BURYATIA.ORG    САЙТ БУРЯТСКОГО НАРОДА



  Закрыть
Логотип buryatia.org
Обратная связь    Правила сайта    Размещение рекламы

Форум


Дэм дэмэндээ

 
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн
  Предыдущая тема :: Следующая тема  
Автор Сообщение
lordsky
заримдаа ороошо


Зарегистрирован: May 30, 2007
Сообщения: 31
СообщениеДобавлено: 27.04.08, 11:07 +0000     Дэм дэмэндээ Ответить с цитатой

Буриад-Монголчууд минь та бүхэн бие биедээ тусалж хэнийгээ ч бүү орсуудад дээрэлхүүл.
Монголчууд бид чинь эвтэй үедээ л хүчтэй байдаг ард түмэн.
Монголын цөөхөн хэдэн хасгууд хүртэл эвтэй байдагтаа л хүчтэй байдаг.
Энэ тал дээр бол хятадууд бүр ч гайхамшигтай ямар нэгэн хятад дээрэлж байхыг харсан хятад нэгэн дээ дандаа тусалдаг.
Учир нь өнөөдөр тэр Буриад-Монгол залууг дээрэлхсэн бол маргааш чамайг дээрэлхнэ гэсэн үг ш дээ. Эвтэй дээрээ дарж авсан нь л дээр л дээ.
Дэм дэмэндээ
Дээс эрчиндээ хүчтэй байдаг.

Эвт шаазгай буга барьна

Цуварч явсан барнаас цуглаж суусан шаазгай хүчтэй
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
bushido
ахамад


Зарегистрирован: Dec 12, 2007
Сообщения: 592
Откуда: Нармай Монгол Улас
СообщениеДобавлено: 18.06.08, 15:30 +0000     Ответить с цитатой

Эрхүүгийн оросжсон буриад, Элэстийн ууссан халимагийн тухайд...
Origo.mn
2008 оны 06 сарын 18

Эзэн Чингисийн үеэс монголчууд дэлхий даяар тархсан. Өнөөдөр халимаг, буриадууд Орос, Америк, Франц, Хятадад, өвөр монголчууд Хятадад аж төрж байна. Тэд амьдарч байгаа орныхоо усыг нь уувал ёсыг нь дага гэдгийг мөрдөн сууж байгаа ч, монгол цустай гэдгээ мартахгүй явдаг. Үүний наад захын жишээ нь Монголд дуу нь хит болоод байгаа Халимагийн дуучин О.Цагаанзам Монголд ирж дууныхаа зургаа Бурхан Халдун ууланд авахуулсан явдал. Дөч гарч яваа энэ эр айраг цагаагаар идээ ундаа хийж, монгол гэрт өсөөгүй нэгэн. Төрсний гэрчилгээг орос бүртгэгчээс авахдаа, өөрийн санасан орос нэрээр бүртгүүлээд, долоо хоногт нэг удаа халимаг хэлийг гадаад хэл шиг заалгасан тэр бид хоёрыг болон олон халимаг залуусыг уусгах зорилго их гүрнийхэнд байсан ч байж магадгүй.
1937 онд Халимагуудыг ачааны вагонд нэг шөнийн дотор мал шиг ачин, Уралын уулс даваад зөрлөг болгон дээр тав арваар нь аав хүү, эгч дүүгий нь салган буулгаж байсан нь халимагуудыг устгах зорилго байсан байх. 1640-өөд оноос хойш хэдэн зуун жил өнгөрөөд байхад, зургаа долоон үеийг дамжуулан хэл, ёс заншил, соёлоо хадгалж ирсэн, Европт амьдарч буй халимагуудыг ууссан гэж хэлж арай болохгүй. Монгол оронд ардчилал өрнөж, Америкт амьдарч байгаа ах дүү нартайгаа уулзахад халимаг (баруун монгол-дөрвөд, торгууд, хошууд гэсэн үг) хэлээр манайхан ойлголцож байсан. Тэдний эх эцэг нь манай аав ээж шиг гэртээ зөвхөн халимагаараа ярихыг шаарддаг байсан нь эхлээд сонин санагдсан ч их юм бодогдуулж, эх эцгийгээ шүтэх сэтгэлийг улам хөгжөөсөн. Олон зуун жил, ямар ч нөхцөлд хэл ёс заншлаа хадгалж, элэнц хуланцдаа дамжуулсны үр нь болж дуучин Цагаанзам төрсөн нь зөвхөн халимагуудын ч биш бүх монголчуудын бахархал гэж би хувьдаа үзэж байна.

Ээжийн дууг Халимагт ёстой найман настай балчраас эхлээд наян настай буурал мэднээ, жинхэнэ ардын дуу болсон учраас. Би ч энэ дууг тав зургаан настай байхдаа манайд суудаг Шар эмгэнээс сурч байсан. Тэр хөгшин Сибирийн цөллөгт бүх үр хүүхэд, элгэн саднаа алдаад, манайд хоргодон байж нас барсан юм. Жаахан охин байхдаа тэр дууг миний ээжийн тухай сайхан дуу гэж боддог байлаа. Одоо дууны зургийг (клип) харахад, Шар эмгэний хацран дээгүүр урсч байсан гашуун нулимс, сэтгэл зүрхэндээ хадгалж, нандигнан явдаг өлгий нутгийн тухай мэдрэгдэж байдааг. Үүнийг G - INTERTAIMENT-ийн залуучууд ойлгож, магадгүй халимагуудын хэдэн зууны мөрөөдлийн өчүүхэн хэсгийг нь биелүүлсэн байж болох юм. Яагаад гэвэл Элстийн гудамжинд яваа хүнээс, эсвэл захын тосгонд амьдарч байгаа хөгшид, залуусаас Монголын тухай асуувал манай өлгий нутаг (историческая прародина) гэж хэлнээ. Монголыг нүдээрээ харж, гараар барьж үзээгүй хүмүүс тэр шүү дээ. Хүн болгон босоо бичгээ (халимагууд тод бичиг гэдэг) мэдэхгүй байж болох юм. Валерий Каруевд (дуучин Цагаанзам) болон хилийн чанадад амьдарч байгаа олон халимаг, буриадуудад тусгаар тогтносон Монгол орон байдаг, тэнд өвөг дээдсийнх нь өлгий нутаг байдаг гэж бодохоос элэг нь дэвтээд явчихдаг нь үнэнээс үнэн. Тиймээс элгэн садан гээд наалдаад байхад «Элстийн ууссан муу халимаг» гэж түлхээд, «Ганц дууны төлөө алтан микрофон яах гэж өгснийг мэдэхгүй» хэмээн цэнхэр дэлгэцээр зарлаж байсан зэрэг нь хэт туйлширсан, дэндүү богино ухаантай хүний үг юм. «Шиндлерийн бүртгэл» кино үзсэн хүн миний санааг ойлгох байх аа.

Зуны амралтаар гэр бүлээрээ Халимагт очихдоо аав ээждээ заавал арц, хүж, хорхой ааруул аваачдаг заншилтай байсан. Тэр арц хүжийг ээж маань хэд хуваагаад хажуу айлын хөгшчүүлд тарааж өгнө. Монголоос ирсэн бэлэг гээд нөгөөдүүл нь сүйд болж, нууцаар бурхандаа өргөн гэр орноо ариусгана. Нөгөө л хориотой цаг үе. Харин хэдэн жилээс Халимаг Тангачийн нийслэл Элиста хотод болон бусад газраар бурхан шашны хурал дуганууд нээгдэж, хөгшчүүл маань буян үйлдэж мааниа унших, залуучууд эх орныхоо түүх соёлтой чөлөөтэй танилцах боллоо. Арц хүж ч дэлгүүр мухлагаар элбэг худалдаалагдах болсон. Энд асуудлын нөгөө талыг хөндмөөр санагдлаа. Би зүгээр л нэг Монгол Улсын жирийн иргэн. Засаг төрд ч, албаны хүмүүст ч учиргүй зөвлөөд байх нь зохисгүй санагдав. Гэхдээ хорь гаруй жилийн дотор Монгол-Халимагийн харилцаанд нэг ч олигтой хийсэн зүйл олж харсангүй. Мэр сэр хувь хүн, компанийн холбоо, түншийн харилцаа, соёл, урлагийн байгууллагуудын солилцооноос өөр юмгүй.

Тэгэхэд Өвөр Монголоос Шинжааны торгуудууд Халимагт очин яам, газруудаар зөвлөх хийгээд, их, дунд сургуулиудаар босоо бичиг заагаад явж байна. Халимагуудын их нүүдлийн тухай (буцаж Монгол руу) хятадууд уран сайхны кино авсан байгаа. Халимагийн их сургуульд орчин үеийн монгол хэлний тэнхим бий, гэхдээ монгол багш нар тэнд очиж ажилласныг сонсоогүй. Хэл, соёл, түүхийн талаархи мэдлэгийг Халимагийн залууст монгол багш нараас илүү хэн ч таниулж, тайлбарлаж чадахгүй. Хувийн компанийн шугамаар Халимагийн их сургуульд сурдаг гэж сонссон. Халимагийн их сургуулийн оюутнууд Монголд дадлага хийдгийг мэдэхгүй. Дөрвөн зуугаад жилийн өмнө дөрвөн Ойрдын хэсэг омгууд баруун Монголоос тасарч гарахдаа явсаар байж Ижил мөрөн хавиар эх нутагтайгаа адилхан цэлийсэн талд суурьшиж, таван хошуу малаа маллаж өнөө хүртэл амьдарч байна. Мал, хөдөө аж ахуй Монголтой адил гол салбар, тэгсэн ч харилцаа холбоо энэ талаар онцгүй л санагддаг даа. Халимаг Тангч Оросын холбооны улсад (субъект Федерации) багтдаг учраас хүндрэл магад. Гэхдээ Кемерово муж бас холбооны субъект шүү дээ.

1980-аад оны эхээр хуриман дээр манай аав «Охин минь эх нутагтаа очиж байгаа» гэж ээжийг тайвшруулж байсан юм. Хоёр зээтэйгээ уулзахдаа аав минь халимагаар яриад, нөгөө хоёр нь монголоор хариулахад «Яг манай хэлтэй адилхан байгаа биз» гэж баярладаг байсан. 1992 онд Монгол Улсын иргэн болоод аавдаа паспортоо үзүүлэхэд «Тугтан гэж бичээгүй байна» гэж байсан юм. Учир нь манай аав тугтан овогтой, ээж шарнууд овогтой. Аав маань монголчууд овгоо заавал тэмдэглэдэг байсан гэсэн ойлголттой байсан билээ. Тэр үед паспорт дээр овог бичдэггүй байлаа. Иргэний үнэмлэх авах болоод Увс аймгийн овгуудын хуваарилалтыг авч үзэхэд шарнууд, тугтан овог хоёулаа байсан. Сүүлд нь иргэний үнэмлэхээ аавынхаа хүссэнээр тугтан овогтон гэж бүртгүүлсэн.

1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнд есөн цагаан туг барьсан Чингисийн цэргүүдийг хараад аав маань Монгол руу дагуулж ирсэн ач хүүдээ «Чиний өвөг дээдэс ийм хүмүүс байсан» гэж хоолой нь зангиран хэлж байсан ч өөрөө ийм юм анх удаа харсан нь тэр. Манай хүүгийн төрөл садан гэж Читийн, Хайлаарын буриадууд байх юм. Хөгшин залуугүй бүгд буриадаар сайн ярьдаг, багачууд нь арван үеийнхээ овгийг цээжилсэн байдаг, хэн нь хэний хүү, охин, өөрт нь ямар садан гэдгийг ч яс сайн мэднэ. Хоёр жилд нэг удаа зун болгон «Алтаргана» гэж дэлхийн буриадуудын наадам болдог. Монголын Эрхүү, Улаан-Үд, Чит, Хайлаар, барууны орнуудын буриадууд уулзаж, түүх соёлоо ярьж, дуулж, хуурдаж, төрөл садангаараа уулзаж хөөрөлдөнө. Хэл ярианаас нь авахуулаад өмссөн зүүсэн нь хүртэл нарийн, бас гол нь залуу хойч үедээ үзүүлж харуулах дамжуулах эрмэлзэл нь биширмээр.

Одоо манай хоёр хүү буриад эцэгтэй, халимаг ээжтэй Монголд амьдарч байгаа. Бид дөрвүүл Монгол Улсын иргэд. Хоёр хүү монгол, буриад, халимаг, орос, англиар ярьж бичнэ. Манайх шиг гэр бүл Монголд цөөнгүй. Миний мэдэхээр 1980-аад оноос хойш Монголд халимагаас бэр болж, хүүхнүүд жил бүр ирж байгаа. Олон жил амьдарсан ч, шинэхэн ирсэн ч тэд монголоор ярьж, монгол хувцсаар гангарч монгол хоолоор зочноо дайлна.

Ардчилал Монгол оронд арав гаруй жил хөгжлөө. Улаан бурхан, салхин цэцэг шиг «нялхсын» өвчнөөр улстөрч, яруу найрагч, сэтгүүлчид өвчлөөд эдгэрсэн байх аа гэж бодож байна. Бичсэн юмыг маань уншаад хөөрхий бүсгүй гомдож дээ гэж битгий бодоорой. Асуудлыг арай өөр өргөн хүрээтэй авч үзээрэй гэж уншигч танаас хүснэм.

Сэтгүүлч Л.МАНЦУУ-гийн бичсэн энэхүү нийтлэл Өнөөдөр сонины
2002 оны 11 сарын 07-ны дугаарт нийтлэгдсэн.
Вернуться к началу
Посмотреть профиль Отправить личное сообщение
Показать сообщения:   
Начать новую тему   Ответить на тему    Список форумов Сайт бурятского народа -> Буряад хөөрэлдөөн Часовой пояс: GMT - 3
Страница 1 из 1

Поставить закладку
Версия для печати (вся тема целиком, трафик!)

 
Перейти:  
Вы не можете начинать темы
Вы не можете отвечать на сообщения
Вы не можете редактировать свои сообщения
Вы не можете удалять свои сообщения
Вы не можете голосовать в опросах
Заказать книгу 5 лет одиночества Надежды Цой




Рейтинг@Mail.ru