BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


Монгольская проза

 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
enhd
ахамад


Зарегистрирован: Aug 15, 2003
Сообщения: 619
Откуда: Монголия
СообщениеДобавлено: 02.12.05, 14:48 +0000     Монгольская проза Ответить с цитатой

У нас в Монголии каждый год проводится церемония награждения лучших авторов сочинения кратких проз.
В этом году занял второе место Ц. Тумэнбаяр своей короткой прозой (short store) “Уралын тэс мод”.

Давайте кто знает монгольский язык переведите как можно прозаично...

PS: Думаю что действие в прозе вымышленное т.е. свободное вымышление автора.
*****************************************************

Уралын тэс мод
(єгvvллэг)

Оросын бvх эмэгтэйчvvдэд зориулав

Ээж минь:
“Галзуу орос авгайд хvvхдийн тархи хага цохиулчихав аа. Мэдэлтэй л яваарай” хэмээн єглєє бvр сануулдаг vгээ тоть шиг давтаад гарч одлоо. Арваадхан настай би зургаан сартай дvvгээ тэрэгтэй нь тvрэн хятад сиянзны арын єргєн гудамжаар явдаг байсан юм. Тэр гудамжинд євєл зунгvй зузаан ноосон алчуураар толгойгоо ороож, цэргийн хєвєнтэй хуучин хvрэм, урт ноосон даавуун банзал ємсєж, хавтгай ногоон халуун сав vvрсэн орос авгай хараал урсган ойртсон хvмvvс рvv чулуу шиднэ. Би их л айн холуур дєлж явахдаа тvvнийг хvvхэд рvv чулуу шиддэггvйг нь анзаарсан юм. Тэгээд нэг єдєр замын хажуугийн улиас тvшин ямар нэгэн дуу аялж, номхон дєлгєєн зогсохыг нь хараад, ойртон сонирхоход тэрбээр хачин уянгалаг дуу аялан зогсож байж билээ. Намайг гэнэт анзаарсан тэр “Что ты смотришь” хэмээн гар далайхад нь дvvгээ тvрэн ум хумгvй зугтсансан. Ер монголоор ганц ч vг мэдэхгvй энэ орос авгай хаанаас, хэдийд ирж, яагаад энд єглєє болгон хараал урсгаж, чулуу шидэлж зогсдог юм бол доо хэмээн боддог байлаа.
Наташа бvсгvй тэс модны цагаахан цэцгээр сvлжсэн эрхин зvvлтээ алтан шаргал vсэндээ зvvж, болзоот хархvvгээ хvлээн зогсоно. Орос бvсгvйчvvд тэс модыг хайр дурлалын бэлэгдэл болгодог хийгээд євєлдєє ч унадаггvй улаахан жимс нь гайхамшигтай исгэлэн амттай.
Залуус зуны орой баян-хуур хєгжмєє тоглон бvжиглэж, хайр сэтгэлийн дуу дуулна. Наташагийн залуу нас дэндvv жаргалтай, єнгєлєг золбоотой байлаа. Ванятайгаа гэрлэж, хvv тєрvvлж, орчлонгийн жаргалыг эдэлсэн хорин жил гэдэг харвасан сум шиг єнгєрчээ. Хvv нь арван долоо хvрч, тэс модны ёроолд болзож явахад, залуу насаа єхєєрдєн дурсдаг байлаа. Гэтэл нэг л єглєє дайны гашуун утаанд хахаж цацан, нєхєр хvv хоёроо фронтод vджээ.
- Алзахгvй ээ, Наташка минь, алзахгvй. Би хvvгээ харж хандаж явна. Чи минь итгэлтэй хvлээж байгаарай хэмээн Ваня нь хэлсэн сэн. Наташа Серёжкагаа дахин дахин vнсэж, эргээд уулзах ч юм шиг, vгvй ч юм шиг санагдана. Нулимсандаа хахаж хvvгийнхээ хормойноос зууралдахад нэг л хачин совин татаад байсан юм.
Тосгоны хvvхндvvд эрчvvдээ vдсэнээс хойш гундуухан уйтгартай, єглєєний нарнаас оройн нар хvртэл ажиллана. Алсаас нvргэлж, ниргэлэх бєглvv дуу сонсдоно. Дайны бvvдгэр урт єдрvvдэд, хvмvvс долоо хоногт ганц удаа ирэх шууданчийг тэсэн ядан хvлээнэ. Гэтэл хvvгээс нь Дорнод фронтоос шилжиж Монголын Халхын голд япончуудтай байлдаж яваа тухай захиа ирээд удаагvй байтал “...Ээжээ сэтгэлээ бариарай. Миний аав жинхэнэ шонхор байсан шvv. Би харамсаж байна. Гэхдээ бас ааваараа бахархаж байна... Аав минь та бид хоёроос салан одсон ч хvv нь очно. Амлая. Одоохон дайн дуусна.” гэсэн захианы vгс тархин дундуур нь татаад авлаа. Наташагийн ахан дvvс, амраг садан бvгд дайны хєлд vрэгдсэн. “Одоо гялайх ганц хvvг минь л амар мэнд ирvvлээч” хэмээн бурханд залбирч байлаа. Шууданчийн морин тэрэг ирэх тоолонд “юу гэсэн захиа ирэх бол” гэж бодохоор хєл нь чичирч, гар нь салгалан, бvхий л бие нь бадайран зогсдогсон.
“Дайн дууслаа” хэмээх сайхан мэдээ гэгээн єглєє шиг тарахад Наташа “ Ашгvй дээ, за ашгvй. Миний хvv амьд мэнд ирэх нь” хэмээн баярлаж, єєрийн эрхгvй нулимсандаа хахан, уйлах инээх хосолж байсан ч “Яагаад хvvгээс минь захиа ирэхгvй байна” гэх битvvлэг тvгшvvрт автаж, хэзээ л нэг аянга буух бол хэмээн айж байлаа. Хvсээгvй ч айж асан тэр єдєр гарцаагvй ирлээ. Наташа захидлыг аваад салгалан чичирч, задлахаасаа ч бэргэн алмайрсан ч, дугтуйг урж, vг vсгийг харцаараа гvйлгэж яаран уншлаа. “Хvv чинь хvнд шархадсан. Улаанбаатарын цэргийн эмнэлэгт хvргvvлсэн.” хэмээн уншаад л цааш нь юу ч бичсэнийг бvv мэд захидлаа газар алдлаа. Гэвч “миний хvv, vр минь. Чи минь амьд шvv дээ, амьд. Ээж нь очьё. Ээж нь л хvvгээ авчирч чадна” хэмээн амандаа шивнэлээ. Эргэлзэж тээнэгэлзсэнгvй, гэр орноо хэн нэгэнд ч захисангvй. Умраас дорно руу зvглэх цэргийн цуваа даган Монгол хэмээх танихгvй газар луу бэдчин явжээ.
Наташагийн ганцхан бодол нь хvvгээ яаж ийж байгаад л амьд авч ирэх байлаа. Наташад хvvгvй болчихвол амьд явахын ч хэрэг алга.
Тэрбээр бvтэн сар євлийн хvйтэнд бээрч, янз бvрийн замаар явсаар Улаанбаатарт хvvгийнхээ хэвтэж байгаа эмнэлгийг амь алдах шахан явж олж иржээ. Наташа амьд амьтан тогтохын аргагvй хятад ємхий гудамжинд нэг айлын єрєєнд гуйж орсон ч єдєржин, шєнєжин хvvгээ сахина. Тэрбээр хvvгийнхээ хатсан уруулыг нь дэвтээх гэж нэгэн vvрээр ус буцалгаад ногоон халуун савандаа хийгээд буцаж ирэхэд хvvгийнх нь толгойг хєнжлєєр бvтээсэн байв. Наташа “Yгvй, vгvй, миний хvv, vр минь, чи vхэх ёсгvй” хэмээн тэвэрч уналаа. Газар дээрх ганц vрээ алдсан тэрхvv орос хvvхнийг ойр хавийн хvмvvс тvшин авч хvvгээс нь холдуулжээ.
Тvvнээс хойш Наташа хvvдээ “Уруулыг нь дэвтээх цай аваачиж єгнє” хэмээн гучин жилийн турш єглєє болгон халцархай ногоон халуун савны гадар vvрэн гарч явдаг болж, эмнэлэг байсан байшин хvртэлх хэдхэн алхмын зайд тааралдсан монгол хvн, цэргийн хvмvvс рvv чулуу шидэж “Хvvгий минь єг. Хvvгий минь єг.” хэмээн оросоор хашгирдаг болсон юм билээ.
Тэр орой болгон хvvгийнхээ шарил дээр очдог бєгєєд нэг л шєнє шарилын дэргэд амьсгаа хураасныг нь хэн ч мэдээгvй юм. Эдvгээ хvртэл сэтгэлд минь хоногшсон тэр уянгалаг аялгуу бол “Уралын тэс мод” хэмээх орос ардын дуу байсан даа.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
aquila
ороошо


Зарегистрирован: Mar 14, 2005
Сообщения: 139
СообщениеДобавлено: 02.12.05, 17:03 +0000     Ответить с цитатой

Энхд ээ чамд энэ сайхан өгүүллэгийг сайхан орчуулаад тавьчих хүн амьтан бий юу хөө? Чи юу гэж бодож байна? 8) 8) 8) 8) 8) 8) 8)
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Tsebeen
Мудур кэку


Зарегистрирован: Dec 9, 2003
Сообщения: 3030
Откуда: Yдэ голой урда бэе
СообщениеДобавлено: 03.12.05, 11:52 +0000     Ответить с цитатой

aquila писал(а):
... сайхан орчуулаад тавьчих хүн амьтан бий юу ... 8) 8) 8) 8) 8) 8) 8)

өнгөрсөн сард манай Улаан-Үдэд Японы монголч эрдэмтэн Танака сан ирээд явсан. Тэр бол пессемизм гэдгийг орчин үеийн буриадмонголчуудын "өвчин" хэмээн үзэж байна. Эрхэм aquila та энэ өвчинг манай сайтнаас халдаагүй биз 8) :lol: :lol: :lol: :lol:
_________________
Отшеньдобрый hидальго Дон Цэбээн Кижингинский и Доодо-Кодунский, Улаан-Yдэнский и Улаанбаатарский и прочая, прочая... едет к сеньоре Наталее Добоской и Машзаводской
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
tri_tabuna
принцесса цирка


Зарегистрирован: Jan 21, 2004
Сообщения: 7489
СообщениеДобавлено: 03.12.05, 12:14 +0000     Ответить с цитатой

ну так переведите кто-нить
_________________
мой сайт
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора
aquila
ороошо


Зарегистрирован: Mar 14, 2005
Сообщения: 139
СообщениеДобавлено: 03.12.05, 18:01 +0000     Ответить с цитатой

Тэр бол пессемизм гэдгийг орчин үеийн буриадмонголчуудын "өвчин" хэмээн үзэж байна.
Что за болезнь? Анх удаа сонсож байна? Пессемизм биш пессимизм байлгүй дээ аан?
Пессимизм-р тэгээд буриадууд өвдчихсөн юм уу? Монгол улсын иргэд эх орноо хөгжүүлэх, үндэс угсаагаа хамгаалах, ардчилалыг шинэ шатанд гаргах гэдгээрээ наоброт оптимизм-р өвдчихөөд байгаа ш дээ хөө. :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol: :lol:
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Baldan
ороошо


Зарегистрирован: Nov 14, 2005
Сообщения: 80
СообщениеДобавлено: 08.12.05, 19:58 +0000     Ответить с цитатой

Калина красная
(Посвешается русским женщинам)
Мама ушла повторив как попугай каждый утро :-поберегись чтобы сумашедщая русская не разбила голову ребенку!Я 10 летный ребенок каждый день проезжал с детским коляском где лежал мой младшый брат 6 месяц отроду, по широкой задней улице китайской Синзян.На этой улице зимой и летом русская баба вдлинной шерстяной юбке и в старом солдатском телегрейке и плоским зеленым армейским термосом за спиной всегда ругается матом и кидает камни в прохожих.Я всегда ее боялся обходил стороной и заметил что она в детей не швиряет камни.Однажды я увидел ее поющую очень мелодичную песнью прислонившись к тополью вдоль дороги и удивился что она была не агрессивна как всегда.Когда она заметила что я за ней наблюдаю в близи :она замахнулась спросив-Че ты смотриш?я быстро ретировался толкав впереди коляску с ребенком.Я всегда удивлялся откуда взялась русская баба которая не говорить по монгольский не слова,и почему она каждый утро всех материть и кидает камней в прохожих?
Девушка Наташа одев на русые волосы колечку плетенный из белых цветов стоит ждет жениха . Дерево калина для русских девушек символизируется с любовью, и ее кислые ягодки даже зимой не падает.Молодеж летный вечер танцует под гармонью и поют песни о любви.Молодости Наташи была на зависть счастливой.Она вышла замуж за Ивана родила сына и 20 лет счастья пролетела как один миг.Вдруг однаждый утро она лишилась и сына и мужа проводив их на фронт на войну.
-Непереживай ты так я за сыном прогляжу!Ты только верь и жди нас! сказал Ваня.
Наташа сына Сережку целует без конца а вдруг больше не увижу никогда..Когда уже они уходили Наташа вся в слезах зацепившись за одежду сына упала в очень не хороших предчувствиях..Деревенские бабы проводив мужиков на войну угрюмые печальные работали от зари до зари.Из далека доносится взрывы, и глухые гулы.Военные будни раз в неделью ели дожидаются почту.Только получив от сына письмо о том что их перевели на восток что они воюют в Монголии на реке Халхын-Гол с японцами..тут же пришел от него же вести:
-Мама держись!Мой отец был настоящим орлом!Мне очень жаль!-Но я им горжусь!Папа от нас ушел,но я вернусь!Обещаю!Война уже кончается!Все родственники Наташи погибли на войне.Она молится богу ежедневно "Единственного сына верни живой и здоровой!"Каждый раз когда приходит почтовая телега ее трясет руки и ноги оцепенеет все тело...Когда пришла радостная весть "Война кончилось" Наташа была в радости что хоть сын придет живой и здоровый.В тоже время когда она подумает"Почему не приходит от него письмо" она вся вжималась от тревоги и ее обхватывала паника.Не желанный вести все равно пришли..Наташа трясущими руками разовала письмо и прочитала:-Ваш сын тяжело ранен, доставлен в госпитал в г.Улан-Батор! Она была в оцепенение и прошептала-Мой сын все равно живой, живой ! Я приеду к тебе,только я смогу тебя привезти!Наташа никому не слова не сказала даже дом свой оставила никому не наказав пошла пешком вдоль дорог с севера на восток с военными не знакомую неведомую ей Монголию.Ее главная цель хоть каким способом привести сына домой,без сына ей уже не было смысла в жизни.Зимную стужу целый месяц где пешком где на транспотре ели живая дошла она до Улан-Батора, и нашла госпиталь где лежит ее сын.Наташа нашла и сняла комнатку в самом дешевом и вонючем китайском квартале но целый день с утра до ночи проводила в госпитале рядом с сыном.Однаждый рано утром когда еще солнца не встала она прокипетила воды в термос чтобы промочить просущенные губы сына, и пришла в госпитал.А там ..сыну покрыли голову одеялом..Она порокричав -Нет нет! он не должен умирать!и упала обняв на него..Потерявщего единственнего сына и близкого человека на свете русскю женщину окружающие помогли отвести от сына..
С тех пор Наташа в течение 30 лет носят чай в термосе "Сыну отнесу чай чтобы промочит просхшие губы".По дороге до дома где когда то был госпитал она кидала камни в прохожих и материла требуя по русский "Отдайте моего сына-Отдайте моего сына сволочи!"Она каждый вечер приходила на могилу сына и так никто не заметил как она там на могиле померла..А та мелодичная песня которая мне тогда запомнилась на всю жизнь была русская народная песня-"Уральская калина"

PS: Я прошу прошение от автора и от уважаемой публики если мой перевод был не точным особенно что касается название дерево и название песни,естественно конечно первозданный волнующий текст на монгольском языке навернека потерен при переводе на русский..за что извиняюсь..
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Mongol_Ard
ахамад


Зарегистрирован: Jul 28, 2006
Сообщения: 946
СообщениеДобавлено: 22.05.08, 03:10 +0000     Ответить с цитатой

te кто знает монгольский язык переведите
plz?
http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=104049&catid=2186

Цитата:
Цэнддоо : » Аранга

--------------------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2008-05-22 10:26:09 , Мэдээний дугаар: #104049

Нэг. САЙН ОРОСЫН ДОМОГ

Орос хvмvvсийн дvр тєрх монгол хvний сэтгэл зvрхэнд vргэлж эерэг сайнаар тєсєєлєгдєж ирсэн юм. Манжийн эрхшээлийн он жилvvдэд ч тусгаар тогтнолыг нь эргvvлэн сэргээх найдвар тавьсан харцаар умар зvгийг л ширтэж байлаа. ХХ зуунд Монголын тусгаар тогтнолыг эргvvлэн сэргээж, улс vндэстнийг нь суурьшуулан иргэншvvлж єгсєн гол ачтан хэмээн оросуудын ємнє толгой мэхийж ирсэн билээ. Энэ их ачийн эсрэг зууны их аллага, хvчирхийлэл, коммунист туршилтыг нь хэзээ ч сєргvvлэн тавьдаггvй байв. "Зєвлєлт тєрийн толгойд муу хvн байсан учраас хэлмэгдvvлэлт болсон" хэмээн ууч хандаж, "Сталин ч ганцхан манайхныг хєнєєгєєгvй, єєрснийхєє сайхан сайхан улсыг мєн ч их хядсан гэж байгаа" гэлцэхдээ "Биднийг гадуурхаж дээрэлхээгvй юм шvv гэсэн сэтгэлээр цагаатгана.
БНМАУ-д (манай улсын хуучин нэр) байсан Зєвлєлтийн мэргэжилтний цадиггvй зан авир, Тєрийн тэргvvний орос эхнэр Филатовагийн дураараа дургилт, Улаан цэргийнхний танхайрал зэргийг хувь хvний зан чанартай холбон ойлгож "Зарим нэг муу хvн л ингэж байгаагаас биш уг нь цаад оросууд нь бол сайн улс" хэмээн эерvvлнэ. Ер нь бол монголчууд Оросыг муулах нь бvv хэл муугаар бодох ч дургvй vндэстэн байв. Байсан хэрэг шvv дээ. Ингэж байтал 1990 оны ардчилсан хувьсгал гарлаа.

Ардчилсан хvчнийхний ярьсан зvйлсээс явж єгдєггvй нэг юм нь "Зєвлєлтийн эсрэг" vзэл санаа байлаа. Зєвлєлтийнхний Монголд хийсэн коммунист туршилт, аллага, хоёр улсын харилцааны тэгш биш байдал, шударга бусаар тавигдсан их єр зэргийн тухай яриаг ард тvмэн нэг чихээр оруулах боловч нєгєє чихээрээ гаргачихдаг байсан. Монголчууд гэнэн хонгортоо ч ингэж байсан юм биш. Тусгаар тогтнол хэмээх эрхэм ариун vйл хэргийг нь бvтээж єгсєн явдлын талархал байлаа. Энэ талархлын тєлєє шашин шvтээнд халдсан доромжлол, лам хуврагуудыг нь хядсан аллага, эд хєрєнгийг нь хураасан хvчирхийлэлд ууч сэтгэлээр хандаж байсан хэрэг.

Хоёр. БАХАРХАЛ ИДЭГЧ
1990 онд дэлхийн социалист систем задран уналаа. Монголчуудын ємнє ертєнцийн vvд хаалга нээгдлээ. Ялангуяа улс vндэстнийхээ vнэн тvvхтэй танилцах боломж гарлаа. Баабараас эхлээд улс vндэстний vнэн тvvхийг хэлж єгєх, яг болсныг мэдvvлэх сэхээтнvvд гараад ирлээ. Оросууд Монголд хайртайдаа тусгаар тогтнуулаагvй, их гvрнvvдийн ашиг сонирхлын зєрчил ба огтлолцол, монгол тvмний аз заяа гээд олон хvчин зvйлс нєлєєлснийг олж мэдэв. Зєвлєлт бидэнд хэрэг болсноос дутуугvйгээр Зєвлєлтєд бид хэрэг болсныг харав. Халхын голд Зєвлєлтийнхєн биднийг ємгєєлєн байлдаагvй, харин Орос-Япон хоёр манай газрыг ашиглан байлдсан зэрэг vнэнийг олж мэдэв. Ингэлээ гээд монголчууд Орост муу болсонгvй. "Тэгээд яачихаав, орос ах нар бол сайн улс" гэсэн дvгнэлттэйгээ хоцорч байлаа. Орос хvн бол єєрєє ядуу гуйрамч байх нь хамаагvй улс орон нь хvчирхэг байхыг аз жаргалд тоолдог хvмvvс. Ер нь хєндлєнгєєс хараад байхад орос хvний иддэг талхыг нэмсэнд орвол "эх орноороо бахархах хєєр баярыг" нэмсэн нь хамаагvй vр дvнтэй.

Улаан талбайд хийдэг цэргийн сvрт параад, байн байн дэгддэг "Америкаас илvv бас нэг шинэ зэвсэг оросууд хийлээ" гэх vнэн худлыг мэдэхгvй цуурхал мэдээ, газар дээрх казармдаа алба хаадаг боловч "Сансрын цэрэг"' (Космическая войска) хэмээх гуншинтай дайчид, vе vе НАТО-гийн хилийг зєрчин дуулиан тарих Оросын бємбєгдєгч онгоцууд бvгд товарищ Иваны талхан дээр тvрхэж буй маасал юм. Энэ бvхнээс орос хvн цээж тэнvvн бахархал авч витамины дутагдлаа нєхєж байдаг ажгуу. Энэ бахархал сонирхолд нь тааруулан улс орныг жолоодсон хvнд Оросын ард тvмэн vнэн хайраа єгдєг билээ. Єнєєдєр оросууд Гvржийг vзэн яддагтаа Абхазаар барьцаалан зовоож байгаа юм биш. Оросын тєр байгаа гэдгээ орос хvмvvст харуулах шалтгийг л ашиглаж байгаа юм. Орос нисэх хvчин НАТО-гоос илvv болчихоод дээрэлхээд байгаа юм биш. Оросын тєр иргэнийхээ талхан дээр цэрэг-эх оронч бахархлын цєцгий тvрхсэн хэрэг. НАТО-гийнхан нь айсандаа урдаас нь онгоц нисгэхээс єєр хариу барьж чадахгvй юм биш. Оросууд угаасаа НАТО-г айлгах гээгvй, зvгээр л тєр нь иргэнээ баярлуулж байгаа шоу гэдгийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Харин нисгэгч нь согтуу явж байгаад бємбєгєє байг гэхэд онгоцоо унагаачихаж магад учраас дагаж сэргийлж буй хэрэг.

Чухам ийм л юмаар засаглан барьдаг ард тvмний ааш араншинд Зєвлєлг холбоо" улс ба социалист систем гайхалтай сайхан тохирч байлаа. Оросын ард тvмэн дэлхийн хоёрдугаар дайны ялагч ба дэлхийн соцсистемийн толгойлогч гэсэн хоёр бахархлаар коммунист хvчирхийллийн бvхий л зовлон гамшгийг туулах сэтгэлийн тэнхээ олж байсан гэхэд болно. 1990 онд социализм нурж, Зєвлєлт холбоот улс тарсан нь орос хvний гараас талхыг нь булаасантай дvйцэх vйл явц боллоо. Орос хvний хувьд Монголоос эхлээд олон vндэстэн єєрсдийнх нь хvчинд л хорвоод оршин тогтнож байгаа гэдэгт vнэмшиж, тэдэндээ хvндлvvлж, аврагч Христ царайлж явах нь жаргал байсан хэрэг. Vндэсгvй ч биш юм.

Гурав. ГОМДСОНДОО БОЛООД ГОМДООГЧ
Социалист системийн задрал олон орныг Оросын ивээлээс гаргалаа. Ивээлээс гарсан биш хvлээсээ тасалсан vндэстнvvд эрх чєлєєтэйгєє учирч оросуудад бєхєлзєхєє болилоо. Хамгийн том гомдлын бай нь монголчууд болсон болтой юм. Яг л єєрийнх нь Чукоткийн хойгийн ард тvмэн шиг хавтгай хамартай монголчууд хил гаалиар эрх дураараа орж ирэх нь тэр. Єєрийн гэсэн паспортоо барьчихсан Америкаа байг гэхэд солонгос, японтой мєр зэрэгцэн пээдийх тєдийгvй єєрсєнтэй нь тvрvvлж мэндлэх албагvй гэдгээ мэдрvvлж хэлэх нь тэр. Єнєє єєрсдийг нь "зєвлєлт ах" гэж ирээд мєргєх нь холгvй явсан талын нvvдэлчид шvv. Тэд гомдлоо. Ингээд хил, гааль дээр монголчуудад онцгой яхир хандах болов. Монголчуудад тэд онцгой хатуу хандаж, илэрхий хавчин шаналгаана. Амьхандаа гомд¬лоо тайлж, "чоно єтлєвч хургандаа, цорж єтлєвч балиндаа эр бар" гэдгийг л харуулах гэсэн санаа. Эндээс монголчуудын анхны сєрєг сэтгэгдэл vvслээ. "Дэмжиж тусалдаг орос ах гэдэг чинь хэн байсан хэрэг вэ" гэж бодох болов. Уг нь тvvний сэтгэлд євгєн партизаны ярьж єгсєн улаан цэрэг, тахлаас аварсан Соболёва эмч, орос хэл оньсон техникт сургасан Зєвлєлтийн мэргэжилтэн багшийн гэгээн хєрєг зураатай байсан юм. Оростой зэрэг хил нь нээгдсэн Хятадын хил, гаалынхан огт єєр байлаа. Ингэлээ гээд монголчууд Орост муудаж, Хятадад сайдаагvй ч гэсэн vзсэн дуулсан, учирсан мэдсэнээ хавь ойрынхондоо ярьсаар байлаа.

Сvvл сvvлдээ мєнєєх аврагч Христ маань их айхавтар ааштай, хэцvv улс байдаг юм байна гэсэн сэтгэгдэл бий боллоо. Зєвлєлт холбоот улс тараад хориод жил єнгєрлєє. Нийгмийн оюун санааг бvрдvvлдэг хэсгийн бvтэц єєрчлєгдлєє. Монголын иргэд Оросоор дайрч явахаас айдаг боллоо. Орос орон єєрсдийнх нь сvvлийн vед хийдэг кинон дээр гардаг шиг хулгай дээрэм нvvрлэсэн, Иракийн Багдад хотын гудамжнаас дээрдэх орон юм байна гэсэн сэтгэгдэл шинэ vеийнхэнд бий болов. Байгал далайд амруулдаг бизнэс эрхлэх гэхээр хvмvvс айгаад явж єгєхгvй байна гэж дуулдсан. Зєвлєлтийн ач гавьяаг бахадаж єссєн vеийнхэн зайгаа тавьж эхэллээ.

Доров. ПАУШОК ИРЛЭЭ
Яг энэ vед Паушок ирлээ. Шинэ цагийн бардам оросын хэв шинжийг хадгалсан энэ бизнесмэний дээрэнгvй авир, тvvний удирддаг асан "Алтан Дорнод монгол" компани, тvмний нvдэн дээр хєрсєєр нь эргvvлсэн Заамарын нуруу Орос хvний шинэ тодорхойлолтын эхний хуудсыг бичлээ. Энэ эр Монголын тєр ба иргэнд vнэн дээрэнгvй хандаж, сонин хэвлэлийг хаалгана хэмээн даналзана. Нэгэн vе бид "Ленин гэж хэлээд Зєвлєлтєє бид санадаг, Зєв¬лєлт гэж хэлээд тусгаар тогтнолоо санадаг" байв. Харин одоо "Паушок гэж хэлээд Орос орныг санадаг, Орос орныг бодохоор "Алтан Дорнод монгол" бодогддог," Алтан дорнод монгол"-оо бодо-хоор нураагаад тавьчихсан Заамарын нуруу нvдэнд vзэгддэг" болжээ. Оросын хєрєнгє оруулалт, Орос Монголын хамтарсан компанийн шинэ сураг дуулдмагц хvмvvс "Нэг Паушокийгоо яая гэж байхад дахиад нэг ирвэл ч бид дvvрэх нь тэр" хэмээн мєрєє хавчин, гараа дэлгэх болов. Одоо тэр хагас тэрбум доллар Монголын тєрєєс нэхэмжлэн олон улсын шvvхэд хандаад байгаа. Шvvхийн шийдвэр хоёр орны тvvхийн бас нэг шинэхэн хуудас болох нь дамжигvй.

Тав. ЗУУН ПАУШОКТОЙ ДVЙХ ЗУУН ХОЛООНК
Ингээд байтал Роснефтийн "зуун холоонк"-ийн асуудал гарч ирлээ. Ойлгогдсоноор бол оросууд манай мянганы замыг дагуулан єєрийн 100 колонкоо байгуулах санал тулгасан байна. Ингэхгvй бол бензин єгєхгvй гэсэн юм байх. Энийг нь манай эх орончид мэдэж аваад эсэргvvцэж байгаа болтой юм. Тєсєєлєгдсєнєєр бол, манай хамаг машинууд тэр колонкоос бензин аваад vндэсний компаниуд мєхєєд, юу юу ч гэнэв аймаар юм болох болтой аж. Хаанаас хэн санаачлаад, оросуудаар хэлvvлсэн нь тодорхойгvй энэ санал маш хачирхалтай. Vндэсний нефть импортын ком-паниуд єнгєрсєн их хугацаанд хамаг ашигтай байрлалыг нэгэнт эзлэн холоонкуудаа байгуулж эхлээд хориод жил болжээ. Энэний хажуугаар оросууд зуун холоонк байгуулаад яаж ашиг олох нь бvv мэд. Мянганы зам дагуулж барина гэх юм. Хаа байна тэр мянганы зам нь? Оросууд энvvгээр л "мянганы зам" явна гэсэн багцаагаар эзгvй хээрээр холоонк барих юм уу?

Хамгийн гол нь "Роснефтийн зуун холоонк" Монголын тусгаар тогтнолд аюул учруулж байгаа тухай томоохон Пи Ар боллоо. Тэртэй тэргvй бензинээр Оросоос зуун хувь хараатаа мартаад "Оросууд биднийг бензинээр дамжуулан хянах гэж байна" гэсэн суртчилгаа явлаа. Зєвлєлтєєр дамжуулан орос ахыг хайрлах хайр сэтгэл зvрхэнд нь бичигдээгvй шинэ монголчуудад Орос орныг улам аймаар болгон харагдуулж эхлэв. Олон монгол хvний сэтгэлд шууд л дахиад "100 Паушок"-той болох нь байна шvv гэсэн айдас тєрлєє.

Бvтлээ гэхэд Орост ашиггvй, бvтэхгvй байсан ч Орост хортой энэ санааг оросуудыг толгойд хэн хийв ээ? Нэг талаасаа Оросын талд илэрхий ашиггvй мэт харагдах эдгээр vйл явцууд нєгєє талаасаа монголчуудад ч сайн юм огт биш. Хоёрхон хєрштэй манайх шиг улс аль нэг айлаа vзэн ядахын хэрээр нєгєєгийнх нь євєр тэвэр лvv орох тийшээ болдог. Паушокийн зан байдлыг хувь хvний араншинтай холбон ууч хандахад хэцvv биш. Харин Оросын тєрийн бодлого хэмээн бидэнд тусаж буй "Роснефтийн зуун холоонк" операцийг ажиглах бvрийд монголчуудын сэтгэл санааг ємнєд хєрш рvv илvv их эргvvлэх гэсэн зохион байгуулалттай ажиллагаа шиг санагдаад байгаа юм.

Бидний монголчууд хоёр хєршийнхєє нэгэнд ухаангvй хайртай байх осолтой, бас нэгэнд нь ухаангvй дургvй байх бас харштай. Ийм тохиолдолд Оросыг vзэн ядан ядуулах энэ компанийг хэн ханаас єдєєсєн бэ? Єнгєрсєн зууныг бид бага сургуульд ороод "Орос ахтай" гэж заалгаж, цэрэгт ирээд "хятад дайсантай" хэмээн vнэмшиж єслєє. Харин хорин нэгдvгээр зуун биднийг "хєрштэйгєє ах дvv байж болохгvй, бас дайсан болж болохгvй, хєрш хєршєєрєє байвал сайн" хэмээн ойлгуулж байна.

1.Викапедиа-д бичсэнээр бол Оросын сансрын цэргийг хурандаа-генерал В.А. Поповкин командалдаг ба офис хийгээд гэр нь газар дээр байдаг аж.
2 .Арваад жилийн манай ерєнхий эрхлэгч Ж.Мягмарсvрэн бид хэд оросуудтай хамт ном vзэх учрал тохиосон юм. Тэнд байсан нэг орос зохиолч бидний татаж байгаа Марлборо тамхийг хараад vнэн гомддогсон. Єєрєє пегас хэмээх тусгvй vнэртэй тамхи татдаг байсан юм. Биднийг тамхиа татах бvрий "Монголчуудыг бид нар л хир бєєс, тэмбvvнээс нь салгасан. Гэтэл эдний татаж байгаа тамхийг хар. Марлборо" гэж ирээд vнэнээсээ уурладагсан, хєєрхий.

Б.Цэнддоо
дугаар 123/2887/
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Mongol_Ard
ахамад


Зарегистрирован: Jul 28, 2006
Сообщения: 946
СообщениеДобавлено: 22.05.08, 03:11 +0000     Ответить с цитатой

as
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Mongol_Ard
ахамад


Зарегистрирован: Jul 28, 2006
Сообщения: 946
СообщениеДобавлено: 22.05.08, 03:17 +0000     САЙН ОРОСЫН ДОМОГ Ответить с цитатой

as

Последний раз редактировалось: Mongol_Ard (22.05.08, 20:13 +0000), всего редактировалось 1 раз
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
bushido
ахамад


Зарегистрирован: Dec 12, 2007
Сообщения: 592
Откуда: Нармай Монгол Улас
СообщениеДобавлено: 22.05.08, 19:41 +0000     Ответить с цитатой

Орос хэл сайн мэддэг байсан бол орчуулах юумсан.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн Часовой пояс: GMT - 3
Страница 1 из 1

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
Книга Зүрхэ сэдьхэлэй оëорhоо. Гармаева С. Д.




Рейтинг@Mail.ru