BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


Hunnen-Mongolen-Kalmuecken-Deutschen

 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Соёл түүхын шуулган
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
songool
соохор адуу


Зарегистрирован: May 21, 2004
Сообщения: 2359
Откуда: Ургэн Сухын хойноос бэшэ Хабтагай Туулын хаяанаас
СообщениеДобавлено: 06.05.05, 11:04 +0000     Hunnen-Mongolen-Kalmuecken-Deutschen Ответить с цитатой

Монгол угсаатны эртний eвгe Хvн нарын тeр улс манай эриний 93 онд гурван талаасаа довтлуулан мeхeж нэгэн хэсэг нь монголын эртний сурвалжит овог Хиян аймгаас гарсан шаньюй нараар тэргvvлvvлэн алс eрнe зvг нvvдэллэн одож "Ард тvмнvvдийн их нуудэл" гэдгийн vндэсийг тавьсан билээ. Арал тэнгисийн орчим нутаглаж асан умард Хvн нар 4-р зууны эхээр бас цаашлан хeдeлж Хар тэнгис орчимын эртний слав, алан, герман аймгуудыг дайлан дагуулж нэгтэсэнээр нvvдэлчний хvчирхэг эзэнт гvрнийг байгуулж ялангуяа эртний герман овог аймгуудтай угсаа тvvхийн ихээхэн учир холбогдолтой болжээ. Хvн нарын хаад ноёд герман аймгуудаас бэр буулгаж цус холилдон тэдгээр овог аймгуудыг eeрсдийн унэнч холбоотон болгож авсанаар хожим eрнe далайгаас хар тэнгис хуртэл балтийн тэнгисээс зvvн баруун хоёр Ромын эзэнт гурэн хуртэлхи ергeн уудам нутаг дээр vvсэн тогтсон Хvн нарын эзэнт гvрэн байгуулахад чухам герман аймгууд Атилла буюу тэнгэрийн ташуурын гол тулгуур нь болсон юм. Эртний германы баатарлаг туульсын эсрэг талын баатрууд нь хvн аймгийн баатар ноёд байдаг бeгeeд Аттила хааныг дэлхий дээрхи хамгийн баян тансаг хvчирхэг хаадын нэг хэмээн eгvvлдэг. "Нибелунгуудын дуулал" хэмээх дэлхий дахинаа нэр гарсан туулийн гол баатар Зигфридийн эхнэр Кримхильд нeхрийнxee хилсээр амь vрэгдсзн eшeeг авахаар тэр цагийнхаа хvчирхэг эзэн Аттила буюу герман сударт гардгаар Эцэл хаанд мордож Алдариус нэртэй хeвvvн тeрvvлсэн тухай гардаг. Хэрвээ сайн ажиглах юм бол Атилла буюу Эцэл хааны нэр бол монгол хэлний Ижил гэсэн уг болох бeгeeд энэ суу ихтэй хун Ижил их мерний хeвeeнд тeрсeн учраас ийм нэртэй болсон гэдзг. Алдариус гэдзг нэрийн ундэс нь монгол хэлнээ eдгee ч энэ дуудлагаараа хадгалагдан улдсэн Алдар хэмээх нэр болох бeгeeд -иус гэдэг нь эртний герман латин хэлний нэр угийн дагавар болох юм. Уун дээр нэмж хэлэхэд эртний герман шvлэг монгол шvлэгтэй адил толгой холбодог байсан тухай хэлэхэд сонин байх болов уу. Манай эриний 451 онд Аттила хааны тэргуулсэн их цэргийн бурэлдэхуунд германы остгот аймгийг Баламир, Теодомир нар оройлон зvvн жигvvрт нь гепид аймгийг тvvний сайн нeхeр Ардарих толгойлон баруун жигvvрт нь жагсаж eдгeeгийн Францийн Каталуны хeндийн дэргэдэх ард тvмнvvдийн их тулалдаанд оролцжээ. Энэ тулалдаанаас тедий л удалгуй хаан Аттила баруун ромыг дайлсан хоёрдугаар дайнаасаа буцаж ирээд герман омгийн нэгэн бvcгvйг хатан буулгаж авчээ. Ильдико нэртэй тзр хvvхний ах дvvс нь урьд хvн цэргийн довтолгоонд бvгд амь vрэгдсэн тул хуримын шeнe тэрбээр Аттилаг алж eшeeгee авсан хэмээдэг. Энэ домог eдгee болтол герман ардын дунд яригдсаар ирсэн бегeeд хожим энэ сэдвээр олон зохиол бvтээл германы зохиолчид бvтээж туурвижээ. Герман болон скандинавын ард тvмнvvдийн "Хvчирхэг Вальтарий", "Бернийн Дийтрихийн дуулал", "Хуучин Эдда", "Хильдебрандтын дуулал" зэрэг туулиудад Аттила болон хvн нарын тухай гардаг ажээ. Аттила хааныг нас барсанаас хойш хvн герман аймгуудын холбоо суларч гепидийн тэргvvлгч Ардарих 454 онд Недао голын дэргэдэх тулалдаанаар Аттилагийн ахмад хvвvvдтэй байлдан ялжээ. Гэсэн хэдий ч герман аймгууд хvн нарын хvчирхэг морин цэргийн дэмжлэгийг хvлээж тэр цагийн Ромын тvрэмгийллийг няцааж байсан тvvх тэр цагийн сурвалжуудад тэмдэглэгдэн vлдсэн бeгеeд Эцэл буюу Ижил хааны Эрхээ хатнаас тvрсeн хeвvvн Дэнгизих бээр эцгээсээ хойш Дунай мeрeн дагуу eдгeегийн Румыний нутаг дээр нутаглан vлдсэн тэр хvv нь манай эриний 469 онд германы остготуудыг eмгeeлeн байлдсан нэгэн дайнд Ромын жанжин Амантусын гарт унаж амь vрэгдсэнд тэд толгойг нь огтлон авч, "Хэн хожим герман аймгийг eмгeeлeн тусалсан хvн ийм болно" хэмээн айлган сvрдvvлэх vvднээс Константинополь хотын циркийн eмнeх талбайд шонд eлгeн ард олонд vзvvлсэн баримт байдаг. Энэ хvний нэр нь мeн л монгол хэлний ууднээс тайлбарлагдах бeгeeд монгол хэлний тэнгис буюу Чингис гэсэн vг хэмээн тайлж болно. -их гэдэг нь эртний герман хэлнээ эрэгтэй хvний нэрэнд залгуулдаг дагавар байсаныг тэр цагийн сурвалж бичгvvдээс уншиж мэдэж болно. vvн дээр нэмж хэлэхэд бага бус хvн угсааны аймгууд эртний герман нарын бvрэлдэхvvнд орж хожимын герман vндэстэн бvрэлдэн тогтоход хувь нэмрээ оруулжээ. Нэгэн жишээ дурдахул Аттила хааны ордонд алба хашиж Ромын эзэнт гvрэнд злч тeлeeлeгчeeр очиж явсан Хvн нарын язгууртан Эдеконы хvv Одоакр хэмээгч Аттилаг нас барсаны дараа еeрийн нeхед цэргийн хамт вестгот нартай нийлж герман аймгуудыг оройлон явж 476 онд Баруун ромын сvvлчийн эзэн хааныг довтлон Ромоос хеен зайлуулж Ромын эзэнт гvрнийг мeхeeн eeрee тэнд Ромд хаан сууж явсан сонирхолтой тvvх бий. Энэ мэт тvvхэн уламжлал дээр vндэслэн англичууд дэлхийн нэгдvгээр дайны уед германчуудыг "Хvн нар" хэмээн нэрлэж байсан хийгээд герман vндэстэн ч энэ тvvхэн холбооны тухай eдгee болтол eeр хоорондоо уламжлан хэлцсээр ирсэн бегeeд монголын ард тvмнийг энэ утгаар ихээхэн тeрeлсeж vздэг билээ. Герман хэлээр зохиол бvтээлээ туурвидаг монголын нэрт зохиолч Чинагийн Галсаны бvтээлуудэд энэ тухай ихээхэн сонирхолтой vгvvлсэн бий. Гётегийн сонгодог бvтээл "Доктор Фауст" бол хvн нарын шууд уламжлал болсон бee мeргeлийн ертенцийг vзэх vзэл дээр тулгуурлан бичигдсэн зохиол юм хэмээн хэлсэнийг нь энд цухас дурьдъя. eвгe монгол угсаатан эртний герман нартай тvvхэн урт хугацааны турш хамтран амьдарч тэдний тvvх соёлд eeрсдийн монгол гэсэн тамгаа арилшгvйгээр тамгалж хоцроооон байна. Манай нэрт тvvхч Г.Сvхбаатар агсан эртний монгол угсаатныг тусгайлан судалж гурван нэг сэдэвт тулгуур зохиол бичиж eвгe монгол угсаатны тvvх угсаатны зvйг хол дахинаа гийгvvлсэн тэр бvтээлийн эхний ботид Хvн нарын соёлын тvvхийг тусгайлан судалж нэг бvлэгт нь бичихдээ эртний хvн нар бичиг vсэгтэй байсан ба тэр нь хожим орхон енисейн бичиг хэмээн нэрлэгдсэн рvн бичиг байж энэ бичгээ тeв азиас нvvдэллэсэн хvн нар авч яван хожим нь эртний герман скандинав нарын дунд дэлгэрvvлсэн байна гэж vзсэн билээ. Vнэхээр ч орхон бичиг болон эртний герман рvн бичгийн хоорондох холбоо нилээн тодорхой харагддаг бeгeед 1983 онд монгол-зeвлeлтийн археологичидийн Булган аймагт малтан илрvvлсэн булшнаас хvн нарын бичгийн дурсгал олдсон нь орхон бичгийн eвгe байсан болох нь батлагдсан билээ. Баатарлаг туульсаа хайлж бичгийн соёлоо хамтад нь агуулан eрнe зvг нvvсэн хvн нар зeвхeн цэрэг дайны тeдийгvй соёл боловсоны талаар асар их нeлeeг eeрсдийн холбоонд багтаж асан эртний герман нарт vзvvлсэн болох нь тодорхой байна. Тэр цагийн Хvн нарын бvрэлдэхvvнд германы Аламанн, Тюринг, Маркоманн, Гепид, Рvги, Герvл, Лангобард болон зvvн гот нар багтаж байсан бeгeeд хожим энэ аймгууд герман vндэстэн бvрэлдэн тогтоход их vvрэг гvйцэтгэсэн юм. Хvн нарын дараагаар язгуурын монголчуудын дээд eвге монгол-нируны тeрт улс хeх тvргvvдийн гарт мeхeхeд 30 мянган eрх нь алс eрнe зvг хvн нарын гаргасан замаар их нvvдэл хийн нvvдэллэн одож хар тэнгисийн хавиар хуучин хvн нарын нутгийг олж нутаглан тэндэх tvрэг слав гаралтан олон угсааны улсуудыг байлдан эзэлж Аварын хvчирхэг хаант улсыг 568 онд Баян нэрт хvн байгуулсан бeгeeд энэ улс нь мeн л одоогийн Мажар буюу Унгар улсын нутаг Панноний хeндий Дунай мeрний эргээр байжээ. Тeв азиас гарсан монгол угсааны нvvдэлчидийн байгуулсан энэ улс мvн л тэр цагийн германы олон ханлиг улсуудтай vргeн дэлгэр харьцаатай байж, аварын хаант улсыг мeхeeсeн хvн нь мeнeeхeн франк герман угсааны олон аймгийг нэгтгэж их улсыг байгуулсан Их Карл хэмээх герман хаан байсан нь сонин хэрэг. Монгол герман хоёр vндэстний эрт vеийн тvvхэн харилцаа vvгээр дуусгаж авч vзэж болох бeгeeд vvний дараа Их Монгол улс байгуулагдаж монгол морины туурайнд eрнe дахины зeeлeн хeрст шороо дахин наалдах хvртэл 500 илvv жил болж хvн нарын их нvvдлээс vvдэж ерне Европод нvvдэллэн орсон ард тvмнvvд eдгеeгийн европын улсуудын анхны хил хязгаарыг тогтоож vгсeн нь eдгee нэгэнт маргашгуй зvйл болcон байнам. 1235 онд Алтан улсыг байлдан дагуулж дуусаад их хаан Oгэдэй их хуралдайг зарлан хуралдуулж монголын эзэнт гvрний дервен зvгт их цэрэг томилон байлдуулах шийдвэр гаргаж ялангуяа ерне зам буюу хибчаг нарыг ороон хумиж ерне дахиныг дайлан дагуулах их дайнд хvн хvчнийхээ ихэнхийг хаяж монголын хан улсуудаас айл болгоны ахмад хeвvvдийг илгээн байлдуулах ёстой болсоноос vvнийг бас ахмад хvвvvдийн аян дайн хэмээн сурвалжуудад нэрлэдэг. Их Чингис хааны гарамгай жанжин урианханы Сvбээдэйн шууд удирдлаган доор Бат ханы тэргvvлэн явуулсан энэ аян дайн 800 гаруй жилийн хойно монгол морь хун хоёрыг дахин eрнe дахинд аваачиж монгол герман цэргийг дахин нvvр тулгаруулжээ, 1241 оны эхээр орос ороныг орхин монгол цэрэг оргодол хибчаг нарыг нэхсээр Попьш Мажарт цeмeрч Байдар жанжины захирсан нэг тvмэн цэрэг Польшийг довтлон Краков хотыг эзэлж 1241 оны 4 сарын 9-нд Польшийн ван герман гаралтай Генрих II цуглуулсан герман польшийн 3 тvмэн морьтон баатад буюу хvнд дуулгат рыцариудыг Легниц хотын дэргэд хэмхэртэл дарж Генрих вангийн толгойг огтлон жадны vзvvрт vлгeж есeн том хvvдий тоног авсан гэдэг билээ. Монгол цэргийн зарим тагнуул анги Германы хилд нэвтэрч Мейсен хот хvртэл довтолсон боловч Байдар жанжин эндээс цэргээ эргvvлж Словакийн зvг хvдeлжээ. Энэ уед Мажарын нутагт 4 сарын 11-нд Пешт хотын дэргзд Шайо голын тулалдаанаар 6 тvмэн мажарын цэргийг хэд дахин бага цэргийн хvчээрээ ялж гарсан Бат хан тзр цагийн германы хаан Фридрих хоёрдугаарыг "-Бууж eг!" гэсэн захидал илгээсэн бeгeeд цаадахи нь хариуд нь "-Би шонхорын анг сайн мэддэг тул дуртайяа их хааны шонхорчин болж болох юм." гэсэн хариу eгч Бат ханы цэрэг дайны vйл ажиллагаанд саад болохгvй гэдгээ илэрхийлсэн байдаг. Энэхvv аян дайнаар олон герман хун олзлогдож монгол нутагт ирэн янз бvрийн ажил хийж явжээ. 1253 оны зун монгол газар Францийн IX Луй вангийн зараалаар Их Монгол улсын хаан Мeнхeд илгээгдсэн элчин францисканы гэлэн Вильгелм Рубрукийн аян замын тэмдэглэлд энэ тухай тодорхой дурьджээ. Oрнe зуг дайлсан их цэргийн нэгэн салбарыг удирдаж явсан Цагаадай ханы хуу Бvрийн мэдэлд дундад Азийн Талас хотод нэгэн бvлэг германчууд байсан тухай бичиж улдээжээ. Тvvний олж мэдсэнээр Мeнх хаан эдгээр германчуудыг Бvрийн мэдлээс салган авч Зvvнгарын Болд хотноо суурьшуулан алтны уурхайд ажиллуулжээ. Энэ хэсэг германчуудын монгол цэрэгт олзлогдсон тvvхийг мeшгeж vзвэл, Мажар буюу Унгарт довтолсон монгол цэргийн зvvн замыг засан орсон Сvбээдэй жанжин, Oгэдэй хааны хvv Хадаан нарын цэрэг eдгeeгийн Молдав улсын нутгаас хeдeлж Серет голыг гатлан 1241 оны 3 сарын 31-нд eнeeгийн Румыний нутаг дээр асан Родна балгасанд дeхeж иржээ. Энэ хот нь дэргэдээ мeнгeний уурхайтай бегеед дан герман иргэд суудаг байж эдгээр германчууд хотоосоо угтан гарч монголчуудтай байлдахад нь монголчууд ердийнхеерее хуурмагаар ухран буруулсанд тэд мешген хеесенгvй хотынхоо хамгаалалтыг буулган найрлаж байхад нь Сvбээдэй жанжин довтлон орж эзэлжээ. Тэгээд эндээсээ 600 герман цэргийг eмнee туун уул, шугуйг туулан хоёр хоногийн дараа Бистрица, Калочвар, Барад зэрэг хотыг эзлэн авчээ. (Д'Оссон. История монголов. 1937 г. Иркутск) 1242 оны эхээр Бат хан цэрэг агтаа эргvvлэн нутгийн зvг зориход олзонд асан тэр нутгийнханаас хагасыг нь суллан Их Монгол улсад хэрэгтэй хэмээсэн гар урчуудыг ялган авч монгол нутаг руугаа авч явсаны тоонд менеехен Родна хотоос олзлогдсон уурхайчин герман цэрэг ард орж Цагаадай ханы хуу Бvрийн мэдэлд очжээ. Энэ хэсэг германчуудын цаашидын хувь заяа хэрхсэн нь мэдэгдэхгvй байгаа бeгeeд арван дvрeвдvгээр зууны дундуур Цагаадайн улс лалын шашинд орж исламчлагдахад тэдний vр хойчис нь мeн лалын шашинд орж монголжсон буюу тvрэгжсэн бололтой. Монголын Их Юань улсын албанд eрнe дахины олон хvн eндeр албан тушаал хашиж асан тухай бид мэднэ. Их аялагч Марко Пологийн номд Шанду хотноо зохион байгуулдаг их авыг нэгэн удаа герман хун удирдан явуулсан тухай дурдагдсан нь бий. Газар нутаг детийн хувиар eрнe дахинтай Их Монгол улс нь Алтан ордон болон Хvлэгvгийн Илхаадын улсаар дамжуулан харьцаж байсан юм, Зeвхен нeг жишээг дурдвал, Ромын католик сумийн тэргvvн Пап ламын адислалаар буруу номтон герег, орос, татар нарын эсрэг загалмайн аян дайн явууlж асан Тевтоны рыцариуд 1269 оны эхээр Новгород балгасыг идэхээр цэрэг буулагахад Неврюй жанжины удирдсан монгол цэрэг оросуудад туслахаар хvрч ирсэнд "Новгородын он дарааллын бичиг"-ийг сударлагчийн угээр-"немцы зело бо бояхуся и имени татарского" Герман нар татарын нэрнээс л сvрдэн оросуудтай найрамдлын гэрээ байгуулсан гэдэг. Энэ мэт жишээг олон дурдаж болох боловч Лев Гумилев гэж монголд элэгтэй нэгний “-Монголчууд орост тусалж германы тевтоны рыцариудын турэлтийг зогсоогоогуй сэн бол Орос орон ундэс угсаагаа алдаж дахин сэргэхгуй байсан” гэснийг цухас дурдаж дундад эртний монгол-германы харилцааг уугээр дуусгая. Монгол герман хоёр ард тумэн дахин бие биентэйгээ хаpилцах болсон нь менеехен их нуудлийн туухтэй холбогдох нь сонирхолтой хэрэг юм.
Oрнe зvг
мeрee гаргасан их eвгe дээдсийн замаар замнан 1608 оноос эхлэн Зvvнгар Ил Тарвагатай нутгаасаа бэлчээр нутаг эрэн, Хэрэйдийн Ван ханы хойч удам торгуудын Хоо eрлeг ноёны удирдлаган доор Ижил их мeрний доод урсгал дагуу евс сахлаг тал нутагт нvvдэллэн очиж суурьшсан баруун монголын торгууд дeрвeд хойд хошууд нарын ур хойчис нь eдгеe Халимаг нэртзй болжээ. Тухайн уедээ энэ Ижил хавийн нутаг нь цeeн татар нутагласан хvнгvй шахам нутаг байсан бeгeед Хоо eрлeг ноёны хvv Шvхэр дайчин Далай ламаас хан цол хvртэж тэрийг нь Оросын хаан хvлээн зeвшeeрч Орос орны емнeд хил хязгаарыг турк, татаруудаас харж хамгаалах vvрэг хvлээлгэсэнээр Оросын eмнeд тал нутагт Халимагийн хаант улс vvсчээ. Тухайн vед Оросын емнeд хил хязгаар нь тун ч тайван бус байсан бeгeeд Алтан ордны улсын vлдэгдэл тархай бутархай хvчин татар нар османы туркийн эзэнт улсын дэмжлэгийг хvлээж хуучин eeрийн нутгийг эргуулэн авахыг хичээж байсанаас хил хязгаар нь эзэнгvйрч ногай, башкир татар нар оросын суурин газруудыг байнга уулгалан байсан цаг билээ. Ийм нeхцeлд шинэ нутаг хайн Ижил мeрний vржил шимт тал нутагт баруун монголоос нvvдэллэн ирсэн нvvдэлчин торгууд дeрвeд нартай хэлэлцэн тохирч хил хязгаараа сахиулж энэ шинэ нутагт суурьшин суухыг нь зевшeeрчээ. Энэ нутаг нь уулаасаа монгол угсаатан эртнээс нутаглаж ирсэн газар байсан билээ. Хоо eрлeгийн ач Пунцаг ханы уед 1655 онд Москвад элч томилж vvрдийн холбоотон бололцох гэрээ тангараг байгуулж энэ цагаас хойш Оросын явуулсан бvхий л дайнд оролцож, 1658-1660 онд туркийг дайлсан дайнд туркийн холбоотон крымийн татар, Бага Ногайн ордыг довтлон Азовын тэнгис дэхь тvрэгийн бэхлэлт цайзуудыг дараалан эвдэж, 1661 онд Крымын татарыг байлдаж нэр агч хойг руу шахан оруулаад, 1672-1681 онд азовын хэмээгдсэн дайнд халимагийн морьт цэргийг Мазан баатар удирдан орж Крымийн хойг, Кавказд байлдан дайлж ихэд дийлжээ. 1681 онд eнeeгийн Оросын бvрэлдэхvvн дэхь Башкир нарыг байлдан эзэлж Орооын бvрэлдэхvvнд оруулжээ. 1696 онд орос-тvрэгийн хоорондох Азовын хоёрдугаар дайн эхлэхэд халимагууд мeн л оролцож халимагийн Аюуки хан Оросын Пётр анхдугаартай гэрээ байгуулж Оросын дайсны эсрэг хамтран тэмцэхээр тохиролцжээ. Энэ л гэрээндээ vнэнч байж Полтавын дэргэд швед нарыг цохиж пруссийн хаан Фридрих 2-ийн шилэгдмэл цэргvvдийг хэмхэртэл цохиж явсанаас Петр хаан орос цэргийн дайнд орохдоо хашгирдаг "Виват" хэмээх vгийг халимагийн "Ура"-гаар солисон гэдэг. Пруссийн милитаризмыг vндэслзгч хэмээгддэг Фридрих II "-Оросын цэрэг нь халимаг, башкир, татар цэргvvдээрээ л их хучтэй байдаг юм" гэж бичсэн байдаг. Хэдий тийм боловч 1758 онд Манж Чин улс Зvvнгарын хаант улсыг эзэлж хун тeрeлхтeний тvvхэнд урьд сонстоогуй аймшигт хядлага уйлдэж, ойрад монголын баатарлаг ард тvмнийг толгой дараалан хядсанаас нэлээн олон хун Ижилийн торгууд дээр нэмж очин eeрийн тeрт улсыг дахин мандуулах тухай яриа ухуулга хийх болcон ба XVIII зууны дундаас эхлэн оросын хоёрдугаар Екатерина хатан хаан Халимагийн ханы эрх мэдлийг хязгаарлаж халимаг нутагт орос, герман тариачдыг олноор шилжvvлэн суулгаж тал нутгийг хагалбарлуулан, vнэн алдартны шажныг хvчээр дэлгэруулж эхэлсэнээс жирийн ард иргэдээс эхлээд эрхтэн дархтанууд хvртэл дургvйцэн 1771 онд 28 тай залуу хан Убаш ард олноо дагуулан Зvvнгар нутгаа тэмцэн босчээ. Тэр жилийн дулаан eвел огт хeлдeeгуй Ижил мeрний баруун эргийнхэн нь их усанд хашигдан хоцорч, зvvн эргийнхэн нь ган зуд, eвчин тахал, хасаг хиргисийн довтолгоонд vй олон хvнээ алдаж эх нутагтаа хvрч ирвэл манж нар vлгэрийн сайхан Бумбын oрныг нь эзлээд хvн ардыг нь хядаж хасаг уйгур нарыг хvнгvй болсон нутагт нь суурьшуулж нэгэнт хvний болсон байсан тул Убаш хан манжид дагаар орж нэгэн цагт Аюуки баатар ханы Хvнхээрийн хаанаас дайны олзонд авсан мисир илдийг eргeн барьсан гэдэг билээ. Ижил мeрeндee vлдсэн торгууд дeрвeдийн ноёдыг Петербургд дуудаж ял асуун цаазлаад Халимагийн хаант улсыг татан буулгаж Астраханий губернид нийлvvлжээ. Хэдий тийм боловч доны хасаг морин цэргийн бурэлдхуунд багтсан халимагийн морин цэргууд Орос орны явуулсан бухий л дайнд урьдын адил баатарлан байлдаж явсан бегеед Наполеонтой хийсэн дайнд халимагийн 3 морин хороо оролцож дайсныг Парис хvртэл байлдан дарж монгол угсааны намхан моридоо Сена мeрнeeс усалсан гэнэм. Vvнийг зс vгvvлэн vгvvлэхэд дундад зуунаас хойш бие биентэйгээ харилцаа тасарсан монгол герман хоёр ард тvмэн чухамхvv Ижил их мvрний хeвеенд дахин нvvр тулан золголджээ. 1763 онд Екатерина II хатан хаан бараг 30000 герман иргэдийг урьж Ижил мvрний эргээр хаlимагийн тал нутгийн хойд талаар суурьшуулж хатан хааны eeрийнх нь vгээр "тартар" нараас хамгаалах хамгаалалтын бvс байгуулжээ. Энэ нь хожим “Wolga Deutschen" хзмээн нэрлэгдсэн герман угсаатны бvлэг болсон бeгeeд он жил удахад газар тариалан эрхэлдэг суурьшмал германчууд, мал аж ахуйгаар амь зуулгаа болгосон нvvдэлчин халимаг монголчууд нэгэн нутагт хамтран амьдарсаар бие биенийхээ тvvх соёл амьдрах хэв маягийг ихэд хvндлэх болсон юм. Герман нар еерсдийн элэг нэгтнуудээр дамжуулан халимагуудыг ихэд сонирхон судлах болж орчин цагийн монгол судлалын ундэсийг тавьсан гэж хэлэхэд болно. 1804 оны эхээр Бэняамин Бэргманн гэгч герман хvн "Nomadische Streifereien unter der Kalmuecken in den Jahre 1802 und 1804" (1802-оос 1804 онуудад Халимагуудын хамт нvvдэллэсэн нь) нэртэй 4 бvлeг халимагуудын хэл болон шажины тухай бvтээл хэвлvvлжээ. Халимагуудын дунд христосын шажин дэлгэруулэх уурэгтэй ирж асан герман миссионерууд халимаг хэл бичгийг сайтар сурч ном судрыг нь цуглуулан суулдээ монгол судлалд хучин зутгэх болсон байдаг. ууний тод жишээ нь Исаак Яакоб Шмидт бeгeeд Библи судрыг орчуулж халимаг хэлний vндсэн дээр анхны монгол буюу халимаг хэлний хэлзvйг 1831 оид зохион гаргажээ. Тvв азийг судлагч Паллас(герман), Свен Хедин нар халимагаар дайран Азийг судлахаар гарч асан бeгeeд зочломтгой ард тvмнийх нь тухай халуун дотноор дурсан бичсэн байдаг. Ингэж байсаар хорьдугаар зуун гарч дэлхийн нэгдvгээр дайн дэгдэж тvvнээс улбаалан Орос оронд улаан хувьсгал мандаж тvvний тэргvvнд нь эцэг талаасаа халимаг монголын гаралтай, зхийн талаасаа ижилийн герман нараас гаралтай Владимир Ульянов буюу Ленин зогсож, туунийг сeрeн эхийнхээ овог Корниловоор тvvхэнд орсон, Доны халимаг Дельдиновын хvv генерал Корнилов цагаантны хеделгeeнийг vндэслэж Орос орны тvvхэнд байгаагуй аймшигтай иргэний дайн дэгдэж халимагууд хоёр талд нь хоёуланд нь орон байлджээ. 1918 оны эхээр Астарханий тал нутагт казак халимагууд зvвлeлт засагийн эсрэг бослого дэгдэж тeдeлгvй дарагдан астарханий халимагуудын ноён Данзан Тундутов хоёр ч удаа баригдсан боловч халимагуудын тусламжтайгаар олзноос мултарч Гvрж хvрч, германы засгийн газрын телeeлегч баварийн вангийн хошууч-генерал фон Лоссовтой уулзаж, Поти боомтоос германы худалдааны хeлeг "Мinа Ногn"-д сууж "Оросын eмнeд хэсэгт большевикуудтай хийх ззвсэгт тэмцэлдээ" тусламж гуйхаар Берлин орж 6 сарын 5-нд эзэн хаан Вильгелм 2-т бараалхаж eeрийн зорилгоо айлтгажээ. Тундутов германчуудын дэмжлэгээр халимаг хасагуудаас бvрэлдсэн буфер буюу бамбай улс астраханий талд байгуулахаар тeлeвлeж vvнийг нь германы тал хулээн авч хeрeнгe санхvvгийн дэмжлэг vзvvлсэн байна. Энэ суурин дээр 1918 онд астрахань, дон мужийн халимагуудаас цэрэг анги зохион байгуулагдаж иргэний дайныг дуустал цагаантаны талд байлдаж 1920 онд дайны тегсгeлeeр цагаан цэргийн Новороссийск хуртэл ухрах замыг хамгаалан байлдаж, крым дахь Врангелийн армийн бvрэлдхvvнд орж байгаад эцэст нь гэр бvлийн хамтаар Туркээр дамжин Европод цагаачилжээ. Европын орнуудаас ганцхан Югослави л оросын цагаан цэргийн цагаачидыг хулээн авахаа илэрхийлсэнээр тийшээ халимаг цагаачид эхний ээлжинд хvрч очжээ. Белград хотноо суурьшсан халимагууд 1929 онд бурханы шажны сvм уг хотод барьж, Чехословакийн Прага хот дахь бeлeг нь "Хальмг тангчин туг" хэмээх олон нийтийн байгууллага байгуулж, бас нилээн хэсэг нь Францийн дорнод хэсэгт суурьшжээ. Харин ижил мерeндee улдсэн халимагуудад В.И.Ульянов-Ленин бээр автономи эрх олгож халимаг хэлийг хeгжvvлж vндэсний ухамсарыг дээшлvvлж байсан хэдий ч Сталины засгийн эрхнд гарсанаас хойш нvvдлийн мал аж ахуйг нь эвдэж, хvчэзр хамтралжуулан бурхан шажны хурал номын газрыг нь тарааж, ундэсний сэхээтнvvдийг нь хэлмэгдvvлэн олноор нь алж устгажээ. 1941 онд германы гуравдугаар рейх ЗХУ-д халдан довтолж ороход Гитлерийн нууц зeвлeгч халимаг лам нарын хvсэлтээр халимаг, крымийн татар, доны хасагуудаас голчлон бvрэлдсэн германы армийн цохилтын vмнeд жигvvрийн тусгай дивизийг 1920 онд Югославид цагаачлан гарсан цагаан офицер Санж Андреев гуравдугаар рейхийн дэд хурандаа цолтойгоор удирдан явж Херсон, Мариуполь, Ростов хотуудыг эзэлж коммунизмаас чeлeелж явжээ. 1941 оны 9 сард III рейхийн гол узэл сурталч Геббельс Белград, Прагаас халимагуудыг урьж суртал ухуулгын ажилдаа туслахыг хусч, Доны каэак халимаг Балиновын тэргуулдэг "Халимаг тангчин туг" нийгэмлэг нь Берлин шилжиж "Халимагийн vндэсний хороо" болон зохиои байгуулагдаж даргаар нь мeнeeх Балинов сонгогдож халимаг хэлээр eдeр тутмын сонин сэтгуул хэвлэн гаргаж, Халимаг Ижил мерен хvртэл радио нэвтрvvлэг явуулан зvвлeлт засгийн эсрэг суртал ухуулга явуулах болжээ. "Oвгe дээдэс маань улаан оросоос эх нутгаа чeлeeлeхийг бидэнд захисан билээ. Энэ хэрэгт германы удирдагч Гитлер бидэнд туслах болно. "гэсэн суртал ухуулга явуулсаар Потсдамд цэрэг дайны тур курс, хорлон сvйтгэгчдийн сургууль байгуулж нутаг нэгтнээ сургах болжээ. Энэ vеэр германы тагнуулын алба Абверийн агент ижилийн герман Рудольф Вербе Халимагийн нийслэл Элст хотын ойролцоо зоотехник нэрээр суурьшиж, газар орны байдлыг судлан, халимагуудаас eeрийн эгнээнд элсvvлэх болжээ. Гитлер зeвлeлтeд халдахдаа сталины дэглэмд сэтгэлээ алдсан дотоодынх нь олон vндэстэн ястаны тусламжинд ихээхэн найдлага тавьж байсан ажээ. Дайн эхэлмэгц иргэний дайны баатар О.И.Городовиковын уриалгаар зохион байгуулагдаж 1942 оны зун Дон мeрний эрэг дээр германы цэргийг тоггоон барьж зевлeлтийн цэргийг Сталинград руу ухрах боломжийг хангаж eгсен 110-р Халимагийн Тусгай морин дивиз баатарлагаар байлдаж асан бeгeeд нийт бvрэлдхvvнийхээ 90 хувийг байлдаанд алдсаны дараа vлдсэн дарга байлдагчдыг нь eeр ангиудад шилжvvлжээ. Берлиний тeв хэвлэлд баатарлаг зоригоороо анх нэр гарсан улаан армийн байлдагчид бол оросууд биш чухамхvv энэ дивизийн халимаг байлдагчид байсан юм. 1941-1942 онд Крымийн хойг дээр тасарч vлдсэн улаан армийн ихээхэн хvчийг дзэр нэр дурдагдсан О.И.Городовиковын ач дvv Б.Б.Городовиковын удирдан Крымийг эзэлсэн герман цэрэгт шeнe eдeр ялгалгуй амар заяа узуулэлгуй вермахтын ихээхэн хучийг eeр дээрээ татаж, германы армийн eмнeд булгийн ерeнхий командлагч Манштейн"Монгол гаралтай офицерийн удирдсан партизан анги ихээхэн хохирол vзvvлж байгаа тухай" Гитлерт илтгэж байсан гэдэг. 1942 оны зун фельдмаршал Манштейны 16-р танкийн дивиз хошууч генерал Хайнрицийн удирдлаган доор халимагийн талд нэвтрэн орж 8 сард Элст хотыг эзлэн авахад нутгийн ард олон хадаг сvv барин есeн цагаан тугтай угтаж авчээ. Германууд хамтралыг тарааж малыг нь халимагуудад буцаан тарааж бурханы шажинаа шvтэх хурал номоо явуулах сvм хийдээ сэргээн босгоход нь туслах vйл ажиллагаа явуулж ард олны сэтгэлийг татжээ Энэ уеэр бидний танил зоотехникч Вербе eeрийн vйлдсэн газрын зураг, цуглуулсан материал сэлтээ аван, СС-ийн зондерфюрер Доктор Отто Долл нэрийн дор ирж Элст хотын дарга Цуглиновын тусламжтайгаар еeрийн "Абвергрупп-103"-ыг нутгийн ардууд ба Дон мeрний дэргэд олзлогдсон улаан армийн дарга байлдагчидаас зуу зуун хуний бvрэлдхvvнтэй 2 эскадрон байгуулж даргаар нь eeрийн хуучин танил яшкулийн талын эрэмгий эр Огдоновыг тавьжээ. Тeдeлгуй Огдоновын дор дахин хоёр зуун хун алба хаах болж нийт 4 эскадронтой болжэз. "Халимагийн vндэсний хороо"-ны дарга Балинов Элстэд хvрч очоод байдалтай танилцаж Доллийн vйл ажиллагааг eндeрeeр vнэлж тvvнийг халимагийн ард тvмний нeхeр бeгeeд аврагч хэмээн нэрлэж eeрийн эрхлэн гаргаж асан сэтгvvлээрээ дамжуулан Европ дахь элэг нэгтнvvдээ халимагийн цэрэг ангид элсэн орж большевикуудын эсрэг тэмцэхийг уриалсанаар оны сvvл гзхэд нийт 1000 гаруй хvний бvрэлдхvvnтэй халимагийн 10 эскадрон германы талд "Кraniche" буюу 'Тогоруу" нэртэй онцгой бvлэг болж зевлeлтийн цэргийн eмнeд фронтын 28-р армийн постуудыг довтолж хорлон сvйтгэгч тагнуул, партизануудтай хийсэн тэмцэлд оролцож тэднийг илрvvлж барьсан 628 тохиолдолыг германы еронхий штаб тэмдэглэжээ. 1943 оны шинэ жилийн шeнe улаан арми Элстийг буцаан авахад Балинов, Долл нар зeвлeлтvvд ешee авахаас сэрэмжлэн халимагуудын дvрвэлтийг зохион байгуулсан бeгeeд эдгээр
дvрвэгчидийн ихэнхи нь тэгэхэд нэгэнт 24 болоод байсан халимаг эскадронуудад алба хааж агсадын ар гэрийнхэн болон зeвлeлт засагт итгэл алдрагсад байсан билээ. Долл еeрийн цэргээс Огдоновын удирдлаган доор таван эскадроныг дайсны ар талд vлдээж хорлон сvйтгэх партизаны дайны уйл ажиллагааг даалгасан бeгeeд vндсэн хvч нь Дон, eмнeд Украинд залхаан цээрлvvлэх ажиллагаа явуулж байгаад 1943 оны хавараас мен германы талд байлдаж асан атаман Павловын хасаг цэргийн хамтаар Азовын тэнгисийн эргийн хамгаалалтанд гарчээ. 1943 оны 5 сард Херсон хотын дэргэд дvрвэгчид болон олзлогдсон халимаг цэрэг дарга нараас хvч сэлбэн вермахтын генерал В.Нерингийн удирдсан танкийн 4-р армийн дэргэд тус бур 5 эскадронтой 4 дивизион 5 эскадроноос бvрдсэн бие даасан хэсэгээс бvрдсэн Халимагийн морин цэргийн корпусыг Долл, Балинов нар зохион байгуулж дивизион бvр нь шигшмэл "Jagdschwadron"-тай байжээ. Рейхийн дайснуудад хатуу ширvvн залхаалт амсуулдгаараа онцгой асан энэхvv корпусын дотоод хэрэгт гестапо зэргийн нууц цагдаагийн байгууллагууд оролцох эрхгvй байсан ажээ. 1943 оны зун германы командлал яшкулийн тал нутагт Японтой харилцах агаарын зам дахь нууц аэродром барих зорилгоор десант буулгаж багаж хэрэгсэлийг онгоцоор зeeж аэродром барих газрыг Огдоновын толгойлсон халимагийн морин корпусын тусгай хорлон суйтгэх булэг хамгаалж асан бeгeeд зeвлeлтийн До яамныхан энэ ажиллагааг нь саатуулсанд Огдоновын булгийнхэнийг нутгийн ард иргэд нуун далдалж байв. Зeвлeлтийн дотоодыг хамгаалах газрын нууц илтгэлд "Танк болон хуягт техник хэрэглэн тал нутгийг самнан цэвэрлэж нийт 750 орчим хорлон сvйтгэгч болон "эх орноосоо урвасан халимагууд"-ыг олж илрvvлэн хээрийн шvvхээр оруулж ихэнхийг нь цаазаар авчээ." Морин корпусын ундсэн хэсэг нь 1943 оны намраас эхлэн Днепр мерний баруун эрэгт 6-р армийн 444 ба 213-р хамгаалалтын дивизийн удирдлаган дор харилцаа холбооны хамгаалалтыг хариуцаж байсан бeгeeд энэ vеэр ЗХУ-ын дотоод хэргийн ардын коммисар Бериягийн илтгэлийг vндэслэн сахалт багш Сталин 1943 оны 12 сарын 27-нд зарлиг буулгаж германы фашистуудад эх орноо худалдаж урвасан халимагуудыг цээрлvvлж эх нутгаас нь шилжvvлэх нэрийн дор ердee 10-15 минутын дотор мал тээвэрлэх зориулалттай вагонд ачиж Сибирь , Дундад азид цeлсен бегеед ихэнхи нь хуухэд хeгшид эмэгтэйчvvд байсан 93 мянган хvнээс замдаа 1446 хvн хvйтэн болон eлсгeлeнгeeр нас барж, германы тvрэмгийлэгчидтэй эрлхэгээр тулалдаж явсан халимагийн 24000 цэрэг дайчдыг фронтоос эргvvлэн татаж, офицеруудыг нь Новосибирск Ташкентэд цуглуулж, цэрэг байлдагчидыг Пермь мужид цeлен уурхай бопон Широковскийн усан цахилгаан станцийн барилга дээр ажиллуулжэз. Зeвлeлтийн бvх сурах бичиг тvvхийн ном судраас "халимаг" хэмээх vгийг шvvрдэн гаргаж , Халимагийн автономит улсыг татан буулган нутаг дэвсгэрийг нь Астраханий мужид шилжvvлэн Элст хотыг Степной хэмээн eeрчлен нэрлэхээр тогтоожээ. 1944 оны 7 сарын 6-ны мэдээгээр Халимагийн морин корпусын бvрэлдэхvvнд 3592 байлдагч тулалдаж асан бeгeeд нийт 4600 байлдааны агттай байжээ. Корпусын удирдлага нь эхлээд халимаг офицеруудын доор байсан боловч удалгуй бvх командлал нь германчуудын гарт шилжиж нийт 92 герман кадр корпусыг удирдаж байжээ. Корпусын зэвсэглэлд 6 миномёт, 15 хeдeлгeeнт пулемет, 15 гар пулемет, германы 33 зевлeлтийн 135 автомат, зeвлeлт, герман, голланд хийцийн винтов буунууд, 3 хeнгeн 5 ачааны автомашин байсан байна. 1944 оны зун, намар Др.Доллийн удирдсан Халимагийн морин корпус Баруун Украин, Польшийн нутагт Улаан армитай тулгаран байлдахад хvнд хохирол хулээж, хvн хvчний хохирол ихээхэн амссан боловч, германы талд байлдаж асан доны казак, крымийн татар, туркмен, чеченчvvдийн анги нэгтгэлvvдээс ялгаатайгаар, дайсаны талд орсон нэг ч тохиолдол гараагvй байна. Миний бодлоор энэ нь монгол цэргийн эртнээс уламжлан ирсэн ергeсен тангарaгтаа vнэнч байх нандин уламжлалтай холбоотой бeгeeд 20-иод оны сvvлээр Чехи, Югославиас Францид суурьшсан халимагууд шинэ эх орон Францынхаа тeлee францын легион хэмээх гадаадын цэргуудээс бурдсэн цэргийн ангид албан хааж германы эсрэг тулалдаж асаныг eнeeгийн халимаг судлаачийн сурвалжлан шинжилсэнээр егvvлбэл, францийн легионы бурэлдхуунд умард африкад Сахарын элсэн целд германы вермахтын эсрэг байлдаж асан халимаг офицерvvд огтоос олзонд орж бууж vгдeггvй байсан бvгeeд тэдний нэгэн болох ахлах дэслэгч Джалса Бородин дайсанд бvслэгдэж гар пулемётоо сумыг нь дуустал буудалцан халимаг ардын уртын дууг дуулсаар алагдав гэдэг. (Наран Илишкин) Берлинд тvвлeн сууж "Хальмаг тангачийн туг" сониноороо дамжуулан большевик дэглэмтэй тэмцэн элгэн саднаа аврахыг уриалан Гитлерийг челеелегч хэмээн нэрлэж асан Балинов, Балыков нарын vйл ажиллагаатай дээр vгvvлсэн бас холбоотой болов уу гэж санана. Халимагийн морин корпусын дайчид чухам энэ vзэл санааны тeлee амь бие хайрлалгуй байлдаж асан болохыг нэгэн жишээгээр батлан vгvvлбэл, танкийн 4-р армийн бурэлдхуунд багтан Польшийн нутаг дээр 1944 оны 9 сарын турш Миечислав Мочарын партизануудтай тулалдан хvнд хохирол амссан Халимагийн морин корпус Варшав хотноо бослого дэгдээгээд дарагдсан цэрэг ардыг харгалзах ажилд тохоогджэз. Тийм нэгэн цувааг харгалзан явсан халимаг цэрэг олзлогдосон цэргvvдийн дунд монгол царайтай нэгэн байхыг хараад дуудан учрыг асууж, II Николай хааны ордны эмч агсан тувд эмнэлгийн эмч буриад Петр Бадмаевын хуу оросын хувьсгалын дараа польшид суурьшиж хожим энэ Варшавын бослогод оролцон дарагдаад олзлогдоод явж байсаныг герман офицерийн тушаалыг зeрчин суллаж явуулсан байдаг. (авга ахын аман мэдээ) Ганц энэ баримт нь тэдний чухам ямар узэл суртлын телee байлдаж асаныг тодорхой илтгэж байна. 1944 оны сvvлээр эvвлeлтийн улаан арми зvvн европын орнуудад нэвтрэн орж хуучин цагаантны vлдэгдэл цагаачидыг баривчлан гэр бүлээр нь Сибирь лvv цeлж асанаас сэрэмжлэн Чехословак, Югослави, Болгарт байсан хуучин халимаг цагаачид Америк тэргvvтэй холбоотны цэргийн эзэмшлийн бvсэд багтах болов уу хэмээсэн германы eмнeд хэсэгийг зорьж, зeвлeлт халимагаас дvрвэсэн халимагууд, тэдний дотор Халимагт эрдэм шинжилгээний ажил хийн сууж асан нэрт монголч Николай Поппе герман цэргийн хамтаар Зeвлeлтийг орхин гарч мeн Украин, Польшоор дамжуулан тэр нутгийг чиглэсэн байна. 1945 оны эхээр Нойхаммер дахь хээрийн сургуулийн полигонд Халимагийн морин Корпусын vлдэгдэл дээр баруун фронт, Италиас ирсэн халимагуудаар хvч нэмэгдvvлж хvн хvчний бvрэлдхvvнийг дахиад 5000 нэгж болгожээ. Мюнзингенд генерал Власовын Оросын чeлeeлeх армийн 1-р дивизийн дэргэд халимаг офицерvvд бэлтгэл курсэд сууж, дайны тeгсгeлийн долоо хоногуудад зохион байгуулагдсан Халимагийн морин цэргийн хороо Хорватийн Загребд шилжин байрлаж генерал Власовын зохион байгуулсан "Русская освободительная армия" буюу ОЧА-ийн бvрэлдэхvvнд хасаг цэргийн 15-р морин корпусын Пластуны 3-р дивизийн бvрэлдэхvvнд орж партизануудтай хийх тэмцэлд оролцож явжээ. Дайны тeгсгeл болоход корпусыг командлан захирч асан Рудольф Вербе буюу Др. Долл ул мeргvй алга болж, зевлелтийн улаан арми рейхстагийг эзлэхэд Берлинд байрлаж асан Балинов даргатай "Халимагийн vндэсний хороо" тарж "Халимагийн vхэлийн корпус" хэмээгдсэн дээрхи цэрэг ангийн дарга байлдагчидын зарим хэсэг нь гэр бvлийн хамтаар емнед германд хyрч дvрвэгчидийн лагерьт байрлажээ. Югославид байсан ихэнхи нь дайны дараа Титогийн гарт орж цаадахь нь eeрийн багш Сталинд тэднийг тушаан eгч шонд eлгvvлж шоронд хатаасан байна. Тэдний ихэнхийг нь эх орноосоо урвасан хэмээн 1947 оны 1 сарын 16-нд цаазаар авч vлдсэнийг нь шоронд хийж цeлжээ. Энд нэмж хэлэхэд дэлхийн хоёрдугаар дайнд халимагууд германы талд коммунизмын эсрэг, хэл соёл, улс vндэснийхээ тeлee, нeгee талаас зeвлeлтийн улаан армид нийтийн дайсан германы эсрэг, тэр ч бyy хэл 20-иод оны сvvлээр Францид суурьшсан халимагуудаас бага бус хvн францын легион цэргийн бvpэлдхvvнд германы фашизмын эсрэг тулалдан бvлээн цусаа асгаж явсан боловч дайн дуусч, халимагуудын хувь заяа ахиад vзэл суртлын золиос болох аюул тулгарсан vед энэ хvмvvс эргээд нэгдэн нягтарч АНУ-д шилжин суурьших хялбар бус ажлыг eрнvvлж герман цэргийн талд байлдсан Халимагийн морин корпусын хуучин дайчид 1951 онд АНУ-ын Конгрессийн баталсан цагаачлалын тухай хуулийн нэмэлт eeрчлeлтийн дагуу Нью Жерси, Филадельфи мужуудад нvvдэллэн суурьшчээ. Энэ ажлыг халимагууд хоорондоо сайтар харилцан холбоотой байж, америк цэргvvдийн ззэлж болох германы Бавари мужийн eмнeд хэсэгт Шонгау хотын ойролцоох Хохенфурх дахь дvрвэгчидийн лагерьт европын олон орноос цуглан ирсэн цагаачлалын эхний давалгааныхан буюу иргэний дайны уеэр дурвэгсэд ба герман цэргийн хамт нутгаа орхин гарсан зeвлeлтийн халимагууд уулзалдсан байна. 1951 он хyртэл Мюнхен болон Бавари мужийн Альтенштадт, Крумбах, Оберпфаффенхофен, Пфаффенхофен, Дунайн эрэг дээрхи Ингольштадт зэрэг хотуудын эргэн тойрноо байх дvрвэгсэдийн лагериар сууж байсан бeгeeд бидний эчнээ танил Санж Андреев, Шамба Балинов нар элэг нэгтэнээ тэргvvлэн АНУ-д суурьшсан байна. Эх нутагтаа vлдэж харгис дэглэмийн гарт vндэс угсаагаараа хавчигдан эх нутгаасаа хол Сибирьт цeлeгдсeн элэг нэгтэй ах дvvгийнхээ тeлee эдгээр халимагууд олон нийтийн хeдeлгeeн eрнvvлж, дэлхийн олон тvмний сонорт халимагийн ард тyмний vнэн тvvхийг мэдэгдэж тэмцэл явуулсанаар 13 жилийн хойно халимагийн ард тvмэн цагаатгагдаж автономит улсаа дахин байгуулж тvvхийн eмнe шудрага журмыг гvйцэтгэсэн байна. Oдгeeгийн америк-монголын нийгэмлэгйн тэргvvн Санж Алтан бол Хас тэмдэгийг дээдлн биширсэн Гитлерийн байгуулсан гуравдугаар рейхийн хурандаа Санж Андреевийн хvv билээ, хэмээсэн vvнийг монгол герман хоёр ард тyмний тvvхийн урт удаан хугацааны туршид харилцан асан тvvхэнд бага ч атугай гэрэл оруулах болуужин гэсэн нэгэн vзvvрт сэтгэлийг барин хураан бичиглэж eргeн олноо барив.
songool

Це батькiвщина моя
Чудова Монголiя
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Yahoo Messenger ICQ Number
mangalai
ходо байгша


Зарегистрирован: Apr 26, 2004
Сообщения: 358
Откуда: UB-MGL
СообщениеДобавлено: 08.05.05, 21:18 +0000     Ответить с цитатой

er ni xalimagu-oiraduud Xoo-Orlogiin udidrdlagaar nuusen ni tun buruu baisan yum ...xalimagiin taish nar muu uls toriiin bodlogotonuud baiasn ni unen dee
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора
songool
соохор адуу


Зарегистрирован: May 21, 2004
Сообщения: 2359
Откуда: Ургэн Сухын хойноос бэшэ Хабтагай Туулын хаяанаас
СообщениеДобавлено: 10.05.05, 12:50 +0000     Ответить с цитатой

-gde vy gryadushie hunny?
-da skify my s raskosymi jadnymi glazami.

_________________
миний блогто айлчалаарай!!!
http://songolia.blogspot.com
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Yahoo Messenger ICQ Number
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Соёл түүхын шуулган Часовой пояс: GMT - 3
Страница 1 из 1

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
электронный учебник бурятского языка




Рейтинг@Mail.ru