BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


mend amoor!Buryad nairaglaliin Urgeljlel!

 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
borjigon
заримдаа ороошо


Зарегистрирован: Apr 06, 2007
Сообщения: 15
СообщениеДобавлено: 12.04.07, 15:11 +0000     mend amoor!Buryad nairaglaliin Urgeljlel! Ответить с цитатой

Зориг нь дэндэж цагаан, бароны
Золиосонд давхиад буруутаж vзсэн юм.
Зогсолт бол vхэл мєн гэсэн Ленины vгийг
Зогсоогоороо орчуулж єгєєд буудуулж явсан юм.

“Революция гэж мэдэхгvй бол
Энэ маузерээр ярихаб, сархинсаг” гэж

Монголоор хэлээд ойлгохгvй этгээдvvдтэй
Модон хуйтаар ярьж явсан буриад,

Гаминд ч буудуулж
Баронд ч буудуулж
Лам нарт бороохойдуулж

Газар орныг минь чєлєєлєлцєж єгсєн юм.
Газар орныг маань чєлєєлєлцсєний шанд
Ганц морио унаад туугдаад явсан юм.

Мянга есєн зуун гучин хэдэн оныг
Миний бие нvдээр vзээгvй ч
Євгєд хєгшдийнхєє тухай уйлан дурсах
Єчнєєн олон Сэмжvvхэйг би vзсэн.

Будантай манантай тэр жилvvдийн
Буутай манаатай яам тамгуудын
Буруу зєвийг нь тунгаах гэсэн юм биш
Буриадыг ємєєрєєд тулах гэсэн юм биш.

Гайхамшигт энэ тэмцлийн vед
Гарыг нь ганзаганд, хєлийг нь дєрєєнд хvргэсэн
Эрин цагийн соёл иргэншилд
Эхний жигvvр нь бололцож єгсєн

Хэлмэрч, сургагч, комиссар
Хэл бичгийн ухааны доктор
Ууган эмч, хєгжимчин, дуучин
Улсын гавьяат багш

Тэргvvний хадланч, агротехникч
Тээврийн жолооч, автын механик
Аварга саальчин, Ардын Их Хурлын депутат
Амжилт бvтээлийн эздийг дуулнам.

Халиурсан их талыг хагалана, хагалахгvй гэж
Хамтрал коммун байгуулна, байгуулахгvй гэж
Мархайн Бат сvр бадруулан дэвж
Шархайн Болд сvх барин дэлж

Буруу зєв хоёрын торгон зааг дээр
Буриад нь буриадыгаа цавчиж унагасан
Ангийн тэмцлийн ширvvн жилvvдэд
Араас нь бид сажилж явсан

Аягvй бол одоо ч гэсэн сэхээтний
Анкетыг vзвэл буриад олон биз.
Ажилсаг энэ буриад зонууд
Ард тvмэнд минь ихийг єгсєнюм.

Ид цэцэглэх хориод насанд минь
Их зvйлийг ойлгуулж єгсєн юм.

Хараацай гэдэг жигvvртэн шувуу
Хадан дээгvvр нисээд байна аа хє.
Хамгаас хайртай миний алдрай
Хаахна газрын vр юм бол доо гэж

Насны залуу, нарны эртэд
Найзлан дассан миний алдрай
Намайгаа санаж суугаа болов уу.
Натгар жаахан Сэмжvvхэй минь.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
borjigon
заримдаа ороошо


Зарегистрирован: Apr 06, 2007
Сообщения: 15
СообщениеДобавлено: 12.04.07, 18:44 +0000     mend amaar!Choinomiin bichisen"Natash"shuleg bolgo Ответить с цитатой

НАТАША

Бургасан дундаас шувууд дэрхийн нисэх тэрхүү агшинд
Бурхан дуудан уулга алдаад
Гар дээрээс минь цочмогхон шүүрдэг
Галзуу шар Наташа минь ээ

Жавартай үдэш аньсагаа цантуулж
Жанжны талбайд ханьсан зугаалсан
Хөөргөн насны минь зуурдын амраг
Хөгжилтэй шар Наташа минь ээ
Ганьхарч согтуурсан галзуу намайг
Галт тэрэгний буудал дээр орхихдоо
“Не за буду” гэж
Нялуун дуугаар юунд гоншигноов
Ижилгүй хөх тэнгэрийн орны
Итгэлийн сайхан уянгын шүлэгч юм, би
Он жилийн уртад
Орос Наташагаар дутсангүй
Гэвч…
Од харвахад дуун алддаг
Онцгой дүрийг чинь ч бас мартсангүй.
Онгод оруулах Есениний найраглалаас
Одоохон ирээч гэж намайг уяртал дуулсан ч
Шар үс, цэнхэр нүдэнд чинь би
Шаналан дурлаж гонсойхгүй байнам
Хар нүдэн халхын охидод
Хайрлагдахын тавилан байсаар атал
Танихгүй Иваны хүргэн болох гэж
Тавилан мөрөөдсөндөө л гагцхүү харамснам
Хөгжилтэй инээд чинь цуурай хадааж
Хөмсөг сормуус чинь өд шиг дэрвэлзэнэ
Нүүрэмгий харцаараа нүгэл далдлаад
Нүцгэн шилбээ хаахна гялалзуулнам
Цээлхэн хаврын цэлмэг тэнгэр шиг
Цэнхэр нүдэн хөөрхөн Наташа минь
Цэцэг дамжих эрвээхэй адил
Цэнгэл хайсаар хаахна явнам, Наташа.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Amale
ороошо


Зарегистрирован: Oct 07, 2006
Сообщения: 60
СообщениеДобавлено: 13.04.07, 05:27 +0000     Ответить с цитатой

haihan shulog bnab. bayarlaab shamd
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн Часовой пояс: GMT - 3
Страница 1 из 1

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
Заказать книгу 5 лет одиночества Надежды Цой




Рейтинг@Mail.ru