BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


PANMONGOLIZM.
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10  След.
 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
HORIDOIMERGEN
ходо байгша


Зарегистрирован: Jan 06, 2007
Сообщения: 338
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 16.01.07, 08:52 +0000     unshival zohiltoi medee!!! Ответить с цитатой

Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
HORIDOIMERGEN
ходо байгша


Зарегистрирован: Jan 06, 2007
Сообщения: 338
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 23.01.07, 04:25 +0000     Ответить с цитатой

ta bugd sanal aa ogno uu?

nudetgesen Horidoimergen!!!
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
HORIDOIMERGEN
ходо байгша


Зарегистрирован: Jan 06, 2007
Сообщения: 338
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 27.01.07, 07:23 +0000     Ответить с цитатой

...
_________________
http://horidoimergen.blog.gogo.mn/
ХОРИДOЙМЭРГЭН


Последний раз редактировалось: HORIDOIMERGEN (27.01.07, 07:40 +0000), всего редактировалось 1 раз
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
HORIDOIMERGEN
ходо байгша


Зарегистрирован: Jan 06, 2007
Сообщения: 338
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 27.01.07, 07:25 +0000     Ответить с цитатой

Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
HORIDOIMERGEN
ходо байгша


Зарегистрирован: Jan 06, 2007
Сообщения: 338
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 27.01.07, 07:34 +0000     Ответить с цитатой

:roll: :roll: :roll: :D
_________________
http://horidoimergen.blog.gogo.mn/
ХОРИДOЙМЭРГЭН
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
HORIDOIMERGEN
ходо байгша


Зарегистрирован: Jan 06, 2007
Сообщения: 338
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 27.01.07, 07:45 +0000     unen ug. Ответить с цитатой

ТАВАН СУМЫН СУРГААЛЬ МОНГОЛЧУУДЫГ АУГАА БОЛГОНО

Таван сум бол бидний эв нэгдлийн бэлгэдэл билээ. Монголчуудын нэгдсэн хvч дэлхийн тvvхэнд хосгvй байсан. Улс vндэстнээ сэргээн мандуулаад зогсолгvй, хvн тєрєлхтєний зєрчил дайсагналыг арилгаж, даяарын энх амгаланг тогтоож, бултаар хєгжин цэцэглэх нєхцєлийг бvрдvvлж байсан аугаа vе, алтан зуун буй.
Мєнх Хєх Тэнгэртээ шvтэж, Бурханы хуулинд захирагдаж, эв нэгдлээ сахиж, хvчээ нэгтгэн зорьж тэмцэж байх vедээ монголчууд их ард тvмэн, Монгол улс дэлхийн гvрэн байсан юм. Монголын эзэнт гvрэн шиг тив тивд сvрээ бадруулж, олон хvчирхэг улс тvмнийг захирч чадсан нь эртний Египет, Грек, Ром, хожуу цагийн Араб, Франц, Англи, ХХ зууны Герман, Орос, Америк аль нь ч бус билээ. Зєвхєн монголчууд л хvн тєрєлхтєний тvvхэнд хамгийн хvчирхэг нь байсан.
Бараг бvх дэлхий монголчуудын эсрэг хандсанаар хvч сулрах нэгэн нєхцєл бvрдсэн. Гэхдээ л эв нэгдэл алдарсан нь доройтлын хамгийн гол нєхцєл болсон юм. Хаад ноёд хагаран тэмцэлдэж, эгэл олон эрхшээгдэн дагаснаар Тэнгэр Бурханаасаа холдож, эрч хvчээр мєхєсдсєн билээ.
Vр дvнд нь єнєєгийн монголчууд хамгийн их хохирч хэлмэгдэж, дарлагдан нухчуулж, хуваагдаж булаагдсан ард тvмний нэг болжээ. Монголчуудын эмгэнэл еврей, армян, кvрдийн тvvхтэй л эн зэрэгцэх аж.
ХХ зуун-бага ард тvмнvvдийн эмгэнэлийн зуун. Египет, ром, ассир, араб, сельжук, османы тvрэмгийлэлд автаж, боолчлогдож, эх орноосоо хєєгдєж, дэлхий даяар тарсан жvvд нарыг улс бvрд хажиглан хавчдаг асан ба Герман 6 сая еврейг шууд устгасан нь энэ ард тvмний бараг хагас нь билээ. Эртний тvvх соёлт армянууд дутахгvй тооны булаан эзлэлд єртєж, дэлхийн I дайны vед Осман гvрэн улсынх нь гол хэсэг болох Баруун Армяныг газрын хєрснєєс арчина гээд хядахад богино хугацаанд ард иргэдийнхээ талыг буюу 2 сая хvнээ хєнєєлгєсєн юм. Єєрийн тєр улстай мандаж бадарч явсан кvрдvvд єнєєдєр 20 саяулаа ч, дєрвєн улсад хуваагдан булаагдаж, тэр бvрд хавчигдан гадуурхагдаж, аймаглан устгах бодлогод хэлмэгдсээр явна. Энэ ард тvмнvvдийн эмгэнэлийг дэлхий даяар мэддэг. Харин монголынхыг л мэддэггvй.
Монголын эзэнт гvрэн унахад монголчуудын жинтэй хувь нь алс нутгуудад хєдєлшгvй суурьшиж, єєр шашинд орж, харьжиж хоцорсон. Монгол нутагтаа байсан нь хэмхэлдэн тэмцэлдэж, Чингисийн ємнєх vе шиг хоорондоо дайтаж эхэлсэн. Хаад ноёдын удам угсаа, улаан шарын шашин, ойрд халх гээд л санаанд орж болох бvхнээр хуваагдан иргэний дайн єрнvvлсээр Манжийн хvчирхэгжилтэй золгосон. Хvчээ нэгтгэлгvй дайнаа vргэлжлvvлсээр байсныг ашиглан манжууд 1636 онд Євєр Монгол, 1696 онд Халх, 1758 онд Зvvнгарыг эрхэндээ оруулж, энэ vес оросууд Буриадыг булаасан юм.
1911 онд Ар Монгол тусгаар тогтнох байдлыг олж, улмаар Алтай, Хянган, Хєх нуур, Байгаль нуурыг багтаасан, монголчуудын унаган нутгуудыг нэгтгэсэн улсаа байгуулах дайныг хийж, зорьсондоо бараг хvрсэн билээ. Євєр Монголын дийлэнхийг чєлєєлж, монголчуудын ихэнхийн итгэл дэмжлэгийг хvлээж, засаг захиргаандаа хамруулж байсан юм. Гэвч 1913 онд Орос, Хятад хvч хавсран Монголын эсрэг тэмцсэнээр Богд хаан чєлєєлсєн нутгуудаас цэргээ татаж, Хятад Євєр, Торгууд Монголыг, Орос Буриад, Цагаан Ойрдыг ичгvvр сонжуургvй булаан авцгаасан. 1914 онд Ар Монголын хэсэг, Богдын мэдлийн нутаг Тагна Урианхайг Орос тvрэмгийлсэн юм.
Монголын эх орончид 1919 онд Нармай Монголыг байгуулна гэж тэмцсэн ч мєн л их гvрнvvдийн хvчинд мєхєсдєв. 1921 онд монголын хувьсгалчид Ар Монголын тусгаар тогтнолыг бататгаж, большевикууд хичнээн эсэргvvцэж байсан ч Монголыг нэгтгэх бодлогыг vргэлжлvvлж, Євєр Монгол, Буриад, Барга,Торгууд, Халимаг, Цагаан Ойрд гээд монголчуудын бvх нутагт vйл ажиллагаа явуулж байв. Монгол Ардын Намын хамгийн гол зорилго нь Монголоо нэгтгэх vйлс байсан юм.
1945 онд БНМАУ Євєр Монголыг харийн дарлалаас ангижруулахаар дайнд хєдлєв. Чєлєєлєх зорилгоо биелvvлсэн ахан дvvстээ Євєр Монголын парламент нэгдэх хvслээ илэрхийлсэн бичгийг єргєлєє. Мао хvчирхэгжтэл буюу тавиад он дундартал бvх монголчууд нэгдэх бэлтгэлээ хийж байв. Энэ ажилд Сталин саад тотгор учруулж байсан ч гэлээ, алсдаа монголын ССР байгуулж улсдаа нийлvvлэх бодолтойгоор БНМАУ-д “оросын”, “хятадын” монголчуудыг болон монгол нутгийг нэгтгэх хувилбарыг авч vзэж байлаа. Гэвч байдал хамгийн муугаар эргэсэн.
Єнєєдєр монголчуудын дєрєвний нэг л гадны эзэрхлээс ангид улс байгуулан сууж буй нь бидний энэ Тєв Монгол улс юм. Бvх монголчуудыг нэгтгэх гэж шантаршгvй тэмцэж байсны тєлєє большевикууд Ар Монголын эх орончдыг устгах, хvн ардыг бєєнєєр хєнєєх, оюуны геноцид явуулах зэрэг олон харгислалыг vйлдсэн. 1990 оноос хойш Зєвлєлтийн дагуул байхаа больсон ч Монгол улс харийн дарамтыг эдэлсээр ирэв. Бусад нь хамаг эрхээ хязгаарлуулж, уусгах бодлогын золиос болж, хавчигдан гадуурхагдаж, шаналан зовж байна.
Монголдоо нэгдье гэж байнга тэмvvлж ирсэн євєр монголчууд Хятадын харъяанд ЄМЄЗО гэгдэн оршиж буй. ХХ зуунд хэдэн ч удаа ард нийтээрээ Ар Монголд нэгдэх хvслээ илэрхийлж, 30-аад онд Японы тусламжаар Хятадаас ангижран тусгай улсыг байгуулж байсан тэд мєн ч их харгислал хядлагыг vзсэн дээ. Хятадын засаг БНМАУ-д нэгдэх гэлээ гэж єширхєн, аймаглан хєнєєх, хятадчилан уусгах, элдэв туршилтын золиос болгох бодлогыг тэдэнд тулгаж, євєр монголчууд vvнийг vл хvлцэн томоохон бослого хэдэнтээ гаргаж, эсэргvvцлийн арга хэмжээ зохион байгуулсаар ирэв.
Тусгаар тогтнолын тєлєє тууштай тэмцэгч ойрдуудын удам торгууд монголчууд Шинэ хязгаар, Хєх нуур зэрэг єргєн уудам нутагт тархан амьдарч байна. Монголын эзэнт гvрний эринд болон хожуу vед Хятадын олон нутагт суурьшсан монголчуудыг нэмбэл БНХАУ дахь угсаа нэгтнvvд маань 6 сая шахам болох ажээ.
Орос, ТУХН-д 1 сая орчим монголчууд буй юм. Тэдний томоохон бvлэг нь 400 гаруй мянган буриадууд билээ. Тэд Монголоо нэгтгэх vзэлтэй нэрт зvтгэлтнvvдийг тєрvvлж, 1920-иод онд элэг нэгтнээ дагах єргєн тэмцлийг єрнvvлж, Халхад олноороо нvvдэллэн ирж байв. Сталинистууд Буриадыг хэдэн хэсэг хувааж, нутгийн хагасыг хvн амтай нь бусад мужид єгч, сэхээтнvvдийг панмонголист хэмээн хядаж, зон олныг бєєнєєр хороон харгислаж байсан юм. Єнєєгийн буриадуудын тоо VII зууны хэмжээнд байгаа нь ямар хэрцгий бодлого явагдсаныг харуулнам (VII зуунаас хойш оросууд 30 дахин єсчээ).
200 мянга орчим халимаг Орос, ТУХН-аар нэг тарсан буй. ХVII зууны эхээр язгууртны зєрчлєєс болж торгуудын 50 мянган єрх Ижил мєрєнд очиж суурьшсаны залгамжлагч тэд юм. Халимагууд бас л монголчуудтайгаа нэгдэхийг хvсдэг тэмцдэг байсан. Vvнд хилэгнэсэн Сталин халимагуудыг Сибирь даяар тараан цєлж, нутгийг нь зэргэлдээ мужуудад хуваан єгсєн. Энэ нь халимагчуудыг vлдэх мєргvй устгах гэсэн оролдлого байсан юм.
Орос 1914 онд Ар Монголоос Туваг эрээ цээргvй булаасан. Монголын тєрєєс Тагна Урианхайг эргvvлэн єгєхийг удаа дараалан шаардаж байсан тул Зєвлєлт Орос Танну-Тувагийн БНУ гэдэг тусгаар тогтносон улс байгуулагдлаа гэхчилэн хуурч мэхлэхийг хичээж байсаар 1944 онд хавсарган нэгтгэснээ эцэслэн зарласан. ХХ зуунд тувачууд 1911, 1921 оны Монголын тусгаар тогтнолын тэмцэлд оролцож, оросууд тусгаар улс болгоно гэхэд ихэд дургvйцэн нэг бус удаа Ар Монголтой нэгдэх бослого хєдєлгєєн єрнvvлж байлаа. Єнєєгийн тувачууд мєн 200 мянга орчим.
1864 онд Манж улс Оросын дарамтанд автаж, Монголын их хэмжээний нутгийг найр тавин єгсєн. Тэр нутгийн хэсэгт 1922 онд Ойрдын автономит муж байгуулагдсан агаад, 1948 онд Сталин Уулын Алтайн АМ хэмээн нэрийг нь єєрчилж, уугуул монголчуудад ойрд хэмээх vгийг цаазлан хориглож, оросчлох, тvрэгжvvлэх бодлогыг хэрэгжvvлсэн юм. Бусдаас дутахгvй хэлмэгдсэн, єєрсдийгєє цагаан ойрд гэдэг 60 мянган монголчууд бєглvv хоцрогдмол байдалд аж тєрж байна.
Афганистанд монголчуудын том бvлэг буй. Их байлдан дагууллын дараа суурьшсан монголчуудын удам юм. Хазар монголчууд хэмээн єєрсдийгєє нэрлэх тэд Хазаражат гэх улсыг байгуулж явжээ. Тvрэмгийлэгчдийн удам, єєр vндэс угсаатай, шиит шvтлэгтэй гэгдэн гадуурхагдаж, афганы эцэс тєгсгєлгvй дайны хєлд нэрвэгдэж, тvмэн зовлонг амсч ирсэн аж. Шашны хийрхэгч талибанчууд тэдний эсрэг онцгой харгис бодлого явуулж байжээ. 2 сая хазар монгол байна гэсэн тооцоо буй. Исламын шашинт гэж тэдэнд бид эгдvvцэх явдалгvй юм. Бид ч унаган шvтлэгээ харийн шашнаар сольсон билээ.
Єєр улсуудад ч олон монгол буй. Орон бvхэнд монголчууд бий. Сvvлийн vед Тєв Монгол гадаадад боолчууд, цагаачид гаргах талаар єндєр тvвшинд хvрлээ. Бид тарж бутрах тусам л доройтож мєхнє. Харин нэгдэж нийлбэл сэргэн мандана.
Єнєєдєр зэвсгийн хvчээр монгол нутгуудыг чєлєєлєх боломж нэгэнт vгvй болжээ. Бvх элэг нэгтнээ Тєв Монголд нvvлгэн ирvvлэх ганц л зам vлдээд байна. Даяарчлал гэдэг нь бидний хувьд даян дэлхийн монголчуудаа нэгтгэх гэсэн утгаар л хэрэгжих ёстой. Цаг алдалгvй монголчуудаа урин залцгаая!
Орон бvхний монголчууд нэгдэгтvн гэж явбаас Тэнгэрийн таалалд нийцэж, аугаа их эрч хvчийг хvртэнэ. ХХI зуун тарж бутарсан аливаа vндэстний нэгдэн нийлэх зуун болох тєлєвтэй байна. Монголчууд vvнээс аанай хоцорвол vхлийн нvгэл тэр болох бvлгээ.
Холгvй цагт, газар нутгийг дэлхийн хvн амд харьцуулан тэгш хуваана гэж том гvрнvvд уулгалах магадлалтай байна. Чингэхэд бид арван саяулаа болчихсон байвал улсаа хадгалан мєнхжинє. Єнєєгийн байдлаараа єдєр хоногийг аргацааж байваас хоёр сая монголыг Улаанбаатарын нэг дvvрэгт хашчихаад л бусдыг булаахаас сийхгvй.
Еврейчvvд Сион уул руугаа vхэн хатан тэмvvлсээр, зуун улсаас цуглаж Израилиа байгуулсан. Монголчууд Бурхан Халдун руугаа амьдралын зорилго болгон зvтгэсээр Хамаг Монголоо байгуулах цаг ирлээ. Орд ордоор нvvн ирж, Тэнгэрээс соёрхсон Монгол улсаа сэргээн мандуулах нь єнєєгийн монголчуудын vvрэг, нэр тєрийн vйл хэрэг, аврал, аз жаргал юм.
Монголчуудын энхийн замаар нэгдэх ганц боломж нь Тєв Монголд шилжин суурьших явдал мєнєєс мєн. Амьдрах улс гvрнээ сонгох нь хvний наад захын эрх. Гаднаас суурьшигчийг авах нь ч тухайн улсын л мэдэх хэрэг. Хєрш гvрнvvд бага vндэстний асуудал багасна гэж нэгдэх бодлогыг баясан дэмжих магад..
Сvvлийн vед манай єгєємєр баялаг орд газруудыг харийнхан ховх сорох тєлєвтэй болоод байгаа. Тэгвэл тал талаас зорих ахан дvvс уул уурхайн мэдлэг, ажиллах хvчээр хангаж, оргилсон бvтээн байгуулалт улс оронд єрнєж, Тэнгэрээс заяат буян хишгийг єєрсдєє хvртэнэ.
Гагцхvv Тєв Монголын хууль эрх зvйн vндэс л vгvйлэгдэж байгаа бус уу. Монгол туургатныг энхийн замаар нэгтгэх хууль єнєєдєр бидэнд хэрэгтэй байна. Хууль гарвал монголчууд ирэхдээ л ирнэ. Улс орон маань дэлхийн буурайн нэг тул Израилийн эхэн vеийн байдлаар хvлээж авахаас єєр замгvй. Тэгэхэд шилжин суурьшигчид цєлд майхан бариад сууж байв. Гэхдээ майхантнууд гэхээс илvv ємчтєнvvд олноор ирж, улс орны хєгжилд нэмэр болох нь дамжиггvй билээ.
Бvх монголчууд нэгдвээс Тэнгэрээс сургасан Таван сумын vлгэр биеллээ олж, бид дийлдэшгvй бат бєх, ялагдашгvй хvч чадалтай болж, цэнгэлийн манлайд хvрэх бvлгээ. Монголын хамгийн сайхан мєрєєдєл, эрмэлзэл, тэмцэл, ирээдvй тэр болой. Эв нэгдэлтэй бай гэсэн Тэнгэрийн зарлигийг дагаваас мандана, зєрчвєєс сєнєнє.
Монголчуудын эв нэгдлийн аугаа хvч бидэнд агаар ус шиг vгvйлэгдэн буй. Тиймээс Тэнгэрийн зарлигаа дагаж, монголчуудыг нэгтгэх vзэл бодлыг єргєн дээдлэгтvн. Эв нэгдлийн тэмцэлд хувь нэмрээ оруул. Тvvний тєлєє Тэнгэртээ мєргєж залбир. ХХ зууны хамгийн эмгэнэлт ард тvмэн монголчуудынхаа тvvхийг мэдэж, мэдvvл. Дэлхий нийтийг Монголд шударга ханддаг болгохын тєлєє чармай. Орд ордоор нvvн ирж, орон бvхний монголчууд нэгдэж, Бурхан Халдун уулаа тахиж, Хамаг Монгол улсаа байгуулж, таван сум шиг эв нэгдэлтэй болж, улс гэрээ сэргээн мандуулах тэр цагийг бишрэн шvт, хvсэн мєрєєд, урин дууд. Монгол туургатныг энхийн замаар нэгтгэх хууль гаргахын тєлєє дуу хоолойгоо єргє. Хилийн чанад дахь элэг нэгтнийхээ соёлыг хvндэтгэ.
Таван сумын сургаалиа биширвэл хамаг гайхамшиг биелэл болно.

2003, “Сvлд хийморийн гайхамшиг" номоос.
_________________
http://horidoimergen.blog.gogo.mn/
ХОРИДOЙМЭРГЭН
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
HORIDOIMERGEN
ходо байгша


Зарегистрирован: Jan 06, 2007
Сообщения: 338
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 06.02.07, 04:50 +0000     Ответить с цитатой

SANAL ASUULGAAS HARHAD YER NI NARMAI MONGOLIIG MONGOLCHUUD HUSDEG NI MEDEEJ YUM.

IDEVH SANAACHLAGIIG NI HARVAL IH TAARUU BN DAA!
_________________
http://horidoimergen.blog.gogo.mn/
ХОРИДOЙМЭРГЭН
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
HORIDOIMERGEN
ходо байгша


Зарегистрирован: Jan 06, 2007
Сообщения: 338
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 07.02.07, 12:41 +0000     projekt Ответить с цитатой

Єнєєгийн дэлхий дахин ба панмонголизм (нэгдсэн монголын тухай vзэл баримтлал)

Аливаа ард тvмэн тєр улсын хоорондын харилцаа нь тухайн ард тvмнийг удирдан залгaмжлaгчдын оюун санаа, шашин шvтлэг, vндэсний vзэл болон єєр бусад хvчин зvйл, vзэл баримтлалд суурилсан амин хувийн сонирхлоос єгсvvлээд тухайн улс орны бvс нутгийн эрх ашиг, єєр хоорондоо тогтоосон гэрээ хэлцэл, холбоо хэлхээ зэрэг vй олон шалтгаанаас vvдэлтэй зогсоо чєлєєгvй дайн дажин, зєрчил тэмцэл, єрсєлдєєн сєргєлдєєн тєдийгvй зєвшил хэлцэл, эвлэрэл нэгдэл, найрамдал хамтын ажиллагаа, аль алиныг агуулсаар ирсэн гэдгийг хvн тєрєлхтний туулсан тvvх харуулж байна.


Тєр улсын харилцааны хэлбэрvvд болох импери (их гvрэн), колони (хараат орон), метрополи (эзэгнэгч улс), протекторат (ивээлд багтсан орон), автономия (єєртєє засах эрхт улс), сюзеренитет (дагавар улс), суверенитет (тусгаар улс), федерация (холбооны улс), конфедерация (эвслийн улс), холбоо, хамтын нийгэмлэг зэрэг нь олон зууны туршид бvрэлдэн бий болсон юм.

Єнєєгийн дэлхийн улс тєрийн газрын зураг бол vvний нэгэн тод жишээ болно. Улиран одсон мянганы дотроос дэлхийн улс гvрний хувь заяанд хvчирхийлэл тvрэмгийллийг хамгийн тод агуулсан зуун бол єнгєрсєн ХХ зуун байв. Чухам энэ зуунд гарсан дэлхийн хоёр дайн хамгийн их цус урсган байж дэлхийн улс тєрийн газрын зургийг vндсээр нь єєрчлєн хуваасан юм. Дэлхийн газрын зураг дээр шинээр хуваагдсан тэр хэсэгт шинэ улс байгуулагдан тусгаар ард тvмнvvдийг нэгтгэж эхлэв. ХХ зууны дунд vеэс Африк, Ази, Латин Америк дахь колонийн систем задарч хэдэн арван шинэ улс орнууд vvслээ.

Зохиомлоор байгуулсан Югославын холбоо дотооддоо vvссэн цуст сєргєлдєєний vр дvнд хэд хэдэн бие даасан улс болж бутрав. Vvнээс дутуугvй бас нэгэн чухал vйл явдал бол гаднын шууд оролцоотойгоор хоёр хэсэгт тусгаарлагдаад байсан Въетнам дараа нь Герман эргээд нэгдсэн явдал байв. Геополитикийн бодлого, Европ тєвтэй vзэл баримтлалын vvднээс Европын холбоо нэлээд хэдэн улс орнуудыг эгнээндээ нэгтгэж эхлэв. Vvний хамт Орос Улс Тусгаар Улсуудын Хамтын Нєхєрлєл (СНГ), Белорусын Xолбоо гэгчийг байгуулaхаар эрмэлзэж байна.

Мєн сvvлийн vед Пантуркизм, Панисламизмийн vзэл санаа эрч хvчээ авч буй. Евро-Азийн тухай дахин яригдаж эхэллээ. Пан-Америкийн vзэл санаа урьдын адил амь бєхтэй байсаар байна. Пан-Азийн vзэл гvн нойрноосоо сэрэхийн сацуу Азийн сэргэн мандалтын тухай асуудал гарч ирэх болов. Эдгээрийн хамт аливаа vндэстэн оршин тогтнох тусгаар байдлаа єєрдєє тодорхойлох хандлага эрчимжиж байна. Жишээ нь чех, словакийн ард тvмэн соёлтойгоор салан тусгаарлагдаж, тус тусдаа єєрийн улсаа байгуулсан явдал юм.

Vндэстний єєртєє засах эрхийн тєлєє хамгийн хурц ширvvн тэмцэл єрнєж байгаа газар бол Кавказын бvс нутаг билээ. Vvнтэй адил тєстэй асуудал нэг жилээр биш Ази тивд ч гэсэн vргэлжилж байгаа юм. Энэ бvхэн нь єнєєгийн дэлхий дахинд ємнє нь салан тусгаарлагдсан байсан улс тvмнvvд эргэн нэгдэж єєрсдийн хууль ёсны сонголтоо бие даан хийх эерэг vйл явц ид явагдаж эхлээд буйг харуулж байх шиг. Монголчууд бидний хувьд энэ vйл явцын мєн чанар хэтийн тєлвийг сайтар ухааран мэдэрч, Монгол vндэстнvvдийн нэгдэл буюу Пан-Монголизмын талаар оновчтой концепц боловсруулах нь чухал юм. Энэ нь тухайн асуудалд орчин цагийн улс хоорондын болон vндэстэн хоорондын харилцааны салбар дахь ололт амжилт, ХХI зууны ирээдvйн vvднээс хандахын зэрэгцээ Пан-Монголизмын хуучин баримталж байсан vзэл санааг сэргээн баяжуулж, vндэстний хєдєлгєєний онолын шинэ байр сууринаас vндэстний цєєнхийн талаарх олон улсын хууль эрх зvйн конвенц болон улс тєрийн шинэ сэтгэхvйгээр хандахыг нєхцєл байдал шаардаж байна.

Vvний тулд юуны тvрvvнд тухайн асуудлыг ойлгож, мэдрэх мєн чанарыг нь ухан ойлгоход онцгой ач холбогдол нь єнєєг хvртэл хэвээр байгаа нэрт онолчид болох доктор Ц.Жамцарано (Жамсраны Цэвээн) (1), профессор Элбэгдоржи Ринчин (2), доктор Э.Хара Даван (3) зэрэг тvvхт хvмvvсийн зохиол бvтээл, vлдээсэн євийг анхааралтай судлах хэрэгтэй юм. Сvvлийн жилvvдэд манай зарим нэгэн гавихгvй тvvхчид Элбэгдорж Ринчиногийн нэрийг дан хараар будахын тулд янз бvрээр бичих нь элбэг боллоо. Vvнтэй холбогдуулан хэлэхэд Монгол судлалын VII их хурал дээр японы монголч эрдэмтэн Футаки Хирошигийн тавьсан "Элбэгдорж Ринчино гэж хэн бэ?" гэсэн илтгэлийг уншихыг энэ нийтлэлийг зохиогчийн зvгээс санал болгож байна. Зохиогч энэ нийтлэлдээ Ринчиног Пан-Монголизмын хєдєлгєєний удирдагчдын нэг тєдийгvй энэхvv vзэл санааны гол онолч байсныг тухай vнэн тvvхийг бичиж цагаатгасан байдаг.

Пан-Монголизмын онолчдын зохиол бvтээлvvд тэрслvv хортойд тооцогдон урт удаан хугацааны турш уншигчдын хvртээл болж чадалгvй хоригдож байсан юм. Тэр ч бvv хэл "панмонголизм" хэмээх vг жинхэнэ утга санаагаа алдан гажиж, их гvрний дээрэнгvй vзэлтнvvдийн айдас зэвvvцэл зvхлийг байнга хvртэж байсан тєдийгvй газар нутгийн байршил болон тvvхийн оногдох хувь заяаны эрхээр энэхvv vзэл хєдєлгєєний тєв гарцаагvй болох ёстой Монгол оронд хvртэл нэгэн vе зєвхєн айдас болгоомжлол тєрvvлдэг байлаа.

Зєвхєн сvvлийн жилvvдэд Монголын хэвлэлд Панмонголизмынхєдєлгєєний тvvхийн талаар тайлбарласан хэд хэдэн нийтлэл (4), гарсан боловч харамсалтай нь эдгээрийг зохиогчид єнєєгийн дэлхий дахинд Панмонголизмынvзэл оршин байх хэрэгтэй юу? гэдэг зарчмын гол асуудалд хоёрдмол эсрэг хєндлєнгийн байр сууринаас хандсан байдаг. Иймд энэ асуудлын талаархи vг хэллэг ойлголтыг зєв тодорхой болгохын тулд Сталины хэлмэгдvvлэлт, дарангуйллын vеийн их гvрний бодлогын дагуу хийгдсэн vзэл суртлын ширvvн тэмцлийн явцад тогтсон “хєрєнгєтний vндсэрхэг vзэл”, “vндэсний vзэл” (национализм), "дээрэнгvй vзэл” (шовинизм), “салан тусгаарлах vзэл” (сепаратизма), “эх оронч vзэл” (патриотизм), “эв хамтын vзэл” (интернационализм) болоод эцэст нь "панмонголизм" зэргийг тойрсон илэрхий хуурамч зохиомол ойлголтоос хvмvvсийн сэтгэхvйг чєлєєлєх хэрэгтэй юм.

Тиймээ, энэ бол vнэн. Монголчууд бид энэ зуунд vндэсний эрх чєлєєний тєлєєх тэмцэлдээ томоохон амжилтанд хvрч, улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн тогтоож, улс тєрийн гадаад бодлоготоо тодорхой амжилтанд хvрсэн билээ. Манжийн 220 жилийн дарангуйллаас 1911 онд гарч, тусгаар тогтнол, тєр улсаа тогтоолоо. 1919 онд Читa хотноо болсон Пан-Mонголын их хурлаас Євєр Монгол, Барга, Буриад бvрэлдхvvнд нь орсон бvрэн эрхт Монгол улсыг тунхаглав. 1921 онд Монгол тусгаар улс гэдгээ дахин зарлалаа. 1946 онд Гоминданы Хятад Монгол улсыг тусгаар улс хэмээн хvлээн зєвшєєрєв. 1962 онд БНМАУ НVБ-д элсэв. Єнєєдєр Монгол улс дэлхийн бvх улс гvрнvvдээр хvлээн зєвшєєрєгдсєн, дэлхийн 130 гаруй оронтой дипломат харилцаатай улс болоод байна. Монгол улс болон Монгол vндэстний тусгаар тогтнол бол олон зууны тvvхийн vе шатыг дамжиж ирсэн юм. Монголын анхны нэгдсэн улс vvсэн, улмаар эгнэшгvй хvчирхэг гvрэн болж тєрєлх газар нутаг дээрээ улс гvрнээ байгуулж явснаа дотоодын vймээн самуун феодал ангийн сєргєлдєєн тэмцлийн улмаас тєр улсаараа сарнин задарч, Манж, Оросын их гvрний эзэрхийлэл, дарангуйлал, захиргаанд орж, тусгаар тогтнолоо алдаж байснаа дахин байгуулагдаж, Гадаад болон Дотоод Монгол, Баргын (Буриад Монгол Оросын эзэнт гvрний харъяанд vлдсэн) нутаг дээр сэргэн бий болж байв.

Тєрєлх газар нутгийг маань их гvрний эрх баригчид дур мэдэн Гадаад Монгол, Дотоод Монгол, Буриад Монгол хэмээн 3 тусгаар хэсэг болгосны дээр Монголын багагvй газар нутгийг бялуу хуваахын адил зvсэн огтолж, бие биендээ найр тавин єгч байхыг харсан гэрчvvд нь Монголчууд бид єєрсдєє билээ. Энэхvv шудрага бус vйлдлvvд нь дэлхийн олон нийтийн анхаарлаас нууц далдуур хийгдэж тухай бvрдээ таг дарагдаж ирсэн юм. Хvчээр хуваан салгасны хохирол гамшиг, vр дагаврыг бидний Монголчууд 3 зууны турш амсаж яваа тул эргэж нэгдэх хvсэл бидний дотор хэзээд оршсоор байдаг юм. Эргэж нэгдэх сvvлийн оролдого буюу панмонголизм нь єнєєг хvртэл биеллээ олж чадаагvй ч гэсэн Монголчууд бид задран бутарч явсан тєдийгvй буцаад эвсэн нэгдэж, эргээд хvчирхэгжиж явсан vе тvvхэнд бий билээ. Тиймээс ч энэхvv vзэл бол бvх Монголчуудын vе vеийн хvсэл, Монгол vндэстний хамгийн эрхэм хvслийн нэг юм. Тиймээс ч хэзээд амь бєхтэй оршсоор байх болно. Vvнд итгэл алдрах цаг болоогvй байна.

Яагаад ийм єєдрєг сэтгэлээр хандаж байгаа тухайд гэвэл нэгдvгээрт: дэлхийн тvvхэнд хамгийн зангилаа vvрэгтэй гэж тооцогддог vндэстний асуудал ХХI зуунд маш хурцаар тавигдаж байгаа, хоёрдугаарт: эрдэмтэд судлаачдын vзэж буйгаар энэ зуунд vндэстний тусгаар тогтнолын асуудалд шинэ эргэлтvvд гарч тусгаар улс орнууд аяндаа vvсэх бодит vе ирж байгаа тухай болон, гуравдугаарт: эдгээрийн шууд vр нєлєєгєєр нийт Монгол угсаатны нэгдэн нийлэх эрмэлзэл, тэмvvлэл нэмэгдэх тєдийгvй бодит оролдлогууд vvсэн гарч болох тухай таамаглан яригдаж байгаа зэрэг болно.

Vvний зэрэгцээ XXI зуунд панмонголизмын vзэл улам болосронгуй болж, тvvнийг хэрэгжvvлэх анхны алхамууд хийгдэж эхлэх юм. Чухам энэ зуунд монголчууд нэгдсэн нэгэн vндэстэн болох vйл явцад томоохон амжилтанд хvрч болох талтай билээ. Монголчуудын нэгдэл гэдэг асуудлын эргэн тойрон шийдвэрлэвэл зохих олон vе шаттай асуудлууд байна. Энэхvv бэсрэг нийтлэлийг бичихдээ бид энэ удаад Орос дахь Монгол угсаатай vндэстний цєєнх буюу “Оросын Монголчууд”-ын талаар авч vзэхийг хичээв.

Энэ нийтлэлээрээ бид панмонголизмын vзэл санааны тvvхэн мєн чанарын нэг хэсэг болох их гvрний “хуваан тасдах” vзлийн эсрэг Монгол vндэстнvvд эвлэлдэн нэгдэж газар нутаг тусгаар тогтнолоо сэргээн тогтоож болох талаар ойлголт єгєхийг зорьж буй юм. Эцэст нь нийтлэлийг бичигчдийн бодол эрэгцvvлэл дvгнэлтvvд нь албан ёсны Улаанбаатарын баримтлан буй байр сууртай яв цав нийлэхгvй байж болох тухай тэмдэглэн хэлэхийг хvсч байна.

Юуны ємнє “Оросын Монголчууд”-ын хувь заяаны талаар цєєн зvйл хэлье. Учир нь Орос Монголын харилцаанд дахь Пан-Mонголын хєдєлгєєн нь олон зууны тvvхтэй. Энэ асуудал хоёр улс энх тайвнаар зэрэгцэн оршиж, найрсгаар харилцаж байсан болон сєргєлдєн тэмцэлдэж байсан тvvхийн эерэг сєрєг олон нугачаа vеийг дамжсaнаас улбаалан vvссэн юм. Тийм ч учраас энэ асуудлын мєн чанарыг бодитойгоор ойлгохын тулд тvvхийн шарласан хуудсыг сєхєх хэрэг олонтой гарч байна. Тэр vеийн Монголын хvчирхэг эзэнт гvрний зvгээс ХIII зуунд эртний Оростой хийсэн анхны тулгаралт энэ асуудалд шууд хамааралтай байдаг (Монгол гэдэг нэрийн доор Орос дахь Монгол угсаатнууд болох Буриад, Халимаг, Алтайн Ойрдууд, Тувагийн Урианхай нарыг хураангуйлан хэлж байна).

1223 оны 5 сард Халх голын эрэгт Монголын эрхшээлээс гарах анхны тулалдаан эхэлж, бараг гурван зууны турш дамнан vргэлжилжээ. Энэ vеийг тvvхчид эрдэмтэд янз бvрээр авч vздэг бєгєєд Оросын тvvхийн Монголын vе хэмээсэн нь бий. Нэг хэсэг нь Монголын дарангуйллын vе гэх буюу vгvйрэл хоосрол, харгис хэрцгийлэл, эцэс чєлєєгvй сєргєлдєєн тэмцэл, эзлэн тvрэмгийллийн vе гэдэг бол бас нэг хэсэг тvvхчид бvр эсрэгээр буюу нэгдсэн их Орос гvрэн “Монголын дарлал” нєлєє далбаан дор алхам алхамаар бvрэлдэн бий болсон тvvхэн vе гэж vздэг ажээ. Ингэж vздэг тvvхчид єєрсдийн дvгнэлтээ тайлбарлахдаа Чингис хааны ач хvv Бат хаан єєрийн єргємєл хvv хэмээн зарласан Невийн Александрын хичээл зvтгэлээр Оросууд Алтан Ордны улстай холбоотон болж байсан тvvхэн баримтыг vндэслэл болгодог ажээ. Энэ гайхмаар дипломат vйлдлvvд нь тэр vеийн Монгол Оросын харилцаа зєвхєн ганц “Монголын дарлал”-ын дор байсан биш бие биендээ найрсаг итгэлтэй хандаж байсан тухай дvгнэлтэнд хvргэдэг. Бодит байдал ийм байгаагvй бол Монголын харъяанд байсан Москвагийн вант улс хэрхэн Москвагийн их улс болохсон билээ дээ.

Энэ vндсэн дээрээс Оросын тvvхч Вс.Иванов “–Тэр vед Монголын хаадын дэргэд Москвагийн хаан гэдэг єндгєнєєсєє цухуйж бvлтийсэн ангаахай мэт амьтан байлаа” гэж бичсэн байдаг. Хvчирхэг Алтан Ордны улс задрахад, Монголчууд эртнээс суурьшсан тэр газар нутагтаа vлдэн oн цагийн уртад аажмаар уусан oросжиж нэг хэсэг нь Татар болсон гэдэг. Эдгээрийн vр сад дундаас хаант Орос болон Зєвлєлт Оросын альч vед цєєнгvй сод хvмvvс, авъяаслаг цэргийн жанжинууд тєрєн гарч байсан юм. Орос орон хvчирхэгжин бэхжихийн хэрээр Дорно зvг Сибирийн газар нутаг руу идэвхтэй тvрж эхлэв. XV-XVI зууны хооронд Монголын тєрєлх нутаг дээр єєрсдийн дураар vvссэн тархай бутархай ханлигуудтай тэр vеийн Орос орон ямар нэгэн шууд холбоо хэлхээ байсангvй. XVII зууны эхээр Оросууд баруун Сибирийг эзэлснээр Монголын уугуул газар нутгийн баруун хойд хэсэгт тулж ирээд бэхлэлт шивээгээ хатган тvр буудлалж дорно зvг цаашид хэрхэн хєдлєх цэрэг улс тєрийн судалгаа хийхийн зэрэгцээ Монголын энэ бvс нутаг руу нэвтрэх тохиромжтой цагийг хvлээж байв.

Хэрэв энэ бvс нутагт гэнэт бий болсон шинэ нєхцєл байдал vvсээгvй бол Оросын булаан эзлэгчид удаан хvлээх байсан биз. 1618 оноос Дорнод Азийн газрын зураг дээр нэгэн шинэ хvчирхэг улс гарч ирсэн нь Зvрчидийн удмын Манж нар байлаа. Тэднийг ийнхvv ар хударгаар гэнэдvvлэн гарч ирнэ гэдгийг Орос Монголын аль нь ч тооцож байсангvй. Оросын эзэлсэн газар нутаг шинээр vvссэн гvрэн улсын хооронд дотооддоо зєрчил тэмцэл хагaрал, бутралтай байсан Монголчуудын тогтвор тэнцвэр улам алдагдав. Vнэн хэрэгтээ Монгол vндэстнийг дорнод хойт хоёр хил дээрээ зэрэг дайны байдалд байхаас єєр замгvй нєхцєлд оруулсан юм. Энэ нь тэдний хувьд vнэндээ маш хvнд хэцvv гэдэг ойлгомжтой байлаа. Тэр vеийн Манж Орос 2 гvрнийг холбоотон болгосон бодит нэг нєхцєл бол Монголын газар нутгийг нэгтгэн авах гэсэн яг адил зорилго байв. Энэхvv харилцан ашигтай нєхцєл байдлын улмаас тэд маш хурдан ойлголцож, vvсэн гарсан боломж бvрийг бvрэн дvvрэн ашиглаж байлаа.

Монгол хануудын эвдрэл тэмцэл хурцадсан тохиромжтой тvvхэн vеийг ашиглан Орос гvрэн Монголын зах хязгаар нутгийг шат дараалан эзэлж байв (6). 1620 оноос эхэлсэн эзлэн булаах ажиллагааны дvнд 100 жилийн дараа Монголын Байгаль хавийн нутаг (Умард - Ар Халх) бvрмєсєн эзлэгдэж 1727 оноос Буриад хэмээн нэрлэгдэх болов. Халимагууд XVI зуунны vеэс Монголоос (Зvvнгараас) гарч нvvдэллэн явсаар Каспийн тал нутагт суурьшив. 1661 онд Оросын эзэнт гvрний (8) бvрэлдхvvнд орсон Халимагийн ханлиг vvсчээ. Тувачууд хэмээгдэх Урианхай Монголчууд нь эрт дээр vеэс Монголын бvрэлдхvvнд аж тєрж байв. XVII зууны дундаас Тувагийн нэг хэсэг нь Оросын бvрэлдхvvнд орж нєгєє нэг хэсэг нь Москвагийн шахалтаар Монголоос салан улмаар 1921 онд Тагна Тува Ард Улс (ТТАУ) гэж єєрсдийгєє зарлав. 1944 онд ТТАУ тусгаар байдлаа зогсоож, Зєвлєлт Холбоот Улсын бvрэлдхvvнд орсноор автономит эрхтэй муж болжээ. Ийнхvv Монголын газар нутгийн єргєн уудам хэсэг, хvн ам Оросын эзэнт гvрний vеэс уламжлагдан Зєвлєлт Оросын бvрэлдхvvнд шилжин тvvхийн єєр цаг vед ч Монгол тvмэн хэдэн хэсэг тасдан хуваагдав. Сибирийг судлаач, монголч эрдэмтэд, тvvхчидийн судалгаа нь буриадууд болон тувачуудын хэсэг Алтайн мoнголчууд бvх Сибирийн адилаар сайн дураараа Орост нэгдсэн гэдэг тухай яриа ор vндэсгvй болохыг нотлон харуулдаг юм. Сайн дураараа нэгдсэн гэдэг гайхалтай худал хуурмаг зvйл билээ!

Vнэн хэрэгтээ Монголын эдгээр газар нутаг 200-250 жилийн туршид хvчээр эзлэгдсэн бєгєєд ихэнх тохиолдолд “саaхалт ах нарын” хvчирхийлэл, нутгийн ардын цус нулмисыг далай мэт урсган, хууран мэхлэх, итгэлийг ашиглан тєєрєгдvvлэх, барьцаалан эзэрхийлэх, уугуул нутгийн тvшмэд, урвагчидыг худалдан авах шагнал єгєх замаар, мєн манж нартай тохиролцон хийсэн нууц гэрээ хэлэлцээрийн шугамаар дипломат заль хэрэглэн хэрэгжvvлсэн булаан эзлэлт байв. Оросын харъяат болсон “Оросын Монголчууд” нь бусад єєр гарлын vндэстнvvдийн нэгэн адил хаант Оросын болон Зєвлєлт Оросын vндэстний бодлогын бvх хvнд хvчрийг 3 зууны туршид vvрч ирсэн билээ. Хаант Оросыг ард тvмнvvдийн шорон хэмээн нэрлэсэн байдаг. ‘Оросын Монголчууд’-ын хувьд Хаант Орос vнэхээр хамгийн чанга дэглэмтэй шорон байв.

Хаант Орос, Зєвлєлт Оросын эрх баригчдын vндэсний асуудлаар баримтлан хэрэгжvvлсэн бодлого нь булаан авсан газар нутгийг колончлох, ашиглах, vндэстний цєєнхийг уусгах, тэдэнд дур зоргоороо авирлах, єршєєлгvй гэсгээн шийтгэх, хавчин гадуурхах, vндсэн сонирхолыг нь vл тоомсорлох зэрэгт vндсэн зорилго нь адил тул ялгагдах зvйл багатай байв. Энэхvv бодлогоо хэрэгжvvлэх vндсэн арга нь хvчээр оросжуулах, газар нутгийг нь хуваан Оросуудыг суурьшуулах, тэднийг “зэрлэг” нvvдэлчид рvv турхирах зэрэг юм. “Оросын Монголчууд”-ын vзсэн хохирол, туулсан зовлонг хэмжихийн аргагvй их байлаа. Саяхан болтол Буриад Монголчуудын дунд “Орос хvнийг алах хурга алах хоёр адилхан ” гэсэн яриа байв. Хvн амын хувьд цєєхєн хэдий ч “Оросын Монголчууд” Оросуудтай хамт дэлхийн хоёр дайн, “улаантан”, ”цагаантан” хоорондын иргэний дайн, 3 хувьсгалын шуурганд оролцож, Сталины хэлмэгдvvлэлт, аймаглан устгуулж, нутаг заан хєєгдєж, vндэс угсаагаараа гутаагдан доромжлуулах зэргээр бvх л хатууг ширvvнийг хангалттай vзэж туулсан билээ. Эдгээр хvнд бэрх нєхцєлийн дунд “Оросын Монголчууд”-ын єсєлт эрс буурч зарим тохиолдолд урьд байсан тооноосоо цєєрєх хvртэл байдалд хvрч байв. Жишээ дурдая: Халимагуудын тоо сvvлийн 100 жилд 30% буурсан бєгєєд 1943 оны дvн євлєєр эхэлсэн Халимагуудыг нутаг заан хєєх Сталины хэлмэгдvvлэлтийн жилvvдэд энэ жижиг ард тvмэн хvн амын болон материаллаг хохирол асар их амссан билээ.

Монгол гарлын vндэсний цєєнхийг оросжуулах ажиллагаандaa хамгийн тvрvvнд Vнэн Алдартны шашныг ашигласан байдаг. Vндэстний цєєнхийг хэрээслэх vйл хэрэгт vнэн алдартны шашны сvм хийдvvд жинхэнэ хар тамхи болж байлаа. Христийн сургаалийг сурталчлагч элч нар хаа сайгvй хэрэн явж, нутгийн захиргаа, цагдаагийн тvшмэдийн туслалцаатайгаар буруу номынхныг єтгєс буурал, vр хvvхдийн нь хамт нэг гартаа ташуур нєгєє гартаа загалмай барин хvчээр хэрээслэн номондоо оруулж явсан юм. Сайн дураараа vнэн алдартны шашинд орогсдыг хаант засаг татвар гувчуураас чєлєєлж мєнгє бэлэг єгч байв. Ингэхдээ хэрэв Оросын шашинд даган орвоос гаднын хvн байхаа больж, Оросын ашиг сонирхол ивээлд давслагдан ууссаар язгуурын Монгол угсаа руугаа татагдах хvсэл нь хэзээ ч эргэхгvйгээр арилан мартагдана гэдэг тооцоогоор хийж байлаа. Газар нутагт нь Оросуудыг олноор суурьшуулснаар тэднийг єєрсдийн єсєж тєрсєн нутаг дээр нь гаднын хvн мэт болгон хувиргаж байв. Удалгvй тэд євєг дээдсээс уламжлагдан ирсэн vндэсний баялаг соёл, ёс заншлаа аажмаар мартан уусч эхлэв.

Vндэсний бага сургууль гэж байхгvй тул боломж сvvхээтэй болгон vр хvvхдээ орос сургуульд явуулдаг болсноор vндэсний хэл, хуучин Монгол бичиг аажим ор тас мартагдаж эхлэв. Одоо цагт ихэнх буриадуудын хувьд эртний сайхан эх хэл нь зєвхєн ойр зууртаа харьцах ахуйн хэрэглээний хvрээнд хэрэглэгдэж байгаагийн дээр нийт буриадуудын 14% орос хэлийг эх хэлээ гэж тооцдож буй нь гайхмаар эмгэнэлтэй тоо баримт юм. Ардчилсан шинэ Орос улсын одоо явуулж буй бодлого ч энэхvv vзэгдлийг хєхvvлэн дэмжиж байгаа юм. ОАЛН-ын тэгvvн В.Жириновский Улаан-Vд хотноо єгсєн нэг ярилцлагатаа “улс оронд нэг л хэл байх ёстой, буриад хvvхдvvд тєрєлх хэл дээрээ vлгэр уншдаг байлаа гэж бодьё, гэхдээ онгоцонд суугаад цагийн дараа л тэднийг єєр хэл, єєр улс угтана шvv дээ” хэмээн нээлттэй мэдэгдэж байв. Энэ бол ганц ноён Жириновскийн санал биш тvvнтэй санал нэгнvvд маш олон.

Монгол гарлын vндэстний цєєнхийг уусгах талаар Орос болон Хятадын эрх баригчдын зvгээс явуулж ирсэн шалгарсан арга бол газар нутгийг нь хуваан бутаргах, эзлэн авсан нутаг дээрээ гvрэн улсынхаа дотоодоос татсан цагаачдыг vй олноор суурьшуулах замаар уугуул ард иргэдийг нь тєрєлх газар нутаг дээр нь vндэсний цєєнх болгон бие биенээс нь тусгаарлан холдуулах, нэгдэл нягтралыг сарниулах, хэл соёл ахуй амьдралын арга барилыг нь эвдэн бусниулах зэрэг байсаар ирсэн билээ. Ийм бодлого эрчимтэй явуулсны vр дvнд уугуул иргэд нь эх нутаг дээрээ vндэсний цєєнх болцгоосон юм. Буриадын 24%, Халимагын 52%, Tувагийн 60% нь vндсэн угсааны иргэд болжээ. Хаант Орос улсын vед ч vндэсний цєєнхvvд аль нэгэн мужийн бvрэлдэхvvнд багтаж байсан бол Oктябрийн хувьсгалын дараагаар хуучин Орос гvрний vндэстнvvд анх удаагаа тєр улсаа байгуулах эрх олж авч, холбооны болон автономит улсууд болон хувирсан билээ.

Энэ нь vндэсний цєєнхєд єєрсдєє засан товхинох эрх олгох замаар асуудлыг шийдэх дэвшилттэй тvvхэн vе шат байв. Гэвч эдгээр шинээр бий болсон бvгд найрамдах улсууд гэгч нь хаант Оросын vеэс дарлагдан зовсон ард тvмнvvдэд засан тохинох эрхийг нь олгож байгаа Зєвлєлт засгийн ардчилсан бодлогын зєв мэргэн бодлогыг харуулахад чиглэсэн улс тєрийн тоглоом тєдий зvйл болж хувирсан юм. Сталины засаглалын vеэс эхлээд зєвлєлт засгийн эрх баригчид “нэг гараар єгснєє, нєгєє гараараа буцааж ав ” гэдэг зарчмаар ажиллаж шаардлагатй бvхнийг хоосон амлаж ирсэн юм. Vндэстний бvгд найрамдах улсуудын зvгээс тусгаар тогтнол халдашгvй байдлаа тунхаглаад ирмэгц тэдгээрийн эсрэг цэргийн хvч хэрэглэх хvртэл арга хэмжээ авч байв.

1923 онд Буриад Монголын єєртєє засах эрх бvхий холбооны улс байгуулагдав. Гэвч 1937 онд Кремлийн удирдагчдын нууц тогтоолоор Буриадын нутгийг 4 хэсэг болгон хувааж Уст Ордын (Усьт Ордынский), Эрхvvгийн (Иркутской), Читийн, Агийн vндэсний тойрог болгож БМБНУ-ын удирдагчдыг “vндэсний vзэлтэн”, ”зєвлєлт засгийн эсэргvv” гэсэн нэртэйгээр хэлмэгдvvлэн устгасан тєдийгvй “Пан-Монгол”-ын хувьсгалын эсэргvv байгууллагатай хoлбooтoй нэрэн доор бусад олон vндэс угсааны хэдэн арван мянган гэм буруугvй энгийн иргэдийг хэлмэгдvvлж байв. Бvр Зєвлєлт Холбоот улс Гитлерийн Германы фашизм, Японы имперлизмыг ялсны дараах энх цагт аймшигт єшєє авалт, зэрлэг дарангуйлал, хууль ёсыг бvдvvлгээр зєрчих явдал vргэлжилсээр байв. Тийм нэгэн жишээг авахад, 1951 оны 8 сард ахмад сангийн аж ахиуч А.Н. Сускин, С.Б. Прокопьев, Х.Х. Ханхаев нарыг панмонголизын хэргээр эрх чєлєєг нь хязгаарлаж, 5 жилийн тэнэсэн ял тус бvрт нь олгожээ. Yнэн хэрэгтээ Буриад-Мoнгoлын АБНУ, БНМАУ-ын газар нутагт ямарч панмонголизмын байгууллага байгаагvй. Энэ бvхнийг Дотоод яaмны (НКВД) ажилчид хиймлээр бодож олсон. Тэгэхэд Сталин vхсэн байсан ч панмонгол-буриадизмын сэжиг цагийн эрхийг даган замхараагvй байлаа. Ийм учраас автономит бvгд найрамдах улсын нэрэн дээрх “монголын” гэсэн vг крeмлийн удирдагчид vргэлж бухимдал тєрvvлж байсан. ЗХУ-ын Тэргvvлэгчдийн дээд зєвлєлийн шийдвэрээд 1958 онд бvгд найрамдах улсын нэрнээс єргєс болсон “монголын” гэсэн vгийг арилгаж, цаашид “Буриадын АБНУ” гэж нэрлэх боллоо. Улс тєрийн зорилгоор бvтэн ард тvмны засаглалтай ингэж харьцаж, зохиомлоор ийнхvv нэрлэж болно гэж vv.

Халимаг, Ойрад хvмvvст мєн адил хувь заяa тохиолдсон. 1771 онд анх удаагаа Оросын 2-р Екатерина хатан хаан Халимагийн ханилгийг устгаж, тэднийг Астраханий гувернатoрт оруулсан. 1920 онд В.И.Ленин Халимагийн автономит мужийг байгуулах эрхийн бичигт гарын vсэг зуржээ. 1943 онд И.В.Сталин Халимагийн АБНУ-ыг татан буулгаж, газар нутгийг нь Астрахань, Ростов, Ставропольский мужуудад тараасан. “Хрушевийн дулаарал”-ын жилvvд болох 1956 онд Халимагийн автономит мужийг эхлэн байгуулж, улмаар 1958 онд Халимагийн АБНУ-ыг байгуулсан.

Ойрадуудын хувьд бол Ойрадын автономит мужийг эхлэн байгуулж, 1948 оноос Горно-Алтайский муж хэмээн нэрийг нь єєрчилжээ. Энэ нь уг нутагт оросуудыг суурьшуулсны шууд vр дунд угуул нутгийн хvн амын 30 % хvрэхгvй хэсэг нь ойрадууд болжээ. Тийм байдлаар Орос дахь монгол гаралтай vндэстний цєєнхvvд болох тvvхэн хувь заяa бvрдсэн байна. Энэ гашуун хувь заяaны эрхээр “оросын монголууд” оросын хаaнд хvчин зvтгэж, хожим коммунист засгийн vед аймшиггvйгээр зєвлєлийн тєлєє сэтгэлээрээ зvтгэсэн.

Нэгэн vе тэд бvгдээрээ “боолны арьс” нємрєн хэнд ч vл анзаарагдахаар явж байлаа. Их гvрний дээрэнгvй vзэл, vндэстний дарамт, гутаан доромжлол, шудрагa ёс, засаглал тогтоох, єєртєє засах эрх олох, тvvнчлэн бvх монголчуудын нэгтгэхийн тєлєє тэдний нэг биш удаагийн тэмцлийг тvvх гэрчилнэ. Олон удаа чимээгvй тэмцэл, эсэргvvцэл гарч байлаа. Буриадууд 1703 онд буриадыг цагаатгах, гомдол барагдуулахад зааварчилгаа авах шаардлагатай болж, 1-р Петр хаaнд бvхэл бvтэн тєлєєлєгч явуулж байсан (10).

Оросын хаант улсын дарлагдсан ард тvмний бие даан боссон хvчтэй давалгааны их тvрэлтээр 1905, 1907 оны хувьсгалууд гарсан. Хаанчлал тvлхэгдсэний дараа 1905 онтой харьцуулбал vндэсний хєдєлгєєн илvv єндєр тvвшинд сэргэж, тодорхой зорилго, хєтєлбєртэй зохион байгуулалтын нарийн хэлбэрээ оллоо. Yндэсний хєдєлгєєнvvдийг vндэсний сэхээтнvvдээс шинээр тєрсєн удирдагчид толгойлох болсон.

Буриадад ардын бvлгийг толгойлж байсан Ц.Жамцарано “Буриад ардын туг” нэртэй байгууллагыг vvсгэж, дэвшилтэт буриадуудын намыг мєн зохион байгуулсан. 1917 оны 4 сарын сvvлчээр Читийн бvх буриадын хурлаар vндэстний автономит байдлын тєслийг хvлээн авч, Буриадын vндэстний хороог (Бурнацком) зохион байгуулан, бvх монголчуудын vндэстний чєлєєлєх хєдєлгєєний манлайлан удирдагчдын нэгэн залгамж халаа болж vлдсэн, буриадын vндэстний хєдєлгєєний тухайн vеийн илэрхий тод сэхээтэн Эбэгдoржи Ринчино-г удирдагчаар сонголоо. Буриад-мoнгoлчуудын vндэстний, улс тєр, эдийн засаг, соёлын хєгжлийг єєрчлєх их ажлын довтолгоог иргэний дайн болон хувьсгалын хатуу нєхцєлд засгийн эрхийг барих дээд хэмжээний гvйцэтгэн зохион байгуулагч Бурнацком хийжээ. Дорно дахины ард тvмний их хурлын vеэр Элбэгдoржи Ринчино болон бусад Буриадын тєлєєлєгчид Б.И.Ленинтэй уулзаж Ринчино “Сибирьт Зєвлєлийг байгуулах бодлого ба бусад асуудал” илтгэлийнхээ гар бичмэлийг тvvнд гардуулав. Буриад-монголын ард тvмний vндэстний засаглалын тєлєє олон жилийн тэмцэл Зєвлєлт Оросын удирдагчдаас дэмжлэг авч чадлаа.

1920 оны 10 сард тvvний хийсэн тєслийн дагуу буриад-мoнгoлын автономит эрхийг тогтоохыг хvлээн зєвшєєрсєн юм. Халимагт мєн “Халимагийн ардын туг” гэдэг багш нарын vндэстний байгууллага анх зохион байлгуулсан. Энэ байгууллагын vйл ажиллагаанд алдарт эрдэмтэн доктор Эрежен Хара-Даван итэвхтэй оролцжээ. Yндэстний хєдєлгєєний удирдачид нь хувьсгалын эсэргvv биш, салан тусгаарлагчид биш, хєрєнгєтний vндэстний vзэлтнvvд биш, бодит утгаараа vндэстний хувьсгалт ардчилагчид байхад большешивикууд юунд тэднийг буруутгасан юм бол. Иймд тэд vндэстний цєєнхийн харанхуй байдал, тэднийг vзэн ядалт, оросын хязгаарын vндэстнvvдийн хєгжилд садаа болж байгаа оросын хааны колончилсон бодлогыг хурцаар шvvмжилж байв.

Буриад, Халимаг, Тувагийн урайнхай, Aлтайн ойрадууд єєрийнхєє ард тvмний vндэстний хэл, соёлын сэргэн мандалт, газрын болон удирдлагын шинэчлэлийг татан буулгахын тєлєє, газар нутгийг бєєнєєр булаах, уламжлалт мал аж ахуйг эвдэн сандрахын эсрэг, vндэстний автономыг тогтоохын тєлєє тэмцэлд орлоо. Єєр vгээр хэлбэл оросчлол, хаант засгийн бодлого, зуун зуунаар колончлох засаглалыг устгахын тєлєє тэд тэмцжээ. Оросын 3 хувьсгалын нєлєєн дор vндэстний ухамсар, vндэстний сэхээтний єсєлт, монгол ахан дvvсийн нєхєрлєл Оросын хvрээнээс хальж, Буриадын vндэстний эх орончид Гадаад, Дотоод Монголын vндэстний чєлєєлєх хєдєлгєєнд хvчтэй оролцож эхлэв. Энэ нь тус бvс нутагт олон улсын яривагтай нєхцєл бvрэлдэхэд ашигтай тvлхэц болсон юм. 1919 оны 2 сард бие даасан тусгаар улс байгуулах талаар бvх Монголын угсаатныг зарлан тунхагласан нийт монголчуудын хуралд хамгийн идэвхтэйгээр Буриадын улс тєрийн лидерvvд оролцжээ. Панмонголизмын Читийн хурал гэдэг нэрээр алдаршсан энэ хурал их гvрний дээрэнгvй vзэлтнvvдийн жадны vзvvртэй шууд тулгарав. Харамсалтай нь ийм шалтгаанаар хуралд оролцсон тухайн vеийн гадаад Монголын тєрийг барьж байсан хятадын талыг баримтлагч ноёд феoдалууд урвах, аймхай, тогтворгуй, хvлцэнгvй байр сууринаас болж амжилт гаралгvй уг асуудал “vхэлт”-ийн байдалд орсон. Энэ зоригтой улс тєрийн vйл ажиллагаа “тэг амжилт”-аар тєгссєнєєр бvх монголчуудын зvрх сэтгэлд итгэлийн дєлийг хоёр дахь удаагаа асаав. Анхных нь 1991 оны Монгол улсын тусгаар тогтнолын тунхаг гэж хэлж болно.

Манжуурт Хятадаас зэвсэгт тэмцлийн замаар салан тусгаарлах хэд хэдэн удаагийн Євєр Монголын оролдлого болсон. Тэр бvхэн харгисаар дарагджээ. Нэйс гэгээн, Дамдинсvрэн ван, Тогтох гvн, Чингис болон бусад нэр бvхий хvмvvс тэдний vндэстний чєлєєлєх хєдєлгєєний удирдагчдын дунд байлаа. Мэдээж тэд Гадаад Монгол, Буриадаас тусламж, дэмжлэг авна гэж тооцоолж байсан ч тэнд хаашаа ч зугтаж гарч чадахааргvй хvнд жилvvд тохиoлдож байсан юм. Сибирийн иргэний дайны манантай бvрхэг жилvvдэд Монгол улсын автономит эрхийг устгах зорилгоор 1915 онд орос-хятад-монголын гэрээг цуцлахыг Тєв Сибирьт Хятад санал болгож, цэрэг гарган єнгєрєєх, хvнс тэжээлээр хангах зорилгоор Тєв Сибирьт туслалцаа vзvvлэхийг хvсчээ. Энэ саналыг буриадын тєрийн зvтгэлтнvvд Хятад Монголын талаар тавьсан саналыг зєвшєєрєх юм бол нийт Монголын харилцаанаас илт уравсан, Орос болон Буриад-мoнгoлын ерєнхий сонирхол, улмаар бvх монгол аймгийн нэгдсэн сонирхолд ихээхэн хохирол vзvvлнэ гэж vзжээ.

1921 онд Гадаад Монголоос VIII Богд Жавзандамбаар толгойлуулсан халхын эх орончид бvх монгол угсаатныг нэгтгэх тусламж гуйхаар Николай II хаaнд хандсан юм (11). Энэ уулзалтанд буриадын эх орончид оролцов. 1917 оны хувьсгалын дараа буриадууд хувьсгалт ардчилсан, єндєр сэтгэлтэй оросуудын хамт Монголоос хятадын булаан эзлэгчдийг хєєх, vндэстний чєлєєлєх хувьсгалыг ялах бэлтгэл Оросод хийхэд тусаллаа. Ийм маягаар Буриад, Гадаад Монголын ардууд харилцан дэмжиж, хамтран хvнд бэрх, хувь заяагаа хуваалцаж, хамтран тэмцсэнээрээ тєрєлх монгол нутаг дээрээ нэгдсэн эрх чєлєєт улсаа мандуулах, эвсэн нэгдэх нь зайлшгvй гэсэн хvсэл эрмэлзэл, эв нэгдлийг бэхжvvлсэнийг тvvхийн vнэн гэрчилж байна. Энэ бvхнийг нэгдсэн монгол vзэл (панмонголизм) гэж бид нэрлэж байгаа юм. Ийм учраас мэдээж орчин vед vл биелэгдэх (утоп), єєрийн болон бусдын нутаг дээр хуучны Их Монгол улсыг байгуулахыг хvсэгчдийг панмонголизм гэж тодорхойлсон зохиолчдын vзэл бодлоос бидний байр суурь vндсээрээ ялгаатай байх болно. Иймд буга чєтгєрєєс айхын адил панмонголизмын vзлээс эмээх хэрэггvй юм.

“Оросын монголчууд”-ын уламжлал, vндэстнээ хамгаалах, vндэстнээ єєрсдєє удирдах тэмцэл одоо хvртэл vргэлжилсээр байна. ЗХУ задрaлаас vvнд нєлєєлєх тааламжтай нєхцєл бий боллоо. ЗХУ задарсны дараа “оросын монголчууд” бvрэн эрхт байдлаа хvлээн зєвшєєрvvлэх, єєрсдєє засаглах байдлаа дээшлvvлэхэд хvрсэн жинхэнэ суверенитийн баярын жагсаал болсон нь бvгдэд тодорхой байлaа. Одоогийн байдлаар Оросын холбоонд “Оросын Mонголчууд” амьдардаг Буриад, Халимах, Тува, Алтай гэсэн дєрвєн бvгд найрамдах улс, хоёр буриад vндэстний тойрог байна. Yндэстний бvгд найрамдах улс байгуулах нь vнэндээ ємнєх автономит бvгд найрамдах улсуудаас алхам ахисан дэвшил болно. Yvнтэй уялдан зарим нэгэн тvvхчдийн хэлснийг зориуд энд тэмдэглэх хэрэгтэй. Тэдний бодлоор (одоо vнэнхvv тодорхой харагдаж байгаа) Барон Унгерны байгуулсан “Азийн Морин Дивиз” нь цагаантны дээрэмчид (большевикийн ухуулгаар тэгэж батласан) биш, ядуу монголчуудыг (Даурын засгийн газар) нэгтгэсэн зэвсэгт хvчин байсан ба тэд Єргєє, Монголыг хятадаас чєлєєлєєгvйсэн бол бараг холбоотны харилцаатай байсан Гоминданы цэрэгтэйгээ Улаан арми байлдах байсан юм болов уу.

Японы монголч Футаки Хироши “-Хэрвээ 1911 оны хувьсгалыг Гадаад, Дотоод Монголын хамтарсан vйл ажиллагаа байсан гэж vзвэл, 1921 оны хувьсгал нь Халх, Буриад-Мoнгoлын хамтын хєтєлбєр байв. Хэрвээ 1911 оны хєдєлгєєнд Хайсан гvн Дотоод Монголыг тєлєєлєн гол vvрэг гvйцэтгэсэн гэвэл 1921 оны хувьсгалт vйл ажиллагаанд Ринчино Буриад-Мoнгoлын удирдагчаар оролцсон. Иймд Ринчино нь С.Данзан, Д. Бодоо нарын адил 1921 оны хувьсгалын 3 удирдагчийн нэг болно (12).” гэж vнэн шударгаар дvгнэжээ. Бvгд найрамдах улсуудыг Оросын Холбоон дотроо бие даасан байдалтай боловч, єєрийгєє тодорхойлох эрх байхгvй. Ийм болохоор эл асуудал болон Оросын єнєєгийн vндэстний гадаад бодлого, бусад олон улсын харилцааны зарчмын асуудлууд эцэслэн шийдэгдээгvй, цаашид ярилцах халуун сэдэв болон vргэлжилж, улмаар зэвсэгт мєргєлдєєнд хvргэж ч болно.

Єнєє vед Оросын Холбоон дотор сєргєлдсєн хоёр концепц єєр хоорондоо тэмцэлдэж байна. Нэг талаас vндэстнvvдийн бvгд найрамдах улсуудын бvрэн бие даахад ашигтай тєвєєс зугтах хvч эрчимжилт, нєгєє талаас урьдын адил Москвагаас бусад ард тvмнийг дарангуйлах зорилготой хуучны эзэрхийлэх агуулгаа тавихгvй барьсан байдал болно. Сvvлчийн бодлого нь хуучин ЗХУ-ыг бий болгох, гувeрнатoрын, оросын хаан улсын зарчмыг vндэстний бvгд найрамдах улсуудын оронд тавих гэсэн тэмvvлэл юм. Оросчлохыг илт баримтлагчдын дотор “Архипелаг ГУЛАГ”, “Иван Денивичийн нэг єдєр” зэрэг номыг бичсэн, хуучин ГУЛАГ-т байсан, дэлхий дахины нэрт зохиолч А.Солженицын орно. Yнэхээр хачирхалтай байгаа нь худал гэж vv? Эндээс ийм асуудал гарч байна. Саяхан бий болсон vндэстний бvгд найрамдах улсуудын засаглалын одоогийн байдал удаан vргэлжлэх vv. Оросын Холбоонд (Чечнийг оролцуулахгvйгээр) 20 БНУ байгаа нь ойлгомжтой.

Циммервальдскийн хурлын тунхаг, vндэстний єєрийгєє тодорхойлох эрх, олон улсын зарчмын ерєнхий итгэмжит байдлыг дээдлэх, улс орны газар нутгийн бvрэн байдлыг сахин хамгаалах гэсэн зальт аргаар далдлахыг оролдсон дарангуйллын бодлогын vндсэн дээр “тємєр нудраг” хэрэглэх замаар олон vндэстны асуудлыг шийдэхийг эрмэлзсэн оросын тусгай бодлого явагдаж байна. Тухайлбал тийм байдлын илрэл нь Оросын Холбоо Чечнийн тусгаар тогтнолыг хvлээн аєвшєєрєхгvй, тэр жижиг улсын эсрэг цэргийн хvч хэрэглэн 2 жилийн турш эвдэн сvйтгэж, цус урсгасан дайныг vргэлжлvvлсээр байна. Бидний ойлгож байгаагаар Чечньд оросын цэргийн оруулан байлдаж байгаа энэ сунжирсан дайны шалтгаан нь Москвагийн батлaсан vндсэн хуулийг тогтооход бус, хэдхэн дээрэмчдийг эсрэг бус, харин єєрийн орны бvрэн эрхт байдлын тєлєє тэмцэгчид, уугуул нутгаа хамгаалагчид болох цєєн тооны баатарлаг ард тvмний эсрэг хийж буй жинхэнэ дайн болно. Чечний дайн нь эрх чєлєєнд дуртай жижиг ард тvмний хvсэл эрмэлзлэлийг дарах дарангуйллын бодлогын садангууд болох улс тєрчид, цэргийнхэнд vзvvлсэн жинхэн сургамж болох ба тvvхэнд олонтаа таарах тохиолдлуудын нэг юм.

Дээдсийн ярианаас vзэхэд саяхан тогтносон бvгд найрамдах улсууд, тэр тусмаа Буриад, Халимаг, Тува, Алтай нь ирээдvйд улсынхаа статусаа хамгаалахад хvндрэлтэй асуудлуудтай учрах нь илт байна. Найдвар эцэсдээ тасардаг.

Одоогийн байдлаар дэлхийд 10 сая орчим монголчууд тархжээ. “Оросын”, “Хятадын”, бусад орны уугуул болох тэд бvхэн 5 зууны турш нэггсэн монгол улсын бvрэлдхvvнд амьдарч, яс vндэс, соёл, шашин, тєрєлх хэл, зан заншлаараа урьднаас нэгдэж байсан нь маргах аргагvй баримт vнэн болно. Тэд нэгдсэн улсыг мандуулах хvрээнд єєрийнхєє газар нутаг дээр хамтран амьдрахaaр тэмvvлж, ерєнхий монгол олголт тэднийг нэгтгэн барьж байсан юм. Мэдээжийн хэрэг панмонголизмын ойлголт бол монгол vндэстний хувьд байх л ёстой мэдрэмжийг тєрvvлсэн ч, эсрэг талынханд огцом, сєрєг утгаар туссан. Бид панмонголизмыг хуваагдаж бутарсан ардын сэтгэл зvрхээр, vндэсний эх оронч, бахархах vзэл бодол болохыг дээд зэргээр харууллаа. Гэтэл монголчууд хэдэн зууны турш салангид амьдарч ирэв. Yvнтэй холбоотой гарч ирж байгаа зарим хууль зvйн асуултуудаас голлон хэлбэл:

-Их дарангуйлагч гvрэн монголчуудыг газар сэлтгэн суулган будалж, газар нутгийг хэсэгчлэн таслахтай холбоотой ямар шалтаан байна вэ? Монголчуудыг нэгтгэхгvй гэсэн ямар vндэс оршиж байна вэ? Одоогийн монголчуудын салан тусгаарлал хэзээ дуусах вэ?

Эдгээр асуултанд бид товчхон хариулах гээд vзье. Оросын хаант улс, Манжийн хаанчлал (хожим Хятад болсон) зэрэг тухайн vеийн их гvрнvvдийн стратегийн зорилго нь аль болохоор харилцан цэрэг, улс тєрийн хvчээ суллах, тэр тусмаа хэзээ ч хvчирхэг Монголыг гаргаж ирэхгvйн тулд дэлхийн талыг шахуу эзэлж явсан цэрэг, улс тєрийн гарамгай авьяaстан, хvн тєрєлхтний тvvхэнд хамгийн хvчирхэгт тооцогддог хvмvvсийн нэг Чингис хааны удмыхан, монголчуудын нэгдсэн улс байгуулах гэсэн оюун санааны хvчин чадлыг бvрмєсєн дарaхыг эрмэлзэж байв. Ийм зорилгот хvрэхийн тулд нэгдvгээрт, монголын газар нутгийг хуваах, хоёрдугаарт боолчлох, уусгах, цєлєх, болон бусад дарамтлах хэлбэрийг зєвхєн ашиглаж чадсан. Эдгээрт нийцсэн тактикийг монголчуудтай харилцахдаа баримталж байсан нь гарцаагvй зvйл юм. Монголчуудыг оюун санааны хувьд дарамтлах, монголчуудын нэгдмэл ертєнцийг сархинуулах єєрсдийнхєє vйл ажиллгаандаа тэд Чингис хаан, тvvний удмынхны цэрэг аян дайны vеийн “эзлэн тvрэмгийлэл”, “харгислал” гэсэн vгсийг хариулт болгон сонгон авч байсан.

Тvvнийгээ батлахын тулд мэдээж ямарч нарийвчилсан мэтгэлцээнийг явуулдаггvй байсан нь vнэн хэрэгтээ орос, манж, хятадууд єєрсдєє ялгаагvй “талын зэрлэгvvд” байсанд оршино. Чингис хааныг нэг талаас авч vзэхэд тvvхэн дэх агуу их хvн, нєгєє талаас авч vзэхэд олон дайныг хийсэн, дайсантайгаа их харгис харьцдаг байсанд маргах юм байхгvй. Хэрвээ дайсан этгээд урвах юм уу, элчийг алж хєнєєхєд тэрээр харгис байжээ. Yvнийг тэр тэвчдэггvй байсан ба тvvний амьдарч байсан зуун харгис зуун байсан юм. Александр Македєнский, Юлий Цезарь, Наполеoн, Суборов гээд еврoпын агуу цэргийн жанжид “энрэнгvй” байлдан дагуулагчид байлаа гэж уу? Мэдээж vгvй. Одоо ч тvvхийн номонд тэднийг зєвхєн магтсан, vнэлсэн, зєвтєгсєн байна. Тэгвэл хэнийг юуны тєлєє буруутгасан, муулсан байна вэ? Зєвхєн Чингис хааныг харгисаар нь буруутгаж, энэ vндсэн дээр тvvний ард тvмнийг боолчилж, газа
_________________
http://horidoimergen.blog.gogo.mn/
ХОРИДOЙМЭРГЭН
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
HORIDOIMERGEN
ходо байгша


Зарегистрирован: Jan 06, 2007
Сообщения: 338
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 17.02.07, 08:12 +0000     Ответить с цитатой

sar shinedee haihan sheneleeregdiii!!!

8)
_________________
http://horidoimergen.blog.gogo.mn/
ХОРИДOЙМЭРГЭН
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
aquila
ороошо


Зарегистрирован: Mar 14, 2005
Сообщения: 139
СообщениеДобавлено: 22.02.07, 15:34 +0000     Ответить с цитатой

язгуурын монгол ахан дvvсээ харийн соёлд уусаж эхэлсэн хэмээн єєрєєсєє тvлхэн зайлуулж, тэдний нэгдэх гэсэн хvсэл эрмэлзлэлийг нь хєсєр хаях эрх Монгол улсад бий гэж vv. Ахархан бодож болохгvй.




Үүнийг Өнөөгийн Монгол улсын төрийг барьж байгаа тархи угаагч Энхбаяр,Элбэгдорж болон янз бүрийн энэ тэр тангуудад хүргэх хэрэгтэй.






Панмонголизм буюу нармай монгол үзлийг дэлхийн тавцанд гаргаж ирхэд өөрийн хувь нэмрээ оруулсан Азийн Морин Дивизийг байгуулсан энэ хүний тухай түүхэнд үнэнээр байлгах л ёстой.Энэ хүн хэн ч бай... Миний л мэдэхээр энэ хүн Богд Хаант Монгол Улсын Баатар цолтой хүн юм гэсэн.






Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
HORIDOIMERGEN
ходо байгша


Зарегистрирован: Jan 06, 2007
Сообщения: 338
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 23.02.07, 03:48 +0000     Ответить с цитатой

Tuuhiig unen munuur uhuulan taniulah tsag udahgui irnee!!! 8)
_________________
http://horidoimergen.blog.gogo.mn/
ХОРИДOЙМЭРГЭН
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
HORIDOIMERGEN
ходо байгша


Зарегистрирован: Jan 06, 2007
Сообщения: 338
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 23.02.07, 12:15 +0000     Ответить с цитатой

aquila писал(а):









nudiig ni har l daa!!!

chin shudarguu daichin hun l baigaa biz dee.
_________________
http://horidoimergen.blog.gogo.mn/
ХОРИДOЙМЭРГЭН
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
aquila
ороошо


Зарегистрирован: Mar 14, 2005
Сообщения: 139
СообщениеДобавлено: 23.02.07, 13:13 +0000     Ответить с цитатой

HORIDOIMERGEN писал(а):
aquila писал(а):









nudiig ni har l daa!!!

chin shudarguu daichin hun l baigaa biz dee.


Тоглоогүй яг үнэнээсээ хэлж байна уу? 8) 8)
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
HORIDOIMERGEN
ходо байгша


Зарегистрирован: Jan 06, 2007
Сообщения: 338
Откуда: Castle of Pan-Mongol
СообщениеДобавлено: 24.02.07, 10:02 +0000     Ответить с цитатой

uneneesee helj bna!

nud bol tuhain hunii toli.
_________________
http://horidoimergen.blog.gogo.mn/
ХОРИДOЙМЭРГЭН
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение Отправить e-mail Посетить сайт автора Yahoo Messenger ICQ Number
aquila
ороошо


Зарегистрирован: Mar 14, 2005
Сообщения: 139
СообщениеДобавлено: 24.02.07, 17:38 +0000     Ответить с цитатой

HORIDOIMERGEN писал(а):
uneneesee helj bna!

nud bol tuhain hunii toli.


Если будет время загляни сюда ладно?
www.hamagmongol.narod.ru :wink: :wink:
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн Часовой пояс: GMT - 3
На страницу Пред.  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10  След.
Страница 3 из 10

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
burweb - бурятские книги




Рейтинг@Mail.ru