BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


Еншoo'в Бямбын Ринчен
На страницу 1, 2  След.
 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 08.06.04, 09:30 +0000     Еншoo'в Бямбын Ринчен Ответить с цитатой

Ринчен гуайн тухай мэддэг бvxнээ бичнэ vv?! Сvлжээнээс сонин мэдээлэл олдвол мэдэгдэж байгаарай!
Талархав.


Последний раз редактировалось: Batmangaadai (08.06.04, 10:05 +0000), всего редактировалось 2 раз(а)
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 08.06.04, 09:59 +0000     Ответить с цитатой

http://www.kulichki.com/~gumilev/fund/fund09.htm
End iim yum bicheestei baina:


...
Это был академик Ринчен (Монгольский писатель и ученый /1905-1977/ - прим. Ред.). Он занимался искусствоведением, прекрасно знал языки. Будучи проездом в Москве, Ринчен посетил Льва Николаевича. Он был в роскошном синем халате с золотыми бляхами, в шапке из черно-бурой лисы. Его сопровождал какой-то человек, по всей видимости, стукач. Он увидел Ринчена в экзотическом наряде в метро, прицепился с расспросами, что да как, проводил его до самых дверей Льва Николаевича, а вслед за академиком и сам просочился в квартиру. Но не в этом дело. После посещения Ринчена к нам пришла дворничиха и сказала: " Не хотите ли сменить комнату?" Видимо, соответствующие органы решили, что неудобно Гумилеву жить в этой берлоге, если к нему ходят гости в таких халатах. Предложили большую комнату на Московской улице (улица Большая Московская - прим.ред.), в доме у церкви. Там уже было хорошо.
...
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 08.06.04, 10:32 +0000     Ответить с цитатой

Bas iim yum baina(Augaa undesten sonin, N2 http://www.greatnation.mn/news.php?newsid=23 ):

Улаанбаатар хот. Их сургуулийн хєл ихтэй гудамнаа Монголын тєлєє цохилсон халуун зvрхийг амьд мэтээр тээж хоёр давхар нэгэн байшин оршсоор. Энэ л байшингийн євєр хананд дэлхийн дэвжээтэй их эрдэмтэн Бямбын Ринченгийн хvрэл хєрєг, тvvний дор Еншєєбvv Бямбын Ринчен гэж хуучин монгол бичгээр бичсэний ард бас нэгэн хавтгай дээр
Аяа! мундашгvй эрдэм сурахад нас даан ч богино!
Аяа! Мунхагийн дунд суухад нас даан ч урт! гэсэн хоёр мєрт байх. Он цагийн салхи хvлхэж vл арилгах энэ vгсийг уншин зогсоход тэр аугаа хvний амьдралын гvнд ганцхан хором ч атугай зочилмоор санагдан, сэтгэл шулуудахын сацуу амьд ахуйд нь учирсан бол... гэдэг хэтийдсэн бодолд автан нэгэнтээ ёсоллоо.




Еншєєбvv Бямбын Ринчен 1905 онд Хиагтын нутагт Бул-сарай гэдэг газар тєржээ. Тэрбээр долоон наснаасаа Монгол цагаан толгой заалгаж, есєн наснаасаа Орос хэлийг шамдан vзсэн байна. Б.Ринчен эхлээд дунд сургуульд суралцаж, дараа нь Ленинград хотын Дорно дахин судлалын институтийг дvvргэжээ. Эх орондоо ирээд дунд сургуулийн газарзvйн багшаас хєдєлмєрийнхєє гарааг эхлэн Судар бичгийн хvрээлэн, эрдэм шинжилгээний анги, Vнэн сонин, МУИС, Улсын хэвлэлийн газар, ШУХvрээлэн улмаар БНМАУ-ын ШУАкадемид насан эцэслэтлээ ажилласан юм. Унгарын ШУА-ийн Хvндэт гишvvн(1970), Фино-Уйгор нийгэмлэгийн хvндэт профессор(1958) тэрбээр єєрийн нєр их хєдєлмєрєє ард тvмэн, эх орныхоо тусын тулд зориулж тєрийн дээд шагнал Алтан гадас одон, Хєдєлмєрийн гавъяаны одон, МЗЭ-ийн болон (1965) Тєрийн шагнал(1944) тус тус хvртжээ. “Монгол хэлнvvдийг харьцуулсан тvvхэн хэлний хэл зvй” бvтээлээрээ ШУ-ны доктор, “Монгол бичгийн хэлний зvй” бvтээлээрээ 1961 онд ШУА-ийн Академич, 1971 онд профессор цол хvртжээ. Тэрбээр зохиолч, орчуулагч, сэтгvvлч, судлаач, сурган хvмvvжvvлэгч аугаа их эрдэмтэн байсан юм.

Залуудаа махаа идвэл єтєлсєн хойноо шєл ууна Нэрт эрдэмтний отгон шавь МУИС-ийн Монгол судлалын тєвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, Монгол хэл соёлын сургуулийн профессор Ц.Шагдарсvрэн багшийнхаа тухай ийн ярьж байна:
- Багш маань бага идрээсээ бие сэтгэлийн алжаалаа умартан ном эрдмээ буйлуулсан хvн. Тэгээд ч “Залуудаа махаа идвэл єтєлсєн хойноо шєл ууна” гэж олонтаа захидагсан. Багштан цагийг хоосоор єнгєрєєдєггvй нєр хичээнгvй, хэдийдсэн ажилтай хvн. Тэгээд таван бие даасан мэргэжлээр туурвисан бvтээл нь тус тус таван хvний хийснээс чанарын хувьд ч тооны хувьд ч илvv байсан. Олон vзvvрт ажлыг хэд хэдэн машин дээр зэрэг сєєлжvvлэн хийдэг байсан нь алжаалы нь тайлдаг байсан тєдийгvй, номоо хийж л байх нь тvvний бие сэтгэлийн жаргал болдог байлаа. Юм бичихдээ ноорог навтарга хийж цаг цаас vрэхгvй, монгол болон орос, франц, англи,герман, польш чех зэрэг гадаад хэл дээр шууд л машин дээрээ эхэлдэг байсан. Єдєрт хийх ёстой гэсэн хэмжээ дамжаатай, нойр хоолоо хасан байж заавал гvйцээдэг зантай. Нэг жишээ хэлэхэд , Хєвсгєлд Vvрийн урианхай руу vvрээр мориор гараад vдийн хойно 4-5 цагт хvрэхэд бид мэт нь моринд агсагдаад сууж ч чадахгvй ядраад байхад багш минь буусан гэртээ завилан суугаад бvрий болтол Чех хэлнээс орчуулга хийж тєлєвлєсєн ажлаа дуусгаж байж билээ. Бороо хариулдаг хvн “Цув цээжинд буй” гэдэгчилэн багшийн маань цээжинд олон хэлний толь бичиг боть ботиороо бэлэн болохоор илvv дутуу юм авч явдаггvйсэн.

Vхсэн ч vнэнээр явсаар vх
- Багш Монгол улс, Монгол vндэстэн оршин тогтнохын утга учир нь хэмээн монгол хэл, монгол бичиг, монгол соёлоо эрхэмлэн дээдэлсээр нэгэн насыг туулсан. Тэглээ гээд Монголын тєр зvтгэсэн хvндээ босго єндєр гэгчээр тєрийн зvгээс сайн нэр дуулаагvй. Харин ч хувьсгалын эсэргvv, японы тагнуул, феодлын vеийг магтагч, vндэсний vзэлтэн, социалист Монголын хєгжлийг vгvйсгэгч, Орос Монголын найрамдлыг хялайн vзэгч нэрийг хvлээж 1937 оноос шоронд тамлуулж, сурсан эрдмийн ачаар цаазаар авуулах ялаа арван жилээр єєрчлvvлж, толгойдоо гансаар цохиулсан цоорхойтой, бугуйдаа тємєр утсаар эрvvлсний гялгар цагаан сорвитой 1942 онд суллагдаж, бас ч болоогvй насны эцэстээ угсаа гарал, ах дvvгээ гvтгvvлсээр ертєнцийн мєнх бусыг vзvvлсэн дээ. 1970 онд нэг сурвалжлагч “Таны vргэлж санаж явдаг ямар мэргэн vг байдаг вэ?” гэхэд Чехийн Ян Хvсийн "vхсэн ч vнэнчээр явсаар vх!”гэдэг vгийг vргэлж санаж явдаг гэж хариулж билээ”. Насан туршдаа энэ vгэндээ vнэнч явсан даа. “Vнэнч шударгуу нь дайсныг, зусар бялдууч нь нєхрийг тєрvvлдэг” нvгэлт орчлонд ясны эх оронч, жинхэнэ шударгуу байна гэдэг ямар зориг тэвчээр шаардсан арал шєрмєс заасан хэрэг вэ гэдгийг багшийн маань туулж єнгєрvvлсэн зам бэлхнээ харуулдаг. Ринчен багшийн улс орноо гэсэн сэтгэлгэ зєвхєн Монгол хэл бичгээр хязгаарлагдаж байгаагvй нийгмийн бvхий л салбартай холбоотой байлаа.

Манагаар єглєє vхэх боловч єрсєж юмыг сур
Багштан “Єглєє манагаар vхэх боловч єрсєж юмыг сурахыг хичээ!” гэдэгсэн. Єєрєє ч энэ жишээгээ тувтан баримталсан. Шоронд байхдаа ялгадас асгаж яваад шатаах номын дотроос хувь учирлаар франц хэлний сурах бичиг олж євєртлєєд франц хэл гаргууд сурсан билээ. Сvvлд бие чилээрхэнгvй байхдаа ч хятад хэлний ном vзсээр байсны нь би лавтай мэднэ. Багшийн маань захидаг “Залуудаа махаа идвэл єтєлсєн хойно шєл ууна” гэдэг vг цагийг дэмий хоосоор нєхцєєж, зугаа цэнгэлээс єєр алс хэтээ vл бодогч одоогийн олон залуусын чихээр ороод зогсохгvй тэдэнд сургамж болоосой гэж эрхгvй бодогдох юм. Хоол ч ихдэхээрээ хор болдог. Монголчуудын “Жаргал ихэдвэл зовлон болно” гэдэг гvн ухаан vvнтэй холбоотой.

Ринчен гуай хєдєє томилолтоор явж байгаад нэгэн гуанзанд орж хоол захиалжээ. Гэтэл тамтаггvй шорвог хоол єгч гэнэ. Б.Ринчен гуай идэж л орхиж. Yйлчлэгч нь гvйж ирээд Ринчен гуай хоол амттай байна уу? гэж асуувал Ринчен гуай их л ёжтойгоор”Vхсэн ч ємхийрхээргvй боллоо” гэсэн гэдэг.

-Ринчен гуай vнэхээр бусдын ярьдаг шиг тийм ёжтой шооч хvн байсан юмуу?
-Олон нийтийн дунд Ри багшийг их ёжтой хvн байсан гэдэг ойлголт єргєн тархсан. Биеэ vгvйлдэггvй, боловсрол чадал сул, хий сурталжсан, цээж хєдєлгєдєг голцуу дундаас дээш албан тушаалын цєєнгvй хvмvvс дандаа хоосон албархаж дургvйг нь хvргэдэг байсан. Тэднийг цохиод авалтай биш дээ. Тэр vед ингэж л цэвэрхэн ичээж, боловсрол чадлы нь ойлгуулахаас єєр яах билээ. Тvvнээс бус уулзаж учирсан хvн болгоныг vгээр гартааж мадлаад байдаггvй, ер энгийн, хэнд ч болов хvvхэд vvхэд гэлтгvй цємтэй нь хvндэтгэж харьцдаг байсан даа.

Аугаа хvний тухай єєрийн бодол
Vнэн гайхам. Vзтэл биширмээр ажгуу. Бямбын Ринчен сурах мэдэхийн vйлсийг амьдралынхаа нэгэн зорилго болгож, эх орноо эх орон шиг хэлтэй соёлтой, хилтэй нутагтай, гадагшаа нэртэй, дотогшоо хvндлэлтэй болгохын тєлєє амьдарсан. Тэр олон зvрхээр амьдарч, олон vйл бvтээсэн. Vндэсний уламжлал соёлыг хамгаалан хойч vедээ vлдээе хэмээн тэр зоригложээ. Магадгvй ухаант хvмvvн хойчийн нэгэн єдєр ийм цаг ирнэ гэдгийг зєнгєєрєє мэдэрсэн ч байж болох. Vнэхээр єєрийн бус єрєєлийн тєлєє амьдарсан халуун сэтгэл байж.
Тэрбээр “Цогт тайж” кино зохиолоор БНМАУ-ын тєрийн шагнал хvртэхдээ дагалдах мєнгєн шагналаа (1944) Фашист Германы vvсгэсэн дайнд хэлмэгдсэн Ленинград хотын єнчин хvvхдvvдэд бэлэглэсэн бол ЗХУ-ын зохиолчидтой хамтарч гаргасан “Детская Литература” сэтгvvлийн шагналаа Америкийн тvрэмгийлэлд єртсєн Вьетнамын єнчин хvvхдvvдэд бэлэглэсэн, гадаад улсад хэвлvvлсэн номынхоо шагналыг банкаар гуйвуулж ирэхэд ёсыг бодож єнгєний ганц дэвсгэртийг аваад Монгол улсынхаа хєгжлийн тєлєє хандивладаг байсан гэдэг. Аугаа хvний сэтгэл аугаа л байх юм.

Монгол улсын тєрийн шагналт, профессор Д.Цэнд:
“Монгол хэл соёлын тєлєє тууштай тэмцэгч Бямбын Ринчен хаа нэг томчуулыг vгээр мохоож авдаг нэгэн хэдий ч бас нєгєєтэйгvvр энгvvн хvн байлаа. Суръя мэдье, заалгая шамдъя гэсэн хvн, хэнд ч гэсэн хэдэн цагаар ч хамаагvй мэдэж чадахаа зааж, хєдєєгийн арван жилийн сургуулиас ирсэн гуравдугаар ангийн хvvхдэд ч алаг vзэхгvй цаг гарган захиа бичиж суудагсан. Хийж бvтээх, сурах мэдэхийн тєлєє єєрийгєє дайчилж чаддаг хvн дээ. Гэрт нь ороход гурван бичгийн машин тавьчихсан нэгд нь орчуулга, нєгєєд нь судалгаа, нєгєє дээр нь зохиолоо бичээд тойроод л ажлаа хийгээд, ер зvгээр цагийг єнгєрєєдєггvй байсан. Монголыг гадаадад таниулах, гадаадын сонгодог соёлыг манайдаа дэлгэрvvлэхэд тvvний гvйцэтгэсэн vvрэг их. Манай Ринчен гуай бол Оросын алдарт сурган хvмvvжvvлэгч Сухомлинский, Жан Жак Руссо нартай эн зэрэгцэхvйц аугаа сурган хvмvvжvvлэгч байсан юм.

Дєч хvрээд би сая тогтниюу. Тэгээд vгсийн цэцэрлэгч болж ч магад буюу. Тэгвэл сэтгэлийн гайхамшиг сайхан цэцэг зvрхнийхээ улаан цусаар ургууланхан, намайг хvн болгосон эх орондоо анхилам vнэрээр нь ачий нь магтан хариулюу.
Б.Ринчен

Тэр єєртєє ийн амлажээ. Тэгээд хожмоо vл мартагдах vгсийн цэцэрлэгч болж чадсан юм.
Хєндий цээжинд орогч бvгдийг нэвтрvvлэх чадалтай
Хєгжим мэт яруу баясгалант Монгол хэл минь
хэмээн аугаа чадлыг нь магтан дуулж, бишрэн хэрэглэснийг нь Оросын алдарч зохиолч Николай Тихонов Ринчен гуайд бичсэн захидалдаа “...элчилгvй уудам Монгол нутгийн бvх єнгє, будаг, цэцгийн vнэр шингэсэн vнэхээрийн яруу сайхан шvлгvvдээ илгээснийг тань ихэд сонирхон vзлээ. ...Та уг нь тал нутгийн хээрийн агь ямар сайхан анхилуун vнэртэй байдгийг л бичсэн билээ. Гэтэл тэр анхилуун vнэрт миний толгой эргэж орхиод “Ариун сайхан сэтгэлт” малчин ардын аргамаг сайхан хvлэг зvvдэнд ороод амраахаа байлаа” хэмээн сэтгэлийн гvнээс магтан бичиж байжээ.

Тэрбээр Монгол хэлнийхээ гайхам сайхан хvч чадлаар эх орныхоо тvvх соёлыг дэлхий дахинаа таниулан бишрvvлэхэд их гавъяа байгуулсан юм. Тэгээд ч “Єндєр гэгээн Занабазар харийнханд хорлогдсон, сэтгэлтэй хvнийхээ дvрээр Ногоон дарь эхийн ижилгvй баримлыг урласан домгийг єгvvллэг болгон бичээд, Єндєр гэгээний хосгvй энэ бvтээлийг анх удаа Леонардо Да Винчигийн “Жоканда”, Рафаэлийн “Эх дагины хєрєг”-тэй эн зэрэгцvvлж єргєсєн билээ. Шvхэр хийж сvмийн оройгоос буусан Буниа хvvгийн эмгэнэлтэйгээр амь vрэгдсэнийг нvдэнд vзэгдтэл дvрсэлсний цаанаас Германы Отто Лилиенталиас ч ємнє монголчууд шvхэр бvтээж байсан юм шvv гэсэн нэгэн омгорхол сэтгэлд нэвчин гарч ирээд байдаг билээ” хэмээн нэрт орчуулагч, эрдэмтэн Г.Аким дуу алдан бичсэн байдгийг санаж байна.

Авъяасыг олсоор хvлж болдоггvй
Эх орноо гэсэн тvvний сэтгэлийн галыг бєхєєх гээд хэн ч дийлээгvй. Тvvнд эх орноо гэсэн сэтгэл, тэмцэхvйн их хурц ухаан, илтгэхvйн дээд авъяас чадвар тэнгэрээс заяажээ. Тvvний уран бvтээлийн мєр бvхнээс эх оронч vнэр ханхалж, уншигч авхайг Монгол гэдэг аугаа сvр хvчит, vл мартагдах тvvх рvv урин аваачна. Тvvний Цогт тайж, Гvнж, Бэр цэцэг, Vvрийн туяа... зохиолуудыг уншихад єєрийн эрхгvй цээжинд гал бадран Монгол оронд тєрснєєрєє бахархах сэтгэл тєрнє.Гурван тогооны vлгэрт гардагчлан Монголчууд бид даанч нэгийгээ дээш гаргах дургvй муухай хvмvvс юм даа. Энэ эрхэм хvмvнийг тvvхэн сэдэвт зохиол их бичлээ, феодлын нийгмийг магтан дууллаа, vндсэрхэг vзэлтэн хэмээн “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана” хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бvv саад бол гэж нvд vзvvрлэж байв. Энэ тухай номын хуудас сєхвєл: “Монголын Феодал ангийн тєлєєлєгчийг шинжлэх ухааны эсрэг чиглэлээр vзvvлэхдээ Монголын ард тvмний тєлєє сэтгэл тавин тэмцэгч мэтээр гаргажээ. Цогт тайж бол эх орончийн vзлээр сэлэм далайсан дээдсийн тєлєєлєгч юм “ хэмээн Vнэн сонины 1950 оны №7-д Манай утга зохиол дахь националист vзлийн тухай єгvvлэлд их эрдэмтнийг уран бvтээлээр нь дамжуулан дарамталж байжээ.

МАХН-ын Тєв хорооны улс тєрийн товчооны 1949,1959 оны тогтоолууд, Б.Ринчений уран бvтээлийн талаар сонин сэтгvvлд хэвлэгдсэн Г.Жамсранжав, Т.Пагва, Л.Мишиг ... нарын єгvvллэгvvд vvнийг гэрчлэн vлджээ. Тухайлбал “Далан настнуудад даруулга хэрэгтэй” шvлэгт
Баримталдаг vзлийг нь хэлбэл идеализм
Бахархдаг соёлыг нь vзвэл феодализм
Багтайгаа байхыг нь харвал социализм
Баримталдаг хэлийг нь ажвал архаизм гэж бичжээ. Гэвч их эрдэмтэн маань энэ бvхнийг тэсэн гарч, эрдэм номын ажлаа туурвисаар байв. Ийм хvнд дарамт шахалтын дунд, энэ аюумшигт байдалд эх орноо зvрхэндээ тээж єєдрєг явна гэдэг аугаа их сэтгэлийн тэнхээ, аугаа их тэсвэр хатуужил билээ.

Тэрбээр хаана ч явсан эх орон юугаан нэхэн санагалздаг байсан гэдэг. Будапештэд явж байхдаа эх нутгаа санан хээр талаас нэгэн аргал олж ихэд баярласнаа хойно нь
“Ар монгол нутагтай эгээ адилхан, агь ханхалсан аргал олж євєртлєєд
Vдэш нь Дунай гэдэг их буудалдаа vнсний саванд утаа барин асаадаг боллоо
Багын дассан аргалын тэр утаа, бахтай таатай, агийн vнэрт нь хамар загатнанхан
Энхэр монгол тал нутгийн минь vнэр л энэ тасалгаанд ханхлах мэт сайхан санагдлаа” хэмээн бахдан бичжээ. Тvvний зохиол бvтээлийг унших бvр эх орноо хайрлах сэтгэл тєрж, гайхамшигт тvvх соёлоороо єєрийн эрхгvй бахдана. Чингис хаан, Ану хатан, Галдан бошгот, Єндєр гэгээн Занабазар, Хатанбаатар Магсаржав, Жанжин Сvхбаатар зэрэг зохиолын баатруудаараа хэлvvлж буй эх оронч, элгэн халуун vгс, зєвхєн эх орныхоо тєлєє гэсэн чин сэтгэлтэй зохиолчоос л гарах тэр ариун мєрvvдийг унших бvр таныг улмаа таних мэт боллоо.


Энэ бvхний эцэст эргээд л єнєєх хоёр давхар цагаан байшин руугаа дахин нэг очмоор санагдав. Наран шингэх зvгтээ хазайж, амгалангийн цаг иржээ. Одоо бvх хvн амарч буй. Харин таны мэт их хvн, их vйлийг сэтгэн суугаа бизээ. Ар монголын дулаан салхи хацар нvvрийг илбэн таалах нь сэтгэлд нэн таатай. Зулай дээрээ алтан соёмбоо залсан, эрхэмсэг агаад хvндлэлтэй их эрдэмтний хvрэл хєрєг одоо амарлингуй болжээ. Нэг санахад єєрийн зохиолын баатрынх нь хэлдэг “Монгол улсын сэтгэл хvчин нэгтэй тусгаар тогтнолын бэлэг тэмдэг соёмботой энэ далбаагаа vvрд эрхэм болгож явагтvн! Цогт тайж vхэвч Монгол улс мєнх” гэсэн ариун vгсийг яг одоо эгц єєдєєс минь харж байгаад єєртєє итгэлтэй агаад элгэмсэгээр хэлэх шиг боллоо.
Энэ vед би зvрхнийхээ лугшилтыг мэдэрч, миний судсаар энэ мэт аугаа Монгол цус гvйж байгаа гэдгээр бахархан малгайгаа авч дахин нэг ёслоод салж ядан холдлоо. Одоо сэтгэл нэг л єег болжээ. Тэр зvг эргэн эргэн харахдаа би “Яг одооноос эхлэн эх орноо зvрхнээсээ хайрлаж, тvvний тєлєє сурч боловсорсон жинхэнэ иргэн нь байхын тєлєє єєрийгєє зориулна” гэж єєртєє дахин дахин амлалаа. Маргааш дахиад л нар мандана... Энэ ТАНЫ зочлох газар болно.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
WarriorSpirit
эрдэмтэн


Зарегистрирован: Jul 15, 2003
Сообщения: 1945
Откуда: Монголия. Улаанбаатар
СообщениеДобавлено: 08.06.04, 12:34 +0000     Ответить с цитатой

Великий ученый, что говорить, недаром его слава всегда в народе и среди ученых. Пример для подражания.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
songool
соохор адуу


Зарегистрирован: May 21, 2004
Сообщения: 2359
Откуда: Ургэн Сухын хойноос бэшэ Хабтагай Туулын хаяанаас
СообщениеДобавлено: 09.06.04, 12:11 +0000     Ответить с цитатой

За Ринчен авгайнгаа тухай мэдэхэ бүгэдээ бэшэжи гаргахам.
Ринчен Бимбаев гэхэээр Халхын Цогт хун тайж гэжи согтой эхэ ороншо суута ируу найрагша дайшан баатар эрые заабал дурдаха хэрэгтэй болно. Монголшуудам энэ хуниие “Цогт тайж ” гэдэг киноноос сайн мэдэхэ болосон байха . Харин та бүгэдынгөө мэдэхэгуй юмыень бэшэе.
1637 ондо ойрод зуунгарын нэгдэсэн сэргын хүсэниие Хошуудын Гууш хаан удирдажи ерээд Ехэ бага улаан хошуун гэжи газар Согто тайжын сэргые сохижо, дайны дундуур сөөн сэргын хамта зугтажи гарсан Согто тайжые Анхан цахиурын бэл гэдэг агуйда хориглон тулалдажи байхадань олзолжи абаа юм. Тиигээд нэгэнтэ диилдэсэн баатарамнай Гууш хаанда бэшэг сэргын долоон зүйлиин ехэ эрдэм заажи үгөөд алуулжи. Тэгэхэдэнь ойродын сэргууд шажанай дайсан шулмасые дарабабди гэжэ хөөрсөглээд тологойгни огтолжи аваад мориной суулэдэ шэрэжи давхилдан явахадань Торгуудын Мэргэн жонон “Иимэ сайн хүсэрхэг сэргые даражи дархан солоо мандуулабши ухэсэн хунии тологойдо хөөгдэжи яваа энэ ехэ муу ёро болово. Хожом юун гээшэ болохо бол доо” гэжи зүгнөсэн ёсоорынь Хохнуурын оолдууд тангуд тувдиин зуйл буриин дээрэмшэндэ саг үргэлжи тонуулжи байдаг болосон гэдэг.
Хэды Цогто тайж алуулжи албат арадуудни ойродын хаад ноёдын боол болосон болобши урэ ундэсэнь тасарсангуй. Минии мэдэхээр гурван газар салаалан суусан юм.
1. Хохнуурта Цогт тайжын сула хатанаас турөсэн “Номхон ноён” гэж хуунь ойродын хидалганааас зугтан ами гаржи Хохнуур тувдиин хоорондохи уула хавсалаар гурван уеын турша нюугдан нютагласанай эсэстэ манжи хаанда дагажи тамга сэлтэ аваад хохнуурын 33 хошууны нэгэн болоод суужи. Эдэнэрын хамагын суулшын Дорж ноён 1940-эд он хуртэр хошуу нютагаа захиржи байсан юм.
2. Халха монголдо Цогто хун тайжын 4-р хувуун Гарма Заан хун тайж аавынгаа алуулсанаас хойшо эльгэн садан эсэгым түрөл гэжи Түшээтэ ханые бараадажи ерээ.Туунии хувуун Сутай илдэн хун тайж 1688 ондо Галдан бошогтын хулөөс зайлжи Манжи хаанда даган 1691 ондо Долнуурын чуулганаар Халхын 34 засаг ноёной нэгэн болжи үрэ хойчисни Халхын Сайн ноён хан аймагиин Илдэн бэйлиин хошууны ноёд яваа. Хамагай суулшынгинь Шарабжанцан жун ван 1923 ондо арадай засагай тулоолэгшэдэ тамгаяа тушаагаа хэм. Энэ хошуун бол одоогын Оворхангай аймагиин Хужирт, Зуйл,Олзийт, Сант сомонууд юм.
3. Буряад монголдо Цогто хун тайжиин аша Хонтогорын Охин хун тайж 1696 ондо орожи ерэн Оросын баатар сагаан хаанаас 1717 ондо хамагын анханы буряад монголын тайша болжи байгалын үмнэхи буряадуудые захирха эрхээр шагнууласан хэдышье эрхэ мэдэлни зувхөн Сонгоол отогоор хизаарилагдаха болсон бэлэй. Харин Охин хун тайжиин оросын харията болосон туухиие хэлэбэл 1637 ондо Согто тайжиин ами урэгдэхэдэ Хонтогор хувуунинь эхынгээ садан туролые бодожи (“Цогтын хадны бичиг ” дээр гардаг халуут авга эгч нь тэр хошуунд, мон Хонтогорын эх Цэрэнжид Авга аймгиин ноёны охин байв) Увормонголын Авга хошуунда ошожи ами хоргодожи байгаа. Тиигээд хувуунинь Охин тайж 1691 ондо Халха монгол манжида дагаха чуулган болоходо элитэ эсэргуусэн тэмсээд баригдажи хоригдосонши мултаражи гараад оорын албата 150 сомон арадые дахуулан зугтажи Мэнэнгиин талые шувталаад одоогын Буряадын нютагта орожи ерэн сагаан хаанда дагасан гэдэг юм.
Тиигээд Согто тайжиин урэс 1822 он хурэтэр тайшаа солотойгоор сонгоол отогоо захиржа яваад Орос ноён Сперанскийн оорчлэлтоор тайшаа соло угии боложо Охин тайжиинхан Степной дум гэдэгтэ алба хааха боложи голова гэдэг солотой болсон бэлэй. Тэдэнэрын нэгэн голова Ж.Б.Самданов гэжи Ринчен авгайн эх Дулмаа ахайн эсэг юм.
Эндэ схемээр узуулбэл
Цогт тайж- Хонтогор- Охин хун тайж(Окин Хонтогоров, Окин зайсан, Окин тархан батур тайша)- Унагач- Нима- Бамба- Самдан- Базар- Жамбал- Дулма ахайн хувуун бол Ринчен авгай юм.
Харин одоо шусан туролоор ямар гаралтай гэжи мэдэхынгээ хэрээр бэшэе.
Та бухэнэйм мэдэхээр Ринчен авгай бол Еншообу гэжи овогтой.
Эдэнии хамагиин дээдэ увгонь Мо’нх –Мунхэ гэжи хун байсан юм. Энэ тухай нэгэ домогые хэлэбэл Охин тайжиин нухор Мунхэнь Охиныг Орос руу зугтаж явахадань хамта яважи шадасангуй улдэшоо . Тиигээд андынгаа хойноос явахаа тухоорэхэдни ээжинь явуулах дурагуй байгаа.” Охин яваад уни болоо .Ши замдаа ухэжэшье болохош.” Тэгээд диилдэсэнгуй яваха болоходни хухэнынгоо суугөөр хурууд зууржи угоод энииги замдаа эдижи ява гээд үгжи. Тиигээд Мунх нухэрни Охиныгоо зорижи ерээд уулзахадни Охин асуужи байна Ши нухэрэмни монголсоо намда ямар бэлэг авчи ерэб даа ? гэхэдни нугоо хуруудаа угоо тиихэдэнь Охин Ши бидэ хоёр нэгэ эхиин сууг хухэсэн аха дуу болообди гээ. Тиигээд Мунхиин удам сонгоол отогто Юншообу-Сонгоол гэжи ороо юм. Баса Мунхэтэн шье гэдэг. Харамсалтайнь намда Ринчен авгайн угай бэшэг угии. Оорынгинь бэшэсэн намтараас харуулбал
Мунхэ-....................- Бимба- Буда- Раднаажав- Ринчен- Барсболд- Дэнзэн
Харин Буряад газарта Цогт тайжиин үрэ хойчис унир олон байна. Охин тайж оороо 8 хувуудтэй хун. Энэ 8 хувуудни Ухин найман гэдэг овог боложи сагаан хаанайнгаа хасаг сэргиин албанда Наполеоны дайнаас эхилээд лэ Орос гурний явууласан бүхии лэ дайнда оролсожи нэрэтэй суутай явасан хунууд ехэ олон. Одоо орос гурэндэ хамаарагдажа байдаг Буряад республикдэ Богдо Чингис хааны удам Цогт тайжиин урэс хэдэн зуугаараа ундор албан хаажи яванад.
Зай элдэб дэмии угэнууд улигласан бол намайе хулисэгты
Та бухэниие хундэдхэн ёсолосон Авгад-Сонгоол songool
_________________
миний блогто айлчалаарай!!!
http://songolia.blogspot.com
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Yahoo Messenger ICQ Number
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 10.06.04, 08:01 +0000     Ответить с цитатой

Yostoi sonirhuushtai saihan zuil bichsen baina.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Batmangaadai
баймга ороошо


Зарегистрирован: Jul 22, 2003
Сообщения: 212
СообщениеДобавлено: 10.06.04, 09:12 +0000     Ответить с цитатой

Rinchen guain bichsen neg niitlel end orosoor baina:

http://cx.irkutsk.ru/besed/masters/bur_orn/ornament.htm
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Batm.
Гость




СообщениеДобавлено: 11.06.04, 07:18 +0000     Ответить с цитатой

Dam yaria hereggui ee, girgal! Deer chinii bichsen chin eh orondoo hairtai huniig bish harin "meekeetei" hunii tuhai l heleed baina. Renchin guai arai ondoo hun baisan baihaa.
Вернуться к началу
Gangarana
Гость




СообщениеДобавлено: 11.06.04, 13:45 +0000     Ответить с цитатой

Pop Queen Saraa is denying the fact she is dating with Den Barsboldt, grandson of Rinchin.
Here's Denzen's website http://www.denbars.com/index.htm with some pics of his family.
Вернуться к началу
WarriorSpirit
эрдэмтэн


Зарегистрирован: Jul 15, 2003
Сообщения: 1945
Откуда: Монголия. Улаанбаатар
СообщениеДобавлено: 12.06.04, 07:54 +0000     Ответить с цитатой

shar soniny yum bicheed yahav dee..tegeed ch barsbold, saraagiin yum Rinchen bagshid yamar hamaatai yum? 8)
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
enhd_
Гость




СообщениеДобавлено: 13.06.04, 10:20 +0000     Ответить с цитатой

Ринчен гуай ч мундаг хvн.
Багадаа би "Заан залуудай", "Yvрийн туяа" г.м. номнуудыг нь амтархан уншдаг байлаа.

Зарим нэг буудсан зvйл ч байдаг юм. Жишээ нь: ambassador гэдэг vгийг монгол хэлний "амбан сайд" гэдэг vгнээс гарсан г.м.
Вернуться к началу
songool
соохор адуу


Зарегистрирован: May 21, 2004
Сообщения: 2359
Откуда: Ургэн Сухын хойноос бэшэ Хабтагай Туулын хаяанаас
СообщениеДобавлено: 14.06.04, 10:51 +0000     Ответить с цитатой

ene saitanda orodog hunuud she geje baihaya bolison heberitei manai mongolshuud l baiha yum tiigeheer ni tedenuudteigee l yarisaya gej sanaa hem
to batmangaadai
chinii nick chin neg oirad mongoliin domgiin baatryn neriig sanagduulaad baih yum
bayadiin chimeg harvaachiin huu batmangaadai gej amarsanaagiin boslogod oroltsij yabsan gej chi bayad yasatai gu?
za za demei yum asuusan bol urshoogeerei namaas asuuh zuil baibaltnai duratai hariutsaham ene bryad hooreldoon soo yamar neg sonirholtoi sedeb nemeje tabiha yehe dura hurebshi yun beshehe belei sain medenegui heduule yun tuhai yarilsah be?
_________________
миний блогто айлчалаарай!!!
http://songolia.blogspot.com
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Yahoo Messenger ICQ Number
Batm.
Гость




СообщениеДобавлено: 15.06.04, 07:50 +0000     Ответить с цитатой

Bi halh mongol. Baraan-Mangud yastai. Eejiin talaasaa bol bayad.
Вернуться к началу
Туяна
эрдэмтэн


Зарегистрирован: Apr 12, 2004
Сообщения: 1629
СообщениеДобавлено: 17.06.04, 06:29 +0000     зочид Ответить с цитатой

Ринчинэй Барсболд гээд хубууниинь ехэ нэрэтэй палеонтолог гэж дуулсан байнаб. Тэрээн тухай хун мэдэнэ гу?
_________________
Мнение не бывает истинным, или ложным, а лишь полезным или бесполезным ( Шри Ауробиндо)
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Batm.
Гость




СообщениеДобавлено: 17.06.04, 07:22 +0000     Ответить с цитатой

Barsbold neg ih nertei bishee.
Вернуться к началу
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн Часовой пояс: GMT - 3
На страницу 1, 2  След.
Страница 1 из 2

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
soyol.ru - всё о культуре и искусстве Бурятии




Рейтинг@Mail.ru