
Мєнхvv булшнаас сурвалжит хатагтайн хvзvvний зvvлт, ур дархны дээд оргилд хvрсэн алтан дэвсгэр холбоостой оюу чимэг, хоёр гарт мєнгєн бугуйвч олдлоо. Энэ эмэгтэйг бусад булшнаас онцлон газрын цээжинд байрлуулаад тvvний хєл талд Булш № 2-т мєн морьтой эрэгтэй хvн оршуулсан байв. Тэр хvн торгомсог даавуу эдэд цугласан товгор цэцгэн тосгуур, дєрвєн талт алтан суурь дээр суулгасан тана эрдэнийн алтан жинс гартаа атгасан байлаа. Уул алтан жинсийг малгайн оройд хадаж байсан ор мєр болох алтан утас vлджээ.
Булш 1, 2-оос олдсон зарим олдворын зургыг хавсаргав.
Сvхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойд бидний илрvvлэн судласан булшнаас XII-XIII зууны Монголын Эзэнт Гvрний тvvхтэй холбоотой Тєрийн том тvшээ хvний цол хэргэм, хvндэтгэл илэрхийлсэн алтан жинстэй эр хvн, Чингис хааны алтан ургийн сvлд цагаан шонхрыг бєгжиндєє нууцлан хадгалж алт шармал єргєн суудалтай эмээлтэй, хурдан хvлэг морьтойгоо мєнх хєх тэнгэртээ халин одсон хатагтайн vнэт ховор олдворууд олдсон нь манайд анх удаа олдож буй эрдэм шинжилгээний асар их ач холбогдолтой vлэмж чухаг дурсгал мєнийг тvм олноор мэдтvгэй.
Судалгааны ажилд манай нэрт бурханч лам Г.Пvрэвбат, шавь Лхагвадоржийн хамт санаачлан орж туслан, бурхан номын буян дvvргэж уул овоо тэнгэр хангайд тахил єргєсєн болно. Мєн чєлєєт уран бvтээлч Ж.Дvvрэнтєгс тvvх соёлын дурсгал сонирхогчийн хувьд кино зураг авч оролцсон юм.
Энд дурдсан ховор vнэт алтан дурсгалуудыг Д.Навааны "Археологийн алт эрдэнэсийн дурсгал" (2004) номонд оруулаад байгаа билээ.
Бид дээрхи дурсгалаас илрэсэн болон энд дурдаагvй 3, 6-р булш болон жирийн иргэдийн 4, 5-р булшаас олдсон бусад олон арван эд єлєгийн дурсгалыг нягтлан боловсруулах, он цагийг тогтоох, хамгаалах, сэргээн засварлах мєн антропологийн олдворуудын судалгааны ажлыг МУИС-ийн Археологи-антропологийн тэнхим болон холбогдох зарим лабораториудтай хамтран хийж байна.
Чингис Их монгол улсын хаан ширээнд заларсны 800 жилийн ойн ємнєхєн тvvхэн ховор олдвор нээж олсон нь Монголын археологийн шинжлэх ухаанд 50 гаруй жил зvтгэсэн зvтгэлийн маань vр дvн, мэргэжлийн маань азын тэнгэр ивээсэн юм болов уу даа.
2005 оноос Сvхбаатар аймгийн Онгон сумын нутагт дээр дурьдсан XII-XIII зууны Монголын Эзэнт Гvрний тvvхтэй холбоотой цогцолбор дургалуудын судалгааг vргэлжлvvлэхийг МУИС-ийн ректоратын зєвлєл талархалтай дэмжсэн байгаа билээ.

МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн зєвлєх профессор, археологич Д.Наваан
http://num.edu.mn/mongol/images/medee/chinggis.htm
http://num.edu.mn/mongol/images/medee/oldvor.htm
_________________
миний блогто айлчалаарай!!!
http://songolia.blogspot.com
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Yahoo Messenger ICQ Number
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Соёл түүхын шуулган Часовой пояс: GMT - 3
Страница 1 из 1

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
Книга Зүрхэ сэдьхэлэй оëорhоо. Гармаева С. Д.




Рейтинг@Mail.ru